Ванчан (Лян ван)
Ванчан (?-1328) нь Хиад Боржигин овгийн Хубилай хааны 2-р хүү Чингим хунтайжийн ахмад хүү жинь ван Гамалагийн ахмад хөвгүүн Сүншан лян вангийн хүү нь юм. Өөрөөр хэлбэл Хубилай хааны гуч хүү, Есөнтөмөр хааны бөл дүү нь юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Гэгээн хааны анхдугаар онд (1323 он) Юньнань ван цолоор шагнажээ. Есөнтөмөр хааны анхдугаар он (1324 онд) тэрэг, гэр, тэмээ, мориор шагнасан. Тус жилийнхээ 10 сард Лян ван цолоор шагнаж, И Ян жоугийн 65000 өрхийг соёрхолын газар болгож өгөөд Юньнань мужийн газрыг захируулсан. Ингэснээр хоёрдугаар дэсийн вангаас тэргүүн дэсийн вангийн зэрэгт дэвшсэн. 1326 онд У Нин ван Цэцэгтийн хамтаар Монгол газрыг сахиулахаар илгээсэн. Жи Хэгийн анхдугаар он буюу 1328 онд Есөнтөмөр хаан, Шанду хотноо таалал төгссөн. 1328 оны 8 сард чинсан Даштөмөр Даду хотод хаан суусан Тугтөмөр заяат хааны цэрэгтэй байлдаж, 9 сард Элтөмөрийн ах Садун ноёны цэрэгтэй хоёр тал Юйлиний өмнө этгээдэд байлдаж, Даштөмөрийн цэрэг ялагдсан. Улмаар 11 сард Есөнтөмөр хааны гэр бүл, сайд түшмэдийг Даду хотноо аваачиж цөмийг хүйс тэмтэрсэн. Ванчан нь мөн тэр хядлаганд өртсөн.