Данзанваанчигийн Ухнаа
Данзанваанчигийн Ухнаа (1941 онд төрж, 2022 оны 11-р сарын 28-нд нас барсан) - Монгол Улсын Ардын жүжигчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Д.Ухнаа нь Дорноговь аймгийн Дэлгэрхэт буюу одоогийн Иххэт суманд 1941 онд төрж, 2022 оны 11-р сарын 28-нд Улаанбаатар хотод нас баржээ. Тэрбээр Чөлөөлөх дайнд оролцогч БНМАУ-ын баатар Д.Данзанванчигийн хүү юм.
Боловсрол
[засварлах | кодоор засварлах]- 1960 онд Дорноговь аймагт арван жилээ төгссөн сурагч дуучин болох хүсэлтэй нийслэлд ирсэн.
- 1960 онд анх “Учиртай гурван толгой” дуурийн “Юндэнгийн дагуулаар” анх тайзанд гарч байсан.
- 1967-1972 онд Болгар улсын Софи хотын хөгжмийн дээд сургуульд сурч төгссөн.
- 1983 онд Москвагийн Театр урлагийн дээд сургуулийн эстрадын найруулагчийн дээд дамжаанд мэргэжил дээшлүүлсэн байна.
Ажилласан байдал
[засварлах | кодоор засварлах]- 1972 онд Филармонид анхны гоцлол дуучнаар ажилласан байна.
- 1972 оноос улсын филармонийн туслах найруулагч, уран сайхны удирдагч,
- Улсын Дуурь Бүжгийн Театр-т дуучин,
- 1983-2001 онд даргаар ажиллажээ.
Д.Ухнаа нь Улсын хөгжимт драмын театрын дуучнаас ажлын гараагаа эхэлж, соёл, урлагийн хөгжлийн төлөө тасралтгүй 60 гаруй жил хөдөлмөрлөхдөө Монголын болон дэлхийн сонгодог олон арван дуурьт гол дүр бүтээж, Улсын Филармонийн симфони найрал хөгжмийн 200 гаруй тоглолт, "Соёл-Эрдэнэ" хамтлаг, "Баян Монгол" чуулга-ын 400 гаруй тоглолтыг удирдан зохион байгуулж, 4,500 гаруй концерт хөтөлж, 220 гаруй концерт найруулан үзэгч түмний хүртээл болгосон юм.
Дэлхийн 70 гаруй улсад Монголын урлагийн 400 гаруй удаагийн тоглолт зохион байгуулан үндэсний болон эстрад урлагийг сурталчлан таниулж, соёл, урлагийн салбарыг хөгжүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм билээ.
Шавь нар
[засварлах | кодоор засварлах]- Б.Баяраа /агсан/,
- Б.Сарантуяа /УГЖ/,
- Х.Төмөрбаатар /УГЖ/,
- Ч.Насантогтох /УГЖ/,
- Л.Оюунчимэг /агсан/,
- Д.Эрдэнэтуяа зэрэг нэрт дуучид
Гавьяа шагнал
[засварлах | кодоор засварлах]- 2017 онд Монгол Улсын Ардын жүжигчин,
- 2022 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар,
- 1993 онд Соёлын гавьяат зүтгэлтэн.