Доржийн Банди
Доржийн Банди (Дорногвоь аймгийн Улаанбадрах суманд төрсөн-) Монгол Улсын Гавьяат жүжигчин, дэд профессор, дуурийн тенор дуучин.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Дуурийн театрын найрал дууны дуучин.
1955-1961 онд ЗХУ-ын Свердловскийн Уралын хөгжмийн дээд сургуульд сурч дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн.
1963-1992 онд Монгол Улсын Дуурийн гоцлол дуучнаар тасралтгүй 29 жил ажилласан байна.
Соёл урлагийн дээд сургуулийн Драмын тэнхимын дуулаачийн багш.
Монгол Улсын гавьяат жүжигчин Ө.Уянга, Г.Ариунбаатар нар түүний шавь нар юм.
Уран бүтээлүүд
[засварлах | кодоор засварлах]Лувсанжамбын Мөрдоржийн "Хөхөө Намжил" дуурийн Намжил,
Цогзолын Нацагдоржийн "Үүлэн заяа" дуурийн Балдан,
Дагвын Лувшаншаравын "Хан бүргэд" дуурийн Чулуунбат,
Билэгийн Дамдинсүрэнгийн "Мардагдашгүй 42 хоног" дуурийн Сэмбэл, "Жаргал" дуурийн Суурь,
Гэндэндарамын Дарамзагд "Нүүдлийн зам" дуурийн Пэл,
Халтарын Билэгжаргал "Гэрэл сүүдэр" дуурийн Сүмэл,
П.Чайковский "Евгений Онегин" дуурийн Ленский,
Жакомо Пуччинигийн "Тоска" дуурийн Каварадосси, "Турандот" Клав, "Чио Чио сан" (итали. Madama Butterfly) буюу "Эрвээхэй хатан" дуурийн Пинкертоны дүр, Жорж Бизегийн "Кармен" Хозе зэрэг 20 гаруй дуурийн дуу дуулж байжээ.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Нина Григорьева-тай гэрэлсэн. Хүү Банди Берлины Радиод хөгжмийн сурвалжлагч.
Дурсгал
[засварлах | кодоор засварлах]Монголын радиогийн “Сонгодог хөгжмийн сан” нэвтрүүлэгийн “Монгол сонгодог” цуврал нэвтрүүлэгээр МУГЖ Д.Бандийн тухай өгүүлжээ. /2019.05.24/