Кемба Уокер

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Кемба Хадли Уокер (англ. Kemba Hudley Walker, 1990 оны тавдугаар сарын 8-нд Нью-Йорк мужийн Бронкс хотод төрсөн) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Шарлотт Хорнетс багийн тоглогч юм.

Үндэсний коллежийн аваргаар 2011 онд Коннектикутийн их сургуульд байхдаа тодорч, тэмцээний шилдэг тоглогчоор нэрлэгдэж байлаа.

Намтар[засварлах]

Түүнийг Үндэсний коллежийн аварга болсон жил нь улс орон даяар коллежийн шилдэг гарааны тавд нэрлэж алдаршуулсан байна.[2] Энэхүү сайшаал нь өсч яваа залуу тоглогчид онцгой хөшүүрэг болж өгдөг байна.

Уокер НБА-д элсэхээр шийдсэн тул гурван жил гал цогтой тоглосон Коннектикутийн багаа орхихоор болж, Шарлотт Бобкэтс багт драфтын ес дэх сонголтоор элссэн юм.[3] Рүүки тоглогчийг улирлын тоглолтонд оролцож эхлэхтэй зэрэгцэн Бобкэтс багаас арванхоёрдугаар сарын 11-нд гэрээт цалинг нь хангалттай тавьж өгсөнөөс[4] гадна гарааны холбон тоглогчоор (Ди Жей Огастин бэртэлтэй байсан тул) тохоожээ. 2012 оны нэгдүгээр сарын 28-нд Вашингтон Уизардс багийн талбай дээр Уокер 20 оноо, 11 дамжуулалт, 10 бөмбөг авалтаар багийн түүхэнд гурав дахь удаагийн трипл-дабл хийсэн юм.[5]

2013 оны нэгдүгээр сарын 21-нд Уокер замналын дээд оноо болох 35 оноог Хьюстон Рокетсийн эсрэг авсан.[6] 2012-2013 оны улиралд багийн анд Майкл Кидд-Гилкристийн хамтаар холимог шинэ оддын тоглолтонд хоёр дахь удаагаа (өмнөх жилд) оролцож, 8 оноо авч байв.

Кемба улирлын турш 17.7 оноо, 5.7 дамжуулалт, 3.5 бөмбөг авалт, 2 бөмбөг таслалт дунджилжээ.

Эшлэл[засварлах]

  1. Kemba Walker. 2009-06-21-д хандсан.
  2. Walker named All-American. The Day (2011-03-14). 2011-03-22-д хандсан.
  3. Sources: Kemba Walker going pro. ESPN.com (April 12, 2011). April 12, 2011-д хандсан.
  4. Charlotte Bobcats Sign Guard Kemba Walker. NBA.com (2011-12-11). 2011-12-12-д хандсан.
  5. JaVale McGee scores 22, adds 10 boards to guide Wizards past Bobcats again. ESPN.com (2012-01-28). 2012-01-29-д хандсан.
  6. Kemba Walker Career Stats

Холбоос[засварлах]