Режи Жексон

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Режи Жексон (англ. Reggie Jackson, 1990 оны дөрөвдүгээр сарын 16-нд Итали улсын Порденоне хотод төрсөн) — америкийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Оклахома-Сити Тандер багийн холбон тоглогч юм.

Замналын товчоон[засварлах]

Коллеж[засварлах]

Режи Жексон Бостоны их сургуулийн шигшээ багт тоглож байв.

2008-2009 оны улиралд 34 тоглолт бүрт 20,0 минут тоглохдоо 7,0 оноо, 3,3 бөмбөг авалт дунджилсан.[1]

2009-2010 оны улиралд 31 тоглолт бүрт 30,1 минут тоглохдоо 12,9 оноо, 5,7 бөмбөг авалт дунджилсан.

2010-2011 оны улиралд 34 тоглолт бүрт 34,4 минут тоглохдоо 18,2 оноо, 4,3 бөмбөг авалт дунджилсан.

НБА[засварлах]

Режи Жексон 2011 оны драфтаар №24 сонголтоор Оклахома-Сити Тандер багт элссэн.[2]

2014 оны нэгдүгээр сарын 16-нд Хьюстон Рокетс багтай тоглохдо 23 оноо, 6 бөмбөг таслалт, 4 дамжуулалт өгч багаа 104-92 харьцаагаар ялалт байгуулахад голлон оролцсон.[3] Түүнчлэн тэр 2014 оны бүх оддын тоглолтон дундуурх ур чадварын тэмцээнд оролцож байв.[4]

Тоглолтын хэв маяг[засварлах]

Режи Жексон Расселл Уэстбрүүкийг бэртэлтэй байх үед гарааны тоглогчоор сайн тоглож, өөрийн чадварыг таниулж чадсан юм. Уэстбрүүкийн тоглолтын хэв маягтай төстэй. Жишээ нь, дамжуулалтаас илүү довтолгоонд голлон оролцдог, цуцаа багатай, будагтай талбайгаас цагирганд довтолж оноо авах нь олонтаа.

Эшлэл[засварлах]

Холбоос[засварлах]