Бямбаагийн Нямтайшир

Бямбаагийн Нямтайшир
"Монголын Алт" МАК ХХК-ийн Үүсгэн байгуулагч, Бодлогын Зөвлөлийн дарга
Одоо хашиж буй1993 оноос хойш
Хувийн мэдээлэл
Төрсөн1955 он
Хэнтий, Цэнхэрмандал сум
ИргэншилМонгол УлсМонгол Улс Монгол Улс
Алма матерОХУ-ын Санкт Петербург хотын Уул уурхайн дээд сургууль

Бямбаагийн Нямтайшир (1955 онд Улаанбаатар хотод төрсөн) - "Монголын Алт" (МАК) ХХК-ийн Бодлогын Зөвлөлийн дарга бөгөөд Монголын бизнесийн салбарт тэргүүлэгч, түүчээлэгч бизнесменүүдийн нэг.

1990-ээд оны эхэн үед манай улс ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж, хүн бүр өмчтэй болох, хувиараа бизнес эрхлэх, гадаад, дотоодод чөлөөтэй зорчих зэрэг өргөн боломжууд нээгдсэн. Энэ шилжилтийн үед тэрээр "Монголын Алт" (МАК) ХХК-ийг үүсгэн байгуулж, өдгөө уул уурхай, геологи хайгуул, барилгын материалын үйлдвэрлэлд амжилттай ажиллаж, нэмүү өртөг шингээсэн импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компанийг бий болгоод байна.

Боловсрол:[засварлах | кодоор засварлах]

Тэрбээр Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд 1955 онд төрсөн.

  • 1963-1973 он - Улаанбаатар хотын 6-р арван жилийн дунд сургууль
  • 1974-1980 он - ЗХУ-ын Ленинград (хуучнаар) Уул уурхайн дээд сургууль - Маркшейдер Инженер
  • ОХУ-ын Санкт-Петербург хотын Уул уурхайн академийн магистр

Эрдэм шинжилгээний зэрэг цол:[засварлах | кодоор засварлах]

2005 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Хүндэт Профессор

Хөдөлмөр эрхлэлтийн байдал:[засварлах | кодоор засварлах]

Тэрбээр НАХЯ-ны (хуучнаар) Улсыг аюулаас хамгаалах ерөнхий газарт төлөөлөгч, Монгол улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуульд судлаач, эрдэм шинжилгээний ажилтан, Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хороонд мэргэжилтэн, "Одод" ХХК-ийн Үүсгэн байгуулагч, "Монголын Алт" (МАК) ХХК-ийн Үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч, Монгол улсын Ерөнхий сайдын аж үйлдвэрийн бодлогын орон тооны бус зөвлөх, Монгол улсын Ерөнхийлөгчийн аж үйлдвэрийн бодлогын орон тооны бус зөвлөхөөр тус тус ажиллаж байсан.

  • 1980-1984 онд НАХЯ-ны Улсыг Аюулаас хамгаалах Ерөнхий газарт төлөөлөгч,
  • 1984-1986 онд Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Сургуульд Эрдэм шинжилгээний ажилтан, судлаач,
  • 1986-1990 онд Гадаадтай Эдийн засгийн талаар харилцах улсын хороонд мэргэжилтэн,
  • 1990-1993 онд "Одод" ХХК-ийн Үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал,
  • 1993 оноос өнөөг хүртэл "Монголын Алт" (МАК) ХХК-ийн Үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч, Бодлогын Зөвлөлийн дарга,
  • 2015 онд Монгол улсын Засгийн Газрын Эдийн засгийн хорооны гишүүн,
  • 2013-2017 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн Аж үйлдвэрийн бодлогын асуудлаар орон тооны бус зөвлөх,
  • 2015-2017 онд Монгол улсын Ерөнхий сайдын Аж үйлдвэрийн бодлогын асуудлаар орон тооны бус зөвлөх,
  • 2022 оноос Гадаад Харилцааны сайдын орон тооны бус зөвлөх.

Гавьяа шагнал:[засварлах | кодоор засварлах]

Б.Нямтайшир Хөдөлмөрийн гавьяаны одон, Техникийн их сургуулийн "Хүндэт профессор", Монгол улсын Гавъяат уурхайчин цолоор тус тус шагнагджээ.

  • 1997 он - "Оны шилдэг бизнесмен" цол
  • 1997 он - "Тэргүүний уурхайчин" цол, тэмдэг     
  • 1998 он - Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн Одон
  • 2001 он - Ардын Хувьсгалын 80 жилийн ойн медаль
  • 2001 он - Дэлхийн чанарын байгууллагын "Алтан цом"  
  • 2005 он - Монгол Улсын "Гавъяат уурхайчин"   
  • 2006-2007 онд МҮХАҮТ - Оны шилдэг бизнес эрхлэгч                                    
  • 2021 он - Монгол Улсын Онц хилчин