Шилүүстэй сум

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Шилүүстэй нь Завхан аймгийн сум юм.

Түүх[засварлах]

Одоогийн Шилүүстэй сумын үндэс суурийг анх 1712 онд Халхын хойд замын баруун гарын этгээдийн хошуу буюу Сайн Ноён Хан аймгийн Эрдэнэ вангийн хошуунаас тасалж байгуулжээ. Хуучин Сайн Ноён Хан аймгийн Хушууч Мэргэн бэйсийн хошууны Тайж нар, Гол багууд болон Нарованчин хутагтын шавиас 1923 онд Зүүн Чандмань, Баруун Чандмань, Зүүн Туулайт гэсэн 3 сумыг байгуулсан нь ардын засгийн анхны орон нутгийн засаг захиргааны нэгж байв. 1924 онд Улсын бага хурлын тэргүүлэгчдийн тогтоол, аймгийн анхдугаар бага хурлаар дээрх 3 сумыг нэгтгэж Шилүүстэй гэж нэрлэн батлагдсан болно.

Газарзүй[засварлах]

Сумын төв нь Улаанбаатар хотоос 969 км, Улиастайгаас Ганцын даваагаар 138 км, Алдархаан сумаас 178 км зайтай. Дэлхийн бөмбөрцгийн баруун уртрагийн 97°13′, хойд өргөргийн 46°49′-д далайн түвшнээс дээш 2,170 м-т байрладаг. Шилүүстэй сум Отгонтэнгэр уулын баруун өмнөд өвөр, Мянганы уулсаас Завхан голын урд дэнж, Цонж толгой хүртэл 268,990 га газар нутагтай.