Jump to content

Эзнээ хошуу

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Эзнээ хошуу
额济纳旗ᠡᠵᠡᠨ᠎ᠡ ᠬᠣᠰᠢᠭᠤ
Алшаа дахь байршил
Алшаа дахь байршил
Эзнээ is located in Өвөр Монгол
Эзнээ
Эзнээ
Өвөр Монгол дахь захиргааны төв
Эзнээ is located in Хятад
Эзнээ
Эзнээ
Эзнээ (Хятад)
Солбицол: 41°44′44″N 100°19′05″E / 41.7456°N 100.318°E / 41.7456; 100.318Солбицол: 41°44′44″N 100°19′05″E / 41.7456°N 100.318°E / 41.7456; 100.318
Улс Хятад
Өөртөө засах оронӨвөр Монгол
АймагАлшаа
Хошууны төвДалайхөв
Газар нутаг
  Нийт114,606 км2 (44,250 бээр2)
Хүн ам
 (2020)[1]
  Нийт35,756
  Нягтрал0.31/км2 (0.81/бээр2)
Цагийн бүсUTC+8 (Хятадын Стандарт)
Бүсийн дугаар0483
Вэб сайтwww.ejnq.gov.cn
Эзнээ хошуу
Lua error in Module:Lang at line 1670: attempt to index field 'engvar_sel_t' (a nil value).

Эзнээ хошуу (монголоор eǰen-e qosiɣu; хятадаар 额济纳旗 Éjìnà Qí) — БНХАУ-ын Өвөр Монголын ӨЗОАлшаа аймагт харьяалагддаг хошуу.

Эзнээ хошуу Өвөр Монголдоо хамгийн том 114.6 км² талбай бүхий, дунджаар д.т.дээш 1000 метрт өргөгдсөн говь цөлийн нутагтай. 2000 онд Эзнээ хошууны хүн амын тоо 22,326 гэж тоологдсоны олонх нь Хятад үндэстэн, цөөнхөөс 4,891 нь Монгол үндэстэн байжээ.[2] Эндхийн монголчуудын цөм нь Торгууд ястан.

Эзнээ хошууны төв Далайхөв балгас Хөх хотоос 1398 км, аймгийн төв Баянхот балгасаас 640 км зайд төвлөсөн байна. Хошуунд Гашуун нуур, Сов нуур гэх аймагтаа томд тооцогдох хоёр нуур байдаг ба тэдгээрт Морин гол[3], Их гол гэх ширгэдэг голууд цутгана. Баруун урд талаас нутгийн төвөөр Эзнээ гол урсдаг.

Эзнээ хошуу БНХАУ-г төлөөлж Монгол улстай (Өмнөговийн баруун урд тал, Баянхонгорын урд тал, Говь-Алтайн зүүн урд тал) 507 км газар хил залгадаг. Монгол улстай нэвтрэлцэх Цэх боомт[4] (эсрэг талд Шивээхүрэн боомт) гэж бий.

  1. Inner Mongolia: Prefectures, Cities, Districts and Counties
  2. Baidu нэвтэрхий толь сүлжээ - Эзнээ хошуу (хятад хэлээр)
  3. "Мөрөн гол" гэдэг байж магадгүй. Нягтлан тодруулах хэрэгтэй.
  4. "Цэх боомт" бус "Цэгээ боомт" байж магадгүй. Монгол үсгээр цэх - цэгээ адилхан бичигдэнэ. Өвөр Монголд хэрхэн хэлдгийг тодруулах хэрэгтэй.