Заха Хадид

Заха Хадид, 2013 онд

Заха Мохаммад Хадид (Араб: زها حديد Zahā Ḥadīd, 1950 оны 10 сарын 31-н Иракийн Багдад хотод төрж, 2016 оны 3 сарын 31-нд нас барсан) бол Ирак-Английн архитектор эмэгтэй бөгөөд Прицкер архитектурын шагналыг 2004 онд, Стирлинг шагналыг 2010, 2011 онд хүртсэн.

Хэрэгжсэн төслүүд[засварлах | кодоор засварлах]

  • Витрагийн гал түймэртэй тэмцэх газар (1994), Вайл ам Райн, Герман
  • Бергисел цанын харайлтын газар (2002), Инсбрук, Австри
  • Орчин үеийн урлагийн Розентал төв (2003), Цинцинатти, Охайо
  • БМВ төв барилга (2005), Лайпциг, Герман
  • Ордрупгаардын салбар барилга (2005), Копенхаген, Дани
  • Фаэно Шинжлэх ухааны төв (2005), Вольфсбург, Герман
  • Виктори Эмнэлэг дэх Маггигийн Хавдрын Эсрэг Төв (2006), Кирккалди, Шотланд
  • Хунгербургбааны шинэ өртөөнүүд (2007), Инсбрук, Австри
  • Шанелийн мобиль урлагийн асар (дэлхий даяар) Токио, Хонконг, Нью-Йорк, Лондон, Парис, Москва, (2006–08)
  • Гүүрэн асар (2008), Сарагоса, Испани
  • Пьер Виве (2002–12), Монпелье, Франц, төслийн архитекторч: Стефан Хоф
  • MAXXI - 21-р зууны урлагийн үндэсний музей (1998–2010), Ром, Итали, 2010 оны Стирлингийн шагналт бүтээл.
  • Гуанжоугийн дуурийн театр (2010), Гуанжоу, БНХАУ.
  • Лондоны усан спортын төв (2011), 2012 оны зуны олимп, Лондон, Их Британи.
  • Риверсайд музей (2007–11) development of Glasgow Transport Museum, Шотланд
  • Эвелин Грэйс Академи (2006–10), Брикстон, Лондон, Их Британи. 2011 оны Стирлингийн шагналт бүтээл.
  • Рока Лондон Галерей (2009-11), Челси Харбор, Лондон, Их Британи.
  • Хейдар Алиев соёлын төв (2007-12), Баку, Азербайжан.