Баяннуур хот

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Баяннуур холбоосыг дарж адил нэрт зүйлсээс ялган таниарай.
Өвөр Монгол дахь Баяннуур хот (шар)

Баяннуур хот (худам монголоор ᠪᠠᠶ᠋ᠠᠨᠨᠠᠭᠤᠷᠬᠣᠲᠠ - bayannaɣur qota, байаннагур хота; хятадаар 巴彦淖尔市 - bāyànnào'ěr shì; англ. Bayannur; орос. Баян-Нур) — БНХАУ-ын Өвөр Монголын ӨЗО-ы харьяат аймгийн энтэй хот. Умардаа Монгол улсын Өмнөговь, Дорноговь аймагтай хиллэж, дорнодоо Бугат хот, өмнөдөө Хатан голоор зааглагдаж Ордос хот, өрнөдөө Алшаа аймаг гэх ӨЗО-ыхоо гурван нутгаар хүрээлэгдэнэ. Хуучны Улаанцав чуулганы энэ нутаг аймгийн энтэй хот (地级市 dìjí shì) болж өөрчлөгдөхөөс өмнө (2003 оны 12 сар хүртэл) Баяннуур аймаг (盟 мэн) гэгдэж байв. Урд тал, голын эргээр хотжиж хятаджсан, хойд талын хөдөө газартаа монголоо гээгээгүй байгаа 65,788 км2 Баяннуурт 2010 онд 1,669,915 хүн оршин сууж байсан.

Засаг захиргааны хуваарь[засварлах]

Газрын зураг (хүснэгтийн дугаараар)
Баяннуур хотын төв буюу Линьхэ дүүрэг
# Нэр латин хятад англи латин Хүн ам (2004) Газар нутаг
1 Линьхэ дүүрэг Línhé Qū Linhe District 550,000 2,354 км²
2 Уюань шянь Wǔyuán Xiàn Wuyuan County 280,000 2,493 км²
3 Дэнкоу шянь Dèngkǒu Xiàn Dengkou County 120,000 4,167 км²
4 Урадын өмнөд хошуу Wūlātè Qián Qí Urat Front Banner 340,000 7,476 км²
5 Урадын дунд хошуу Wūlātè Zhōng Qí Urat Middle Banner 140,000 22,606 км²
6 Урадын хойд хошуу Wūlātè Hòu Qí Urat Rear Banner 60,000 24,925 км²
7 Хангин хойд хошуу Hángjǐn Hòu Qí Hanggin Rear Banner 300,000 1,767 км²

Ард түмэн[засварлах]

2000 оны тооллогоорх хүн амын тоо
Ард түмэн Хүний тоо Эзлэх хувь
Хятад үндэстэн 1,579,969 93.9%
Монгол үндэстэн 76,368 4.5%
Хотон үндэстэн 19,835 1.2%
Манж үндэстэн 4,231 0.3%
бусад ард түмэн 2,259 0.1%
Бүгд 1,682,662 100.0%

Гадаад холбоос[засварлах]