Розавөлгий Иштван

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Розавөлгий Иштван
Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс: Flag of Hungary.svg Унгар
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Розавөлгий Иштван
Төрсөн огноо 1929 оны 3 сарын 30
 
Медалиуд
Зуны олимп
Хүрэл Ром 1960 1500 м

Розавөлгий Иштван (унг/маж. Rózsavölgyi István, 1929 оны 3 сарын 30-нд төрсөн) нь Унгарын хөнгөн атлетикч өгөөд гол төлөв 1500 метрийн зайд уралддаг байв.

Иглой Михалигийн "од" шавь нарын нэг Розавөлгий Австралийн Мельбурн хотод болсон 1956 оны зуны олимпод 1000, 1500, 2000 метрийн зайн дэлхийн дээд амжилтын эзний хувиар оролцож, 1500 метрийн зайд түрүүлэх магадлалтай тамирчдын нэгээр нэрлэгдэж байлаа. Гэвч олимпийн өмнөхөн 1956 оны Унгарын хувьсгал гэж хожим нэрлэгдэх болсон үйл явдлыг Зөвлөлтийн арми цус урсган нухчин дарсан бөгөөд түүнээс ч болсон уу, Унгарын тамирчид амжилт үзүүлж чадаагүй бөгөөд Розавөлгий ч урьдчилсан шатнаас хасагдсан аж[1] .

Олимпийн дараа багш Иглой, багийн анд Табори Ласло зэрэг олон хүн Унгар луугаа буцалгүй, АНУ руу дүрвэсэн аж. Ийнхүү багшаасаа хагацсан Розавөлгий өөрийн тамирчны замналаа ганцаар үргэлжлүүлэх болжээ.

1960 оны зуны олимп Италийн нийслэл Ромд зохиогдоход Розавөлгий 1955 онд тогтоож байсан дэлхийн дээд амжилтаасаа илүү амжилт үзүүлсэн ч хүрэл медаль хүртсэн билээ.


Өмнөх
Норвеги Аудун Бойсен (тэнцүү)
Эрэгтэйчүүдийн 1000 м-ийн дэлхийн дээд амжилтын эзэн
1955 оны 9 сарын 21 – 1958 оны 9 сарын 19
Дараах
Швед Дан Вэрн
Өмнөх
Унгар Ихарос Шандор
Унгар Табори Ласло
Дани Гуннар Нильсен
Эрэгтэйчүүдийн 1500 м-ийн дэлхийн дээд амжилтын эзэн
1956 оны 8 сарын 3 – 1957 оны 7 сарын 11
Дараах
Финланд Олави Салсола
Финланд Олави Салонен
Өмнөх
Бельги Гастон Рейфф
Эрэгтэйчүүдийн 2000 м-ийн дэлхийн дээд амжилтын эзэн
1955 оны 10 сарын 2 – 1962 оны 6 сарын 14
Дараах
Франц Michel Jazy

Эшлэл[засварлах]