Амадо Гевара

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Амадо Гевара
Amado guevara 7.jpg
Гевара Торонтод, 2008 он.
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрАмадо Гевара
Төрсөн огноо1976 оны 5 сарын 2 (1976-05-02) (43 настай)
Төрсөн газарГондурас, Тегусигальпа
Өндөр1.80 м
Байрлалдовтлогооны хагас хамгаалагч
Өсвөрийн баг
1992–1993Олимпиа
1993–1994Мотагуа
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
1994–2000Мотагуа140(47)
1995–1996Реал
Вальядолид

(зээл)
8(0)
2000–2001Торос Неса26(7)
2001–2002Сакатепек16(2)
2002Саприсса19(9)
2003–2006Нью Йорк
Ред Буллс
[1]
103(32)
2007–2008Чивас АНУ4(0)
2007–2008Мотагуа
(зээл)
21(5)
2008–2009Торонто46(9)
2010–2013Мотагуа113(20)
2014–Марафон2(0)
Шигшээ баг
1995Гондурас (23-)
1994–2010Гондурас138(27)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2013 оны 6 сарын 13.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2010 оны 6 сарын 21

Амадо Гевара (исп. Amado Guevara, 1976 оны тавдугаар сарын 2-нд Тегусигальпа хотод төрсөн) — Гондурасын хөлбөмбөгчин бөгөөд Гондурасын Марафон багт тоглодог.

Шигшээгийн түүхэнд Гевараг хамгийн олон тоглолтонд оролцсон гэдгээр нь алдаршуулжээ.[2]

Товч намтар[засварлах | edit source]

Гевара Олимпиа, Мотагуа багуудаас мэргэжлийн гараагаа эхэлсэн ба 1995 онд Испанийн Реал Вальядолид багт нэг жил болоод Мотагуа багтаа эргэн иржээ. 2000 онд Гевараг Мексикийн Торос Неса, цаашлаад Сакатепек зэрэг багууд тоглуулж байв. Дараа нь Коста Рикагийн тэргүүн баг Саприсса, тэгээд Мотагуадаа эгэжээ. Харин Америкийн Нью-Йорк Ред Буллс багт тогтвортой гурван жил тоглохдоо Америкийн лигт алдаршсан бөгөөд Чивас АНУ болон Канадын Торонто багуудад тоглосоор 2010 онд эх орондоо, тэр дундаа Мотагуадаа дахин иржээ.

Амадо Гевара шигшээ багтаа 1994 онд элссэнээс хойш 133 тоглолтонд 29 бөмбөг хийхдээ ахлагчийн ч үүрэг гүйцэтгэж байлаа. Хамгийн том тэмцээн нь 2010 оны ДАШТ юм. 2001 онд Америкийн цомд шилдэг тоглогчоор алдаршиж байжээ.

Гавъяа шагнал[засварлах | edit source]

Мотагуа
Нью Йорк Ред Буллс
  • Атлантын цом (1): 2003
  • Ла Манга цом (1): 2004
Торонто
Хувийн
  • Улирлын үнэ цэнэтэй тоглогч (MLS): 2004
  • Улирлын мэргэн бууч (MLS): 2004
  • Бэлгэдлийн гараа (MLS): 2004
  • Бүх оддын тоглолтын MVP (MLS): 2004
  • Америк тивийн АШТ-ий MVP: 2001

Эшлэл[засварлах | edit source]

  1. The team was known as MetroStars prior to 2006.
  2. Players with 100+ Caps and 30+ International Goals – RSSSF

Холбоос[засварлах | edit source]

Загвар:Марафон багийн бүрэлдэхүүн Загвар:1998 оны Алтан цомд (КОНКАКАФ) Гондурасын хөлбөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ баг Загвар:2000 оны Алтан цомд (КОНКАКАФ) Гондурасын хөлбөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ баг Загвар:2001 оны Америкийн цомд Гондурасын хөлбөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ баг Загвар:2007 оны Алтан цомд (КОНКАКАФ) Гондурасын хөлбөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ баг