Jump to content

Бабухан хатан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Бабухан-с чиглүүлэгдэв)
Бабухан хатан
Юань улсын хатан хаан болон Монголын хатан
Огноо1324 — 1328 оны 8 сарын 15
ӨмнөхСугабал хатан
ЗалгамжлагчБудшир хатан
Юань улсын бэлэвсэн хатан
Огноо1328 оны 10 сар — 11 сарын 14
ӨмнөхРаднашири хатан
ЗалгамжлагчБудшир хатан
Төрсөнойр. 1296
Өнгөрсөнойр. 1329 (32—33 насалсан)
Эхнэр/нөхөрЕсөнтөмөр хаан
ХүүхэдАригиба хаан
Гэр бүлХонгирад
ЭцэгУлиучар эсвэл Майжухан

Бабухан[1] (1328 онд өнгөрсөн) — Юань улсын Есөнтөмөр хааны их хатан байв.

Бабухан хатан хонгирад аймгийн хүн байв. ᠎Есөнтөмөртэй хэдэн онд урагласан нь тодорхойгүй. Есөнтөмөр олон жил Хархорумыг захиран суусан бөгөөд 1323 онд Гэгээн хаан алагдсаны дараа Есөнтөмөр Юань улсын хаан сууринд залрахад Бабухан хатан улсын их хатан болсон.

1328 оны 8-р сард Есөнтөмөр хаан Шандуд нас нөхцөхөд Бабухан хатан Рагибаха хүүгээ хаан ширээнд залж, балчир хааны өмнөөс төр барив.

Энэ үед Дайдуд Хайсан хүлэг хааны хоёрдугаар хүү Тугтөмөр зэрэгцэн хаан болоод дайлаар ирж балчир хаан, Бабухан хатан, Давлат шах ноёныг баривчилсан.[2]

Сурвалж, тайлбар

[засварлах | кодоор засварлах]
  1. Хятад галиг нэр нь Бабүхань (八不罕 Bābùhǎn)
  2. Ч.Содбилэг. «Монголын Их Юань улсын түүх».264-р тал. Улаанбаатар. 2010 он.
Өмнөх
Сугабал
Юань улсын их хатан
1324-1328 он
Дараах
Будшир