Есөнтөмөр хаан
Есөнтөмөр хаан | |
---|---|
Юань улсын хаан | |
Хаанчлал | 1323.10.04 – 1328.08.15 (5 жил, зургаадугаар хаан) |
Хаан суусан | 1323.10.4-нд 30 насандаа Хэрлэнгийн хөдөө аралд |
Төрсөн огноо | 1293 оны 11 сарын 28 |
Өнгөрсөн огноо | 1328 оны 8 сарын 15 |
Өнгөрсөн газар | Юань, Шанду |
Өмнөх | Шадбал гэгээн хаан |
Удаах | Аригиба хаан |
Хатан | Бабухан хатан |
Эцэг | Гамала ван |
Эх | Буянхэрмиш хатан |
Ургийн овог | Боржигин |
Төрсөн нэр | Монгол: Есөнтөмөр (ᠶᠢᠰᠦᠨᠲᠡᠮᠦᠷ) |
Оны цол | Тайдин, Жыхө |
Есөнтөмөр[1] (Yesün Temür; 1293–1328) — Юань улсын 1323-1328 онд төр барьсан зургаа дахь хаан.
Жин ван
[засварлах | кодоор засварлах]Есөнтөмөр 1293 оны 11 сарын 28[2][3] -нд хонгирадын Буянхэрмэш хатнаас төрсөн. Гамала (1258-1303) жин вангийн хүү, Чингимийн ач, Хубилай хааны гуч юм.
Есөнтөмөр Гамала эцгийн цол буюу жин ван (жонон) цолыг 1303 онд хүртэж, Говийн умард нутгийг захиран Хархорумд эзэн суусан. Удаах хорин жилд Төмөр өлзийт, Хайсан хүлэг, Аюурбарбад буянт, Шадбал гэгээн дөрвөн хаан солигдсон байна.
1323 оны 9-р сард Тэгш ноён Шадбал гэгээн хааныг хороосон ба Есөнтөмөрийг хаан бол хэмээн улсын тамгыг хүргүүлжээ.
Хаан
[засварлах | кодоор засварлах]Есөнтөмөр 1323 оны 10 сарын 4-нд Хэрлэнгийн хөдөө аралд[4] Юань улсын хаан сууринд сууж, хас эрдэнийн тамгыг атгав.
Хэдий өөрийг нь хаан болгосон боловч урьд хааныг хуйвалдан хороосон Тэгш ноён, Алтанбух ван, Өлзий, Соном, Чинтөмөр нарын 8 хүнийг баривчлан эсэргүүний гэмт хэрэгтэн нэр зүүлгэж цаазаар аваачаад Ерүтөмөрийг Юньнань руу цөлжээ.
Бичиг суртал
[засварлах | кодоор засварлах]Есөнтөмөр хааны зарлигаар «Хубилай хааны богд сургаал», «Олон богдын тархаасан сургаал», «Их Юань улсын хууль цаазын бичиг» зэрэг зохиолыг хятад хэлнээс монгол хэлнээ хөрвүүлжээ. Күнзийн суртлыг шимтсэнгүй, хятад түшмэдийг эрхэмлэсэнгүй, монгол ноёдыг эрхэмлэн төрд томилж байсан. Шаравсэнгэ гэдэг монгол лам багштай байсан.
Төр засаг
[засварлах | кодоор засварлах]Янь ван Есөнтөмөрийг Төвлөн засах яамны баруун этгээдийн чинсан, Далаашийг Улс төрийн эрхэлсэн түшмэл болгов. 1328 онд Яньтөмөрийг Үйл таслах яамны хэрэг мэдэгч түшмэлээр томилов.[4] Аригиба хүү нь хунтайж болж, хожим богино хугацаанд хаан суусан.
Таалал төгссөн нь
[засварлах | кодоор засварлах]Есөнтөмөр хаан 1328 оны 8 сарын 15-нд Шанду хотод 36 насандаа[5] гэнэт таалал төгсчээ. Шалтгаан тодорхойгүй, хорлогдсон мэт байна.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]- Эцэг — боржигин овгийн Гамала Жинь ван
- Эх — хонгирад овгийн Буянхэрмэш хатан
Хатан
[засварлах | кодоор засварлах]- Бабухан хатан — хонгирад овогт
- Ринчинбал хатан - Ихирэсийн Чан ван Ашиг ноёны охин. Сугабал хатны дүү.[6]
- Хула хатан
- Эсү хатан
- Садабал хатан - Наймачин овгийн хүн. Гамалагийн охин Шоу нин да жан гүнжийн охин. Есөнтөмөр хааны үеэл дүү эсвэл өргөмөл охин байх боломжтой.[7]
- Буянхэримиш хатан
- Ширитөмөр хатан
- Тэни хатан
- Бихан хатан - Хонгирад овгийн Толин ноёны хүү Янь ван Майжүханы охид. Сүхдарь хатны эгч эсвэл дүү нь юм.[8]
- Сүхдарь хатан[9]
Хөвгүүн
[засварлах | кодоор засварлах]- Аригиба хаан
- Бадамрэгжийбуу ван
- Ёндончинбуу тайж
- Шооса тайж
Сурвалж, тайлбар
[засварлах | кодоор засварлах]- ↑ Есөнтөмөр хаанд нэхэн өргөмжилсөн монгол, хятад цол байхгүй. 1324-1327 оны хятад оны цолыг Тайдин, 1328 оны цолыг Жихө гэдэг.
- ↑ Herbert Franke, Denis Twitchett, John King Fairbank-The Cambridge History of China: Alien regimes and border states, 907–1368, p.535
- ↑ Kao Weng te argued that he was born in 1276. But Yesün Temür is said to have been born in residence of the prince of Chin, Gammala who was appointed only in 1292. Moreover, Yesün Temür Khan referred Khayisan (b.1281) and Ayurbarwada (b.1286) as elder brothers.
- ↑ 4.0 4.1 Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedсодбилэг
- ↑ Юань улсын сударт хий насыг нэмж тооцсон байна
- ↑ Д.Идэр "Их Юань улсын хатад" УБ., 2016. 57 дахь тал
- ↑ Д.Идэр "Их Юань улсын хатад" УБ., 2016. 57 дахь тал
- ↑ Д.Идэр "Их Юань улсын хатад" УБ., 2016. 57 дахь тал
- ↑ Д.Идэр "Их Юань улсын хатад" УБ., 2016. 56-57 дахь тал
Өмнөх Шадбал гэгээн |
Их Юань Улсын Их Хаан 1323–1328 он |
Дараах Аригиба |