Габриель Гарсиа Маркес

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Габриель Гарсиа Маркес
Нобелийн шагналтан Нобелийн шагнал
Хүртсэн он: 1982
Хүртсэн салбар: Уран зохиол
Шалтгаан:
Габриель Гарсиа Маркес

Колумбын их бичгийн хүн Габриель Гарсиа Маркес 1928 онд Аркатаса хэмээх бяцхан тосгонд мэндэлжээ. Тэрээр 1982 онд утга зохиолын Нобелийн шагнал хүртсэн бөгөөд Монголын уншигчид "Зуун жилийн ганцаардал" романыг нь Г.Акимын, "Мартагдсан хурандаа" туужийг нь Н.Энхбаярын, "Хурандаад хэн ч бичихгүй" туужийг нь О.Чинбаярын, "Ирендира охины эмгэнэлт түүх" зэрэг богино өгүүллэгүүдийг нь Э.Ганболдын орчуулгаар тус тус хүртсэн билээ. Түүнийг Латин Америкийн шидэт реализмын (magic realism) хамгийн гарамгай төлөөлөгчдийн нэг гэж зүй ёсоор дүгнэдэг бөгөөд хүний мөн чанарыг чинээнд нь тултал тэмцэлдүүлэн, аймшигтай агаад догдлон биширмээр дотоод дүр төрхийг илэрхийлэн бичдэг нь түүний уран туурвилын онцлог юм. Их зохиолч эдүгээ Мексик улсын Мехико хотноо энх тунх амьдарч, хүмүүний дотоод ертөнц рүү гүнээ нэвтэрсэн ер бусын бүтээлүүдээ туурвисаар байна.