Jump to content

Арсен Фазаев

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Арсен Фазаев
тамирчны хүртсэн медаль
Эрэгтэй чөлөөт бөх
Олимпын наадам
 Зөвлөлт Холбоот Улс-ыг3 төлөөлж
Алтан медаль – нэгдүгээр байр Сөүл 1988 68 кг
 ТУХН-ыг3 төлөөлж
Алтан медаль – нэгдүгээр байр Барселона 1992 68 кг
Дэлхийн АШТ
Алтан медаль – нэгдүгээр байр Киев 1983 68 кг
Алтан медаль – нэгдүгээр байр Будапешт 1985 68 кг
Алтан медаль – нэгдүгээр байр Будапешт 1986 68 кг
Алтан медаль – нэгдүгээр байр Клермон-Ферран 1987 68 кг
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Мартиньи 1989 74 кг
Алтан медаль – нэгдүгээр байр Токио 1990 68 кг
Алтан медаль – нэгдүгээр байр Варна 1991 68 кг

Арсен Фазаев (Орос: Арсен Сулейманович Фадзаев; осет. Фадзайти Сулеймани фурт Арсен) - олимпын хошой, дэлхийн зургаа, Европын дөрөв, улсынхаа олон удаагийн аварга болж байсан ЗХУ-ын чөлөөт бөхийн зодгоо тайлсан тамирчин.

Зөвлөлтийн бөх Арсен Фазаев 1984 оны олимп, 1989 оны ДАШТ-ыг эс тооцвол чөлөөт бөхийн 68 кг жинд 1983-1992 оны хоорондох арван жилд дэлхийн тэргүүн бөх байлаа. Энэ хооронд тэрээр олимпод хошой (1988, 1992), дэлхийд зургаан (1983, 1985, 1986, 1987, 1990, 1991) удаа аваргалж, нэг удаа (1989) мөнгөн медальтай буцаж байв.

Арсен Фазаев 5 9 сарын 1962 (63 настай)-нд ЗХУ-ын ЗСБНХОУ-ын Умард Осетийн өөртөө засах улсын Ираф районы төв Чикола сууринд осет хүн болон төржээ. Эцэг нь жолооч, эх нь эмч байсан юмсанжээ. 14 наснаасаа бөхөөр хичээллэж эхэлсэн гэдэг.