Эзнээ хошуу

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Эзнээ хошуу

Eǰen-e qosiɣu-12.grey.PNG
eǰen-e qosiɣu
额济纳旗
Éjìnà Qí

Эзнээ хошуу-н байршил
Алшаа аймаг дахь Эзнээ хошуу (улаан)

Солбицол: 41°44′44.16″N, 100°19′04.8″E
Улс Бүгд Найрамдах Хятад Ард Улс БНХАУ
Өөртөө засах орон Өвөр Монгол
Аймаг Алшаа
Газар нутаг  
 - Нийт 114,606 км²
Хүн ам  
 - Нийт () 20,000
 - Нягтрал /км²
Цагийн бүс UTC+8
Шуудангийн код 735400
Утасны код +86 483
Цахим сүлжээ: ejnq.gov.cn (хятадаар)

Эзнээ хошуу (монголоор Eǰen-e qosiɣu-12.white.PNGeǰen-e qosiɣu; хятадаар 额济纳旗 Éjìnà Qí) — БНХАУ-ын Өвөр Монголын ӨЗОАлшаа аймагт харьяалагддаг хошуу.

Эзнээ хошуу Өвөр Монголдоо хамгийн том 114.6 км² талбай бүхий, дунджаар д.т.дээш 1000 метрт өргөгдсөн говь цөлийн нутагтай. 2000 онд Эзнээ хошууны хүн амын тоо 22,326 гэж тоологдсоны олонх нь Хятад үндэстэн, цөөнхөөс 4,891 нь Монгол үндэстэн байжээ.[1] Эндхийн монголчуудын цөм нь Торгууд ястан.

Эзнээ хошууны төв Далайхөв балгас Хөх хотоос 1398 км, аймгийн төв Баянхот балгасаас 640 км зайд төвлөсөн байна. Хошуунд Гашуун нуур, Сов нуур гэх аймагтаа томд тооцогдох хоёр нуур байдаг ба тэдгээрт Морин гол[2], Их гол гэх ширгэдэг голууд цутгана. Баруун урд талаас нутгийн төвөөр Эзнээ гол урсдаг.

Эзнээ хошуу БНХАУ-г төлөөлж Монгол улстай (Өмнөговийн баруун урд тал, Баянхонгорын урд тал, Говь-Алтайн зүүн урд тал) 507 км газар хил залгадаг. Монгол улстай нэвтрэлцэх Цэх боомт[3] (эсрэг талд Шивээхүрэн боомт) гэж бий.

Зүүлт, тайлбар[засварлах]

  1. Baidu нэвтэрхий толь сүлжээ - Эзнээ хошуу (хятад хэлээр)
  2. "Мөрөн гол" гэдэг байж магадгүй. Нягтлан тодруулах хэрэгтэй.
  3. "Цэх боомт" бус "Цэгээ боомт" байж магадгүй. Монгол үсгээр цэх - цэгээ адилхан бичигдэнэ. Өвөр Монголд хэрхэн хэлдгийг тодруулах хэрэгтэй.

Гадаад холбоос[засварлах]