Дарс

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Цагаан, улаан дарс.

Дарс буюу вино (англ. Wine) нь усан үзмийн шүүсийг исгэж хийсэн согтууруулах ундаа юм. Үндсэн 3 төрөл байна.

  • Цагаан дарс: Үл мэдэг шар ногоондуу туяатай бараг өнгөгүй дарсыг хэлнэ. Цагаан усан үзэм зэрэг бараан биш өнгийн усан үзмийг дан жимсний шүүсээр исгэж хийнэ. Энэ төрлийн дарс нь загасны махан хоолтой сайн зохицно.
  • Улаан дарс: Тунгалаг улаан, гүн ягаан болон улаан хүрэн өнгийн дарснууд энэ төрөлд багтана. Цагаан дарстай харьцуулахад найрлагандаа таннин ихээр агуулах ба гашуундуу амтагдана. Улаан дарсыг голчлон хар ба улаан усан үзэм ашиглан архиар исгэдэг байна. Махан төрлийн хоолтой сайн зохицох ба хөргөх тусам гашуун амт нь ихсэх тул хөргөлгүй уудаг.
  • Ягаан дарс: Франц хэлээр розе гэх ба "сарнайн өнгө" гэсэн утгатай хундан ягаан туяатай дарс юм. Энэ төрлийн дарсыг цайвар өнгийн усан үзмийг улаан дарстай адил архиар исгэх болон улаан цайвар усан үзмүүдийг холиж хийх гэх мэт хэд хэдэн аргаар үйлдвэрлэнэ. Дарсны гол найрлагад ус, этанол, хэдэн төрлийн органик хүчил, чихэр, глицерин, амино хүчил, таннин, нүүрстөрөгчийн 2 дахь исэл зэрэг орно. Органик хүчлүүдийн дотор дарсны чулууны хүчил (tartaric acid), алимын хүчил, нимбэгийн хүчил (citric acid), сүүний хүчил (lactic acid), цууны хүчил (vinegar), жимсний ясны хүчил зэрэг нь дарсны амт, үнэрт нөлөөлөх хамгийн чухал бүрэлдэхүүнд тооцогддог.

Түүх[засварлах]

Дарс нь хамгийн эртний түүхтэй архины төрлийн нэгд тооцогдох ба МЭӨ 6000 оны үед Месопотамийн Шумер үндэстнүүд анх хийсэн гэж тооцогддог. МЭӨ 5000 оны үеэс мөн шар айраг хийх болсон бөгөөд МЭӨ 3000 оны үед Эртний Египет улсад дамжсан. Пирамидын доторх ханын зургуудад дарс, шар айраг хэрхэн хийж буйг дүрсэлсэн байдаг. Шар айраг исгэх нь харьцангуй хялбар байсан тул өдөр тутам, харин дарсыг тансаг хэрэглээнд ууж байжээ.