Амбагян

(Абаоцзи-с чиглүүлэгдэв)
Амбагян
Хидан Улсын хаан
Хаанчлал907.02.27 – 926.09.06
(19 жил, 1-р хаан)
Төрсөн огноо872 он
Өнгөрсөн огноо926 оны 9 сарын 6
(54 насалсан)
Өмнөх
УдаахЯогу
Их хатан1 хатан, 1 татвар
Хүүхэд4 хүү, 1 охин
ЭцэгСалади
ЭхЯнмужин
УлсХидан Улс
Ургийн овогЕлюй
Сүмийн цолТайзу (太祖)
Оны цолШэньцэ (神冊): 916–922

Тяньзань (天贊): 922–926

Тяньшянь (天顯): 926
Нэхэн өргөсөн цолДашэн Дамин Шэньлиэ Тянь Хуанди (大聖大明神烈天皇帝)

Амбагян (Абаожи; 872-926; 54 насласан) — 907-926 онд төр барьсан Хидан Улсын анхны хаан байв.

Бага нас[засварлах | кодоор засварлах]

Амбагян 872 онд кидан үндэстэн Елюй овогт Салади хэмээх толгойлогчийн хүү болон Их Хянганы өвөр, одоогийнхоор Өвөр Монгол орны хаа нэгтээ төрсөн. Хожим Яонянь хэмээн нэрийдсэн овгийн Яньмужинь хэмээх хатнаас төржээ.

Домогт өгүүлснээр эх нь «нарны гэрэл хэвлийд нь туслаа» хэмээн зүүдэлж жирэмсэлсэн гэх бөгөөд түүнийг мэндлэхэд гэр дүүрэн гэрэл сацарч бие нь 3 настай хүүхэд шиг том байж, 3 сартайдаа хөлд орсон гэнэ. Түүнийг багад эцэг нь дайсагнагч аймагт алуулсан бөгөөд Абаожиг эмэг эх нь нууж өсгөсөн гэдэг.

Толгойлогч[засварлах | кодоор засварлах]

Шаньси дахь Абаожи, Ли Кэюн нарын дурсгалын хөшөө

Кидан аймаг Их Хянганы өврөөр байсан бөгөөд нурууны араар татар хэмээх кумоси, шивэй, угу зэрэг бусад нүүдэлчин монгол аймаг, киданаас зүүн тийш тунгус угсааны анчин зүрчид аймаг байв. Абаожи 901 оны үед киданы Елюй аймгийн толгойлогч болж 902-906 онд цэрэг засан эдгээр хөрш аймгийг ихээр эзэлж 907 онд Кидан Улсыг үндэслэн байгуулжээ.

905 онд 7 түмэн цэрэг дагуулан одоогийн Шаньсид байсан Ли Кэюнтай уулзан анд барилдаж, дайсантай байлдахад эвсэж байв.

Хаан[засварлах | кодоор засварлах]

907 оноос хойш хорин жилийн турш дорнод этгээдийн тариачин Бохай улсыг уулгалан байлджээ.

911 онд Амбагян дүү нар түүнийг унагахаар тэмцсэн бөгөөд 913-917 оны хооронд дарж авчээ.

Урвалгыг дарсны дараа Амбагян хаан цол хэрэглэдэг болсон. Түүний хааны цолыг нангиад сурвалжид Ляо Тайзу, оны цолыг 916-922 онд Шэньцэ, 922-926 онд Тяньзань, 926 онд Тяньшянь гэж бичсэн байна.

Энэ үед түүний орд өргөө нийслэл нь одоогийнхоор Баарин зүүн хошууны нутагт байв.

916 оноос хойш Монгол орноо байсан аймгуудыг бүрэн эрхшээж, 924 онд Дундад Ази руу халдаж байсан.

920 онд нангиадын ханз үсэгт суурилсан кидан их үсгийг зохион улсын зарлиг тушаал бичихэд хэрэглэх болсон ба 925 онд уйгурт элчээр очсон дүү нь хүрч ирж уйгур үсэгт суурилсан кидан бага үсгийг зохион хэрэглэжээ.

925-926 онд Киданы их цэрэг холбоотныхоо хамтаар Бохай улсыг довтлон мөхөөж, газар нутгийг хураан авчээ. Хаан мөн онд өвчнөөр нас барсан.

Өв[засварлах | кодоор засварлах]

Амбагян Хидан Улсыг үндэслээд дорно зүгт Ялу гол, өрнө зүгт Монголын тэгш өндөрлөгт ноёрхсон их улсыг үлдээжээ.

916 онд ханхүү болсон 1-р хүү Туюй нь Бохайн нутгийг эзэлсэн Дунданий хан суусан бөгөөд 2-р хүү Яогу нь Хятаны төрийг залган хаан суужээ.

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

Өмнөх
-
Их Хидан Улсын хаан
907—926 он
Дараах
Яогу