Jump to content

Алаг бужирга

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Алаг бужирга
Эрэгчин, эмэгчин, Польшд.
Эрэгчин, эмэгчин, Польшд.
Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Боршувуутан
Овог: Бужиргынхан
Төрөл: Fringilla, Бужирга
Зүйл: F. montifringilla
Латин нэр
Fringilla montifringilla
Карл Линней, 1758

Алаг бужирга, Fringilla montifringilla, урьд Алаг хуухуур бялзуухай гэж байсан, нь Бужиргынхан овгийн шувуу юм.

Энэхүү шувуу нь Европ, Азийн хойд зүгийн ой модонд өргөн тархсан. Нүүдлийн шувуу бөгөөд өмнөд Европ, хойд Африк, Пакистан, Энэтхэг, Хятад, Япон зэрэг улсын нутагт өвөлждөг.

Биеийн хэмжээ, хэлбэрээр Дуулгат бужиргатай төстэй. Үржлийн улиралд эрэгчин нь хар толгой, нуруун хэсэг нь бараан, улбар шар цээж, цагаан гэдэс хэвэлтэй байна. Ууц нуруу нь цагаан, сүүл нь цагаан эмжээргүй юм.

Алаг бужирга голдуу ургамлын үр идэх боловч бусад бужиргаас илүүтэй ангаахайгаа шавьжаар хооллодог. Тэд модны мөчрийн ац, салаанд үүрээ засаж, гадна талыг нь хөвд хагаар нуун далдалдаг ба 4-9 өндөг гаргана.

 Commons: Fringilla montifringilla – Викимедиа дуу дүрсний сан