Jump to content

Википедиа:Энэ долоо хоногийн онцлох өгүүлэл/2008-46

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хямралд өртсөн гол орнууд
Хямралд өртсөн гол орнууд

Зүүн Азийн Санхүүгийн Хямрал нь 1997 оны 7-р сард Тайланд улсад Тай батын ханшийн уналтаар эхлэн, Азийн олон орны мөнгөн тэмтэгт, хувьцааны зах зээл болон бусад хөрөнгийн үнэ ханшид нөлөөлсөн санхүүгийн үймээн буюу санхүүгийн халдварын үе байсан юм. Үүнийг мөн "Зүүн азийн валютын хямрал" болон ОУВС-ын хямрал ч гэж нэрийдэх нь бий. Энэ хямралын илрэл болон түүний үр дагавар илт харагдаж байгаа ч гэсэн, хямралын шалтгаан, хүрээ болон шийдэх арга нь тодорхойгүй хэвээр үлджээ. Индонез, Өмнөд Солонгос болон Тайланд нь тус хямралд хамгийн ихээр, Хонконг, Малайз, Лаос болон Филиппин зэрэг улсууд тус бага хэмжээгээр нэрвэгдсэн байна. Харин Эх газрын Хятад, Энэтхэг, Тайвань, Сингапур болон Вьетнам зэрэг улсуудад харьцангуй бага нөлөөлжээ. Хэдийгээр Япон энэ хямралд их автаагүй ч, урт хугацааны турш эдийн засгийн хүнд байдалд орсон байна. Гэхдээ, дээр дурьдсан бүх улсуудын америк доллартай харьцуулах валютын ханш унасан.

1997 он хүртэл Ази тив нь хөгжиж буй орнууд руу чиглэсэн нийт хөрөнгийн тал гаруйг нь татсан байсан. Зүүн өмнөд Азийн эдийн засаг нь их ашиг хайсан гадаадын хөрөнгө оруулагчдыг татахуйц өндөр зээлийн хүүг дэмжиж байлаа. Үүний үр дүнд тус бүсийн эдийн засаг маш том валютын урсгалыг татаж, хөрөнгийн үнэ ханшийг огцом өсгөсөн байна. Тухайн үед буюу 1980-аад оны сүүл, 1990-ээд оны эхээр, Тайланд, Малайз, Индонез, Филиппин, Сингапур болон Өмнөд Солонгос зэрэг улсуудын эдийн засаг 8-12%-ийн өсөлттэй байлаа. Энэ амжилтыг ОУВС болон Дэлхийн Банк зэрэг эдийн засгийн институтуудаас өргөн хүрээнд дэмжсээр ирсэн бөгөөд Азийн эдийн засгийн ид шидийн илрэл хэмээн нэрлэж байв. (бүрэн эхээр унших)