Давид Н'Гог

Давид Н'Гог
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрДавид Н'Гог
Өндөр ft 0 in (0.00 м)
БайрлалДовтлогч
Багийн мэдээлэл
Одоогийн багЛитваen:FK Žalgiris
Өсвөрийн баг
1995–2001ФранцФранконвиль
2001–2006ФранцПари Сен-Жермен
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
2006–2008ФранцПари Сен-Жермен18(1)
2008–2011АнглиЛиверпүүл63(9)
2011–АнглиБолтон Уондерерс15(2)
Шигшээ баг
2004–2005ФранцФранцын шигшээ баг
(16-гаас доош нас)
13(11)
2005–2006ФранцФранцын шигшээ баг
(17-гоос доош нас)
6(2)
2006–2007ФранцФранцын шигшээ баг
(18-аас доош нас)
4(2)
2007ФранцФранцын шигшээ баг
(19-ээс доош нас)
6(5)
2008–2010ФранцФранцын шигшээ баг
(21-ээс доош нас)
16(3)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2012 оны 1 сарын 4.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2011 оны 1 сарын 25

Давид Н'Гог (Франц: David N'Gog, 1989 оны дөрөвдүгээр сарын 1-нд төрсөн) нь Камерун гаралтай Францын хөлбөмбөгчин бөгөөд Болтон Уондерерс багийн довтлогч юм. Францын дээд лигийн Пари Сен-Жермен багаас хөлбөмбөгийн гараагаа эхлүүлсэн тэрээр 2006 оны зургаадугаар сард 17 настайдаа мэргэжлийн гэрээгээ байгуулж байлаа. Н'Гогийн үеэл ах нь Грекийн Панатинаикос багийн хамгаалагч Жан-Ален Бумсонг ажээ.[1]

Хөлбөмбөгийн замнал[засварлах | кодоор засварлах]

2008 оны долоодугаар сарын 24-нд Ливерпүүл багийн тухайн үеийн дасгалжуулагч Рафаэль Бенитезийн хэлсэнээр Н'Гогийг бага үнэ төлж[2] дөрвөн жилийн гэрээг байгуулж эгнээндээ элсүүлж байлаа. Тэр Ливерпүүлд 1.5 сая фунт стерлингээр ирсэн ирсэн юм.[3][4]

Н'Гог тус баг дахь анхны гараагаа 2008 оны долоодугаар сарын 30-нд Испанийн Вильярреал багийн эсрэг нөхөрсөг тоглолонд хийсэн бол анхны гоолоо Шотландын Рейнжерс багийн эсрэг мөн нөхөрсөг тоглолтонд оруулсан юм. Премьер лигийн анхны тоглолтоо Астон Вилла багийн эсрэг Фернандо Торресоор сэлгэгдэн хийжээ. УЕФА Аваргуудын Лигийн анхны гараа болон анхны гоолоо Голландын ПСВ багийн эсрэг хийж байлаа.[5] Н'Гог Премьер лигийн анхны гоолоо 2009 оны хоёрдугаар сарын 7-нд Портсмут багийн хаалганд оруулж тус тоглолтонд баг нь 2-0 харьцаагаар ялалт байгуулсан түүхтэй.

2011 оны наймдугаар сарын 31-нд Н'Гог Болтон Уондерерс баг руу шилжжээ.[6] Болтон дахь анхны гараагаа Кевин Дэвисийн оронд сэлгээгээр Манчестер Юнайтед багт есдүгээр сарын 10-нд 5-0 харьцаагаар ялагдсан тоглолтонд хийсэн бол анхны гоолоо тав хоногийн дараа буюу 3-1 харьцаагаар Уиган Атлетик багийг хожсон тоглолтонд оруулж байв.[7]


Үзүүлэлтүүд[засварлах | кодоор засварлах]

Бүх цаг үеийн үзүүлэлтүүд
Баг Улирал Лиг 1 Францын цом Лигийн цом Европ Бүгд
Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол
Пари Сен-Жермен 2006–07 4 0 1 0 - - 1 0 6 0
2007–08 14 1 4 0 1 2 - - 19 3
Бүгд 18 1 5 0 1 2 1 0 25 3
Премьер лиг Английн цом Лигийн цом Европ Бүгд
Ливерпүүл 2008–09 14 2 0 0 2 0 3 1 19 3
2009–10 24 5 2 0 2 1 9 2 37 8
2010–11 25 2 1 0 1 1 11 5 38 8
Бүгд 63 9 3 0 5 2 23 8 94 19
Болтон Уондерерс 2011–12 15 2 0 0 2 0 0 0 17 2
Бүгд 15 2 0 0 2 0 0 0 17 2
Нийт 96 12 8 0 8 4 24 8 136 24
2012 оны нэгдүгээр сарын 4-ний байдлаар.

Шагналууд[засварлах | кодоор засварлах]

Пари Сен-Жермен
  • Францын лигийн цом: 2008

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "David N'Gog profile". Liverpool FC. Retrieved 6 August 2008.
  2. "Gerrard Worry For Liverpool". Sporting Life. 5 August 2008. Archived from the original on 26 Тавдугаар сар 2012. Retrieved 6 August 2008.
  3. "Liverpool Sign French Striker N'Gog". 24 July 2008. Retrieved 24 July 2008.
  4. "Reds target French youngster". 23 July 2008. Retrieved 23 July 2008. {{cite web}}: Unknown parameter |pub;isher= ignored (help)
  5. Champions League round-up Sky Sports, 9 December 2008
  6. Ngog completes Bolton move
  7. "Archive copy". Archived from the original on 2011-10-18. Retrieved 2012-01-07.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)

Холбоос[засварлах | кодоор засварлах]