Jump to content

Аюушийн Түмэнсайхан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Аюушийн Түмэнсайхан
Төрсөн
ХарьяалалМонгол үндэстэн
Иргэншил Монгол
Мэргэжилхөгжимчин

Аюушийн Түмэнсайхан (1939 оны 2 сарын 17-нд Улаанбаатарт төрсөн) нь Монгол Улсын хамгийн анхны босоо ятга (Арфа) хөгжмийн хөгжимчин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан юм.


Миний бие Улаанбаатар хотын 1-р төрөхөд төрсөн. Дээр үеийн хүүхдүүдийн нэгэн адил аав ээжийнхээ гар дээр өссөн. Миний үед чинь үзэж харах юмаар дулихан, гудамжныхаа нэг айлын эгч дүү 2 охин /хүүхэд их цөөн байсан цаг/ - той тоглож, олдсон чихрээ хувааж, шороон дээр бужигнаж тоглоод зодуулна.

Харин манай ээж их зарчимч тэр үеийн өөдрөг үзэлтэй эмэгтэйчүүдийн нэг байжээ. Би 1947 онд 8 настайдаа ээжээрээ үүрүүлж 1-р ангидаа очиж байлаа, хүүхдүүд шоолоод сүйд болсон. Ээж минь юм сайн сурахыг л байнга шахаж шаарддаг байсан. Охиноо захиралтай зөрөн байж уран сайханд явуулахгүй ээ. Гэвч би хөөрхөн дуулдаг, олон нийтийн болон пионерийн ажилд идэвхийлэн оролцдог, сэргэлэн царайлаг нэгэн болон өслөө. Ер нь сайн, онц л сурна.

1957 онд 10жилийн 5 дугаар дунд сургуулийн 10-р ангийг “Сайн” дүнтэй төгсөж тэр үеийн ЗХУ-ын Хөгжмийн дээд сургуульд сонсголоо шалгуулаад явахаар боллоо. Өчүүхэн авьяасаа түшиглэсэн хэрэг. Гэвч ээж аав дургүйцэж эмч болгоно гэдэг юм байна, би айлын ганц охин өөрийн дураар шийдсэндээ одоо хүртэл харамсдаг, ер нь ахмадаас үг сонсох нь туйлын зөв байжээ. Тэгээд дээд сургууль минь “Нот” мэдэхгүй учир дунд болон хувирч амьдрал орвонгоороо эргэсэндээ. Яахавдээ харин одоо хэдэн хүүхдийнхээ буянд дал хол давсанч хорвоог дөмөгхөн туулсандаа баярладагдаа. Бэрхшээл саадгүй амьдрал гэж юу байхав миний амьдрал харин ч гайгүйвтэр өнгөрчээ.

Нилээд ухаалаг охин байснаас Москва хотын хөгжмийн дунд сургуулиа “Сайн” дүнтэй төгссөн. Миний багш тэр үеийн Грузин улсын гавьяат зүтгэлтэн байсан, миний арфа хөгжимд голдуу охид байдаг учир багш минь онцгой, их шаардлагатай, сургууль хийж ирээгүйг андахгүй, дэрээрээ цохиж биднийг хөөгөөд гаргана. Хөгжимчин хүн байж сургууль, дасгал хийхгүй бол тун болохгүй хүнд хэцүү нарийн мэргэжил. Москва хотын хавар маш гоё гэвч гадаа зугаалах гэхгүй сургуулиа хийж сууна. Би 1 жил том охиноо гаргахаар нутагтаа ирж хөөгдөх дөхөж байлаа. Багш минь элчин сайд агсан Лувсан гуайд дахиад 2 жил сургаж дээд дипломтой явуулья гэсэн боловч нутгаас зөвшөөрөл өгөлгүй ирсэн. Ирээд соёлын яамны тушаалаар 1963 оны 7-р сарын 1нээс улсын симфоны найрал хөгжимд хөгжимчнөөр орлоо.

Намайг ороход найрал хөгжимчид БНХАУ-д айлчлан тоглолт хийхээр сургуулилж байлаа. Надад аз тохиож дэлхийн алдартай “Хос эрвээхэй” хийл найрал хөгжмийн концерт тоглох болж УГЖ Цэрэндолгор агсантай хоеулаа тоглосон. Яг тайзан дээр гарахын өмнө их тэвдэж, гар хөлөрч, дотор чичирч байсан ч биесээ тайвшруулж амжилттай тоглолт хийсэн юм. Энэ дурсамж мартагдашгүй, таатай санагддаг.

Симфони найрал хөгжим маань байгуулагдаад удаагүй цор ганц, миний арфа хөгжим бас анхных, цор ганцаараа байсан болохоор сонин содон байсан нь хөгжмийн зохиолчдын анхаарлыг ихэд татаж хамтран бичсэн зохиолууд нилээдгүй байдаг. Жишээ нь: Ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Намсрайжав агсны “Говь гурван сайхан” симфони найраглал, Д.Жигжидсүрэнгийн “Чавхдаст хөгжимтэй босоо ятгын гоцлол” г.м.

Тэр үеийн киноны болон бүжгийн жүжгийн хөгжмүүд тухайлбал: Лео.Делибийн “Цэнхэр нүдэн бүсгүй”, П.И.Чайковскийн “Франческа да Римини” Н.А.Римский-Корсаковын “Шехерезада”, Ш.Гуногийн “Вальпургийн шөнө”, Р.Глиэрийн “Эсмеральда”, Б.В.Асафьевын “Парисын дөл”, С.Гончигсумлаагийн “Хошуу наадам” зэрэг бүтээлүүдэд бүгдэд нь гоцлон тоглосон. Арфа хөгжим тоглох болгондоо гоцлодогоороо ялгаатай ч хэцүү хөгжим.

47 утастай, миний үед бүдүүн өнгийг дан төмрөөр хийдэг байсан, одоо бол малын өлөнгөөр хийдэг болсон байналээ. До нот улаан, фа нот цэнхэр өнгөөр ялгагдана. Миний хөгжмийг байрнаас нь хөдөлгөх бүрд хөг нь алдагдана. Мөн байрлах газрын халуун хүйтэн, тээвэрлэх нөхцөл их чухал. Гэтэл өвлийн хүйтэнд ачааны машин дээр ачаад Кино үйлдвэр лүү зөөвөрлөнө. Хүйтэнд царцаад ормогц шууд тоглох боломжгүй. Бүх хөгийг нь сэргээх шаардлагатай.

Ямар ч тоглолтын сургуулилт эхлэх цагаас 10 хурууны өндөг эвэршиж хатуурсан байхгүй бол хөгжмийнхөө хөгийг гүйцэд гаргаж чаддаггүй учраас олон хүүхэдтэй надад бэрхшээл их гардаг байсан ч, адилхан хөгжимчин хүн болохоороо хань минь их түшиг болж, хүүхдүүдийнхээ угаалга, арчилгаа, хоол ундаа тэр минь л хийж, миний гарыг хүртэл өндгөнд минь ус хүргэхгүйгээр угааж өгдөг байлаа. Олон хүүхэдтэй гэснээс хүүхэд гаргаж ажил их хийдүүллээ гээд би байнга шийтгэлтэй, дандаа дагалдан хөгжимчин болж тушаал буурна, хагас цалин авна. Гэсэн ч ажлаа цалгардуулалгүй оркестортоо ганц байдаг уран аялгуут, сэтгэл хөглөсөн сайхан хөгжмөө тоглосоор радио бичлэг, төрийн концерт, баримтат болон уран сайхны конины хөгжмүүдэд алгасалгүй дуугарсаар явсан билээ. УГЖ Цэрэндолгор агсантай хуучрын гоцлол төрийн концертод, морин хийлч Дорж, хийлч Мөнхжаргал нартай “Уран хас” бүжгийн жүжгийн трио гурвал хөгжмийн гоцлол тоглож радиод бичүүлсэн гэх мэт ярих юм, хийсэн бүтээсэн минь их бий.

Би 18 жил хөгжимдөөд баруун гарын өвдөлтөөс хөгжимөө орхиж МҮОНРТ-д хөгжмийн найруулагчаар 13 жил ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Анхны хүн учраас дуустал нь явж чадаагүйдээ харамсдаг. Сайд агсан Ч.Лодойдамба гуайтай ярилцаж, бид хоёр урлагийн сургуульд арфа хөгжмийн анги нээхээр хөөцөлдсөн боловч санхүүгийн боломжгүй гээд бүтээгүй юм.

Одоо симфони найрал хөгжмийн ахмадын харьяанд оруулдаггүй болохоор их гомддог. Харин урлагийн холбооны дарга, жүжигчин Тунгалаг даргад их баярлаж явдаг намайг дэмжиж соёлын тэргүүний ажилтан болгосон. Би МАН-н ахмад гишүүн-90 жилийн ойн медаль, хүндэт медальтай, МҮОНРТ-ийн тэргүүний ажилтан, ахмадын алдар медальтай, хэд хэдэн баярын бичиг жуух бий.

Хөгжимдсөн уран бүтээлүүд

[засварлах | кодоор засварлах]
Зохиолч Хөгжмийн нэр
Гомбодоржийн Жамъян "Ардын хойр дүу Анз" симфони найрап хөгжимтэй морин хийлийн гоцлол
Лувсанжамбын Мөрдорж "Миний эх Орон" симфони найрал хөгжмийн 3 ангитай анхны симфони
Билэгийн Дамдинсүрэн "Хэнтийн өндөр ууланд"
Билэгийн Дамдинсүрэн "Хасбаатар" симфони найраглал
Жамъянгийн Чулуун-ы найруулга "Ардын хоёр дуу"
Жамъянгийн Чулуун "Уран хас бүжгийн жүжгийн Трио" гоцлол
Сэмбийн Гончигсумлаа "Хошуу наадам" Бүжгийн жүжгийн хөгжим
Сэмбийн Гончигсумлаа I.II.III.IV -симфони
Цэгмидийн Намсрайжав "Баярын удирдтгал "Говь гурван сайхан"
Цэгмидийн Намсрайжав "Хувьсгалт баатарлаг марш"
Пётр Чайковский 1.4.5.6-р симфони найрал хөгжмийн Төгөлдөр хуурт зориулсан I концерт
Александр Бородин "Баатарлаг II симфони"
Дмитрий Шостакович "Баярын удиртгал"
Сергей Рахманинов "Төгөлдөр хуурын II концерт"
Дмитрий Кабалевский "Хийл найрал хөгжимд" концерт
Арам Хачатурян Гурван 6үжиг Лизингка, Сэлэмт бүжиг, охидын бүжиг
Шехеразада (сюита) Парисын дөл
Шехеразада (сюита) Цэнхэр нүдэм бүсгүй
Шехеразада (сюита) Вольпургийн шөнө
Камиль Сен-Санс Төгелдер хуур босоо ятгатай. морин хийлийн "Лебед" Хунгийн бүжгийн морин хийлийн гоцлолд
Камиль Сен-Санс "Эсмеральда" бүжгэн жүжгийн морин хийлийн гоцпол
Жамъянгийн Чулуун "Уран хас" бүжгэн жүжгийн гоцлол
Людвиг ван Бетховен 1.3.5.9-р симфони
Александра Шуберт-Яновская Төгсөөгүй симфони
Жозеф Хайдн 94-р симфони
Вольфганг Амадей Моцарт Прагын симфони
Вольфганг Амадей Моцарт 40.41-р симфони
Вольфганг Амадей Моцарт Фигарогийн хурим удиртгап
Вольфганг Амадей Моцарт Хийлийн концер
Людвиг ван Бетховен I.III.V.IX симфони
Людвиг ван Бетховен Төгөлдөр хуурийн концерт
Александра Шуберт-Яновская IV.VIII симфони
Ференц Лист Симфони прелюди
Венгер II рапсоди
Пётр Чайковский I.IV.V.VI симфони
Пётр Чайковский 'Төгөлдөр хуурийн I кснцерт Хийлийн концерт'
Сергей Рахманинов "Төгөлдөр хуурын II концерт" хийлийн гоцлоп