Айзея Томас (1989 онд төрсөн)

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Түүнчлэн Детройт Пистонс багийн тоглогч асан Айзея Томас

Айзея Томас (англ. Isaiah Thomas, 1989 оны хоёрдугаар сарын 7-нд Вашингтон мужийн Такома хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Финикс Санз багт тоглодог. Нэг коллежийн өмнөх төгсөлт Нейт Робинсонтой адил мэргэжлийн лигт нуруу намтайд ордог.[2]

Товч намтар[засварлах]

Томасыг 2011 онд драфтын №60-аар шалгарахад Сакраменто Кингз сонгожээ. 2012 оны хоёрдугаар сарын 19-нд Кливленд Кавальерс багтай тоглохдоо 23 оноо, 11 дамжуулалтаар анхны дабл-даблыг НБА-д бүртгүүлжээ.

Хоёрдугаар сарын тоглолтын турш 12.2 оноо, 4.4 дамжуулалт дунджилсан түүнийг 2012 оны гуравдугаар сарын 1-нд Өрнөд бүсийн сарын шилдэг шинэ тоглогчоор алдаршуулав.[3] Драфтын сүүл мушгисан тоглогчид дунд түүн шиг ингэж алдаршсан нь үгүй. Гуравдугаар сард 13.6 оноо, 4.9 дамжуулалт дунджилсан тул өмнөхийн адил шилдэгт нэрлэгдэв.[4] Улирлын тоглолт дууссаны дараа Томасын үзүүлсэн амжилт Шилдэг шинэ тоглогчийн сунгаанд долоод эрэмбэлэгдэж, бэлгэдлийн II багт нэрлэгдсэн юм.[5] 2014 оны нэгдүгээр сарын 19-нд Оклахома-Сити Тандер багт ялагдсан тоглолтонд өөрийн дээд 38 оноог авсан бол[6] таван өдрийн дараа Индиана Пэйсерстэй тоглоход өмнөх оноогоо давтан авчээ. 2014 оны гуравдугаар сарын 18-нд Вашингтон Уизардс багийг нэмэлт цагт буулган авсан тоглолтонд Томас 24 оноо, 11 дамжуулалт, 10 бөмбөг авалтаар "НБА-гийн түүхэнд трипл-дабл хийсэн хамгийн намхан тоглогч" болжээ.

2014 оны долоодугаар сарын 12-нд Финикс Санз Сакраментотой 7 сая доллар болон Алекс Орияхигоор тохиролцон түүнийг элсүүлсэн.[7]

НБА-гийн үзүүлэлт[засварлах]

Таних тэмдэг
  ОТ Оролцсон тоглолт   ГГ  Гараанд гарсан  ТДМ  Тоглосон дундаж минут
 ШХ%  Шидэлтийн хувь  3ОШ%  3 онооны шидэлтийн хувь  ЧШ%  Чөлөөт шидэлтийн хувь
 Сам  Самбараас бөмбөг авсан дундаж  Дам  Дамжуулалтын дундаж per game  Тас  Бөмбөг таслалтын дундаж
 Хаа  Хаалтын дундаж  ОД  Онооны дундаж  Тод  Замналын шилдэг үзүүлэлт
Он Баг ОТ ГГ ТДМ ШХ% 3ОШ% ЧШ% Сам Дам Тас Хаа ОД
2011-12 Сакраменто 65 37 25.5 .448 .379 .832 2.6 4.1 .8 .1 11.5
2012-13 Сакраменто 79 62 26.9 .440 .358 .882 2.0 4.0 .8 .0 13.9
2013-14 Сакраменто 72 54 34.7 .453 .349 .850 2.9 6.3 1.3 .1 20.3
Замнал 216 153 29.1 .447 .360 .857 2.5 4.8 1.0 .1 15.3

Эшлэл[засварлах]

Холбоос[засварлах]