Jump to content

Панцир-С1

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Панцир-С1 8х8 Камаз машины суурин дээр
Панцир-С1 8х8 Камаз машины суурин дээр

Панцир-С1 нь Оросын Холбооны Улсын зэвсэгт хүчинд 2010 оноос нэвтэрсэн шинэ үеийн ойр-дундын зайн агаарын довтолгооноос хамгаалах зенитийн систем юм. НАТО-гийн нэр нь СА-22 Грейхаунд[1] (англи: SA-22 Greyhound). Суурин ба ачааны машин дээр байрлуулах боломжтой. Үүнийг Зөвлөлтийн үед зохиогдсон Тунгуска М1 зенитийн системийн суурь загвар, өгөгдөлд үндэслэж 1994 оноос Тула хотын Загвар зохион бүтээх товчоонд анхны загварыг гаргаж, дараа жил нь МАКС-1995 агаарын шоунд танилцуулагдсан. Улмаар 2007 он хүртэл төрөл бүрийн туршилтанд орсоор, 2008 оноос Ульяновскийн механикийн заводад үйлдвэрлэж эхлээд 2010 оноос ОХУ-ын Зэвсэгт хүчний зэвсэглэлд шилжиж, 2012 оноос шинэчилсэн Панцир С2 загвар тус улсын зэвсэглэлд нэмэгдсэн. Нэг нэгж буюу цогцолборт 1 харвах машин, 1 радарын машин, 1 удирдлагын пост гэсэн гурван машинтай явах бөгөөд цогцолборын үнийг ойролцоогоор 13-14.6 сая ам.доллар[баримт хэрэгтэй] гэж таамагладаг.

Техникийн үзүүлэлт

[засварлах | кодоор засварлах]

Панцир-С1-ийн хүчин чадал нь далайн түвшинээс дээш 15000м өндөрт байгаа агаарын байг 20000м-ийн алсаас устгаж тус бүсэд хамгаалалт тогтоох хүчтэй бөгөөд 12 нэгж 57Э6, 57Э6-Е сөнөөгч пуужин харвах гол төмөр ба хос 30мм-ийн 2A38M/ГШ-6-30 автомат буугаар зэвсэглэсэн. Байг радар ба оптик дурангийн давхар системээр илрүүлж агаарт 2 cм²-ээс багагүй ба 1300 метр/секунд хүртэлх хурдтай байг устгана. Хоёр 2A38M буу нь минутанд 2500 сум шүршиж, 4км зайд ба 3км өндөрт тусч, 1 минутанд 10 хүртэлх байг устгах хүчин чадалтай.

Панцир-С1 нь 2008 оноос хойш олон удаагийн туршилт, судлагааны дүнд дараах загвартай болсон. Хамгийн сүүлд 2024 оны 8 сард Панцир-СМ-СВ загварыг олон нийтэд танилцуулсан.

  • Роман: Урал-5323-20 шасси дээрх 1994 оны анхны загвар.
  • ЗПРК 96К6: КамАЗ-6560 шасси дээрх 2005 оны туршилтын загвар.
  • Панцирь-С1-О: 2005 оны туршилтын хувилбар.
  • Панцирь-С1Э: MAN SX45 шасси дээр хийгдсэн туршилтын загвар.
  • Панцирь-2Э: 2006 оны туршилтын хувилбар.
  • Панцир-С1: Тус загварыг 2008 оноос ОХУ-ын зэвсэглэлд авч, 2019 он хүртэл олноор үйлдвэрлэсэн.
  • Панцир-С1М: 2019 оноос гарсан Панцир-С1-ийн сайжруулсан загвар. 15-18 км-ын алслалтай бай устгах 57Е6 пуужингийн оронд 20-30 км-ын холын тусгалтай бай устгах 57E6M-E загварын пуужингаар тоноглосон. 2021 оны 8 сараас экспортлогдож эхлэсэн.
  • Панцир-М/МЕ: Тэнгисийн цэрэгт зориулж, 2015 оны 7 сард гаргасан хувилбар. Тус систем нь 2 нэгж 30 мм-ийн ГШ-6-30К автомат буу, 12 пуужингийн гол төмөртэй. 2017 оноос олноор үйлдвэрлэж эхлэсэн.
  • Панцир-С2/С2Э: ОХУ-ын Зэвсэгт хүчний сайжруулсан шинэ загвар.
  • Панцир-СМ: 2019 оноос ашиглаж эхлэсэн сайжруулсан загвар. 40-75 км-ын зайд байг илрүүлж, 20-40 км-т ойртоход устгах чадалтай.
  • Панцир-СА: 2020 оноос Оросын Хойд туйлын бүсэд -50°C (−58 °F) градуст ашиглахаар сайжруулсан хувилбар.
  • Панцир-СМД-ЕМ: АРМИ-2024 үзэсгэлэнд танилцуулсан загвар.
  • Панцир-СМ-СВ: АРМИ-2024 үзэсгэлэнд танилцуулсан Т-72 танкны гинжит суурь дээрх загвар.
  • Панцир-СМ-ТБМ:

Хэрэглэгч улсууд

[засварлах | кодоор засварлах]
Панцирь-С1-ийг ашигладаг улсууд
  • ОХУ: 2024 оны байдлаар Агаар-Сансрын цэрэгт 50 гаруй нэгж, Тэнгисийн цэрэгт 30 гаруй нэгж төрөл бүрийн Панцир-С1 байна.
  • Алжир: Панцир-С1/С2/СМ загварын нийт 104 цогцолбортой.
  • Арабын Нэгдсэн Эмират: 2000 онд 50 нэгж Панцир-С1Э загварыг худалдан авах гэрээ хийж, 2005-2012 оны хооронд шилжүүлж дууссан. 2009-2013 оны хооронд нэмж 1000 нэгж пуужин худалдан авсан.
  • Ирак: 2014-2016 онд 42-50 нэгж Панцир-С1 загварыг худалдан авсан.
  • Иран: 2012 онд 10 нэгж худалдан авсан.
  • Ливи: 2019 онд АНЭУ-аас тодорхойгүй тооны Панцир-С1-ийг хүлээн авсан.
  • Мьянмар: 2021 оны 2 сард тодорхойгүй тоогоор хүлээлгэн өгсөн.
  • Оман: 2012 онд 12 нэгж Панцир-С1 худалдан авсан.
  • Серби: 2024 оны байдлаар 6 нэгж Панцир-С1 байна
  • Сири: 2006 онд 50 цогцолбор Панцир-С1 худалдан авах захиалга өгч, 2008-2011 онд 36 цогцолбор Панцир-С1 шилжүүлсэн.
  • Этиоп: 2023 оны байдлаар 6 нэгж Панцир-С1-тэй.
 Commons: Pantsir-S1 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. Монголоор тайга нохой гэсэн утгатай