Армстронгит
Харагдац
Армстронгит Өмнөговь аймгийн Ханбогд сум орчмын шүлтлэг боржинг судалж байгаад 1968 онд нэгэн сонирхолтой эрдэс нээн олжээ. Цаашдын нарийн судалгаагаар шинжлэх ухаанд цоо шинэ эрдэс болохыг тогтоож, түүнийг саран дээр анх удаа буусан Америкийн сансрын нисгэгч Нил Армстронгийн нэрээр нэрлэжээ.
Байгальд хүрэн бор, хүрэн шаргал өнгөтэй, мөхлөг, ширхлэг юм уу, тэгш талт талст үүсгэн тохиолддог энэ эрдсийн найрлагын 80 орчим хувийг цахиур, цирконийн исэл, 9-10 хувийг кальцийн исэл эзэлдэг. Мөн хөнгөн цагаан, газрын ховор элементүүд, фосфор, магни, натри, кали, титаны исэл аравны хувиар, хар тугалга, мөнгө, хром зэрэг махбод маш бага хэмжээтэй хольц байдалтай оролцдог.[1]
Ашигласан материал
[засварлах | кодоор засварлах]- ↑ [Хүүхэд - Залуучуудын нэвтэрхий толь 2 - 1986 - хуудас 323]