Иван Перишич

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Иван Перишич
Ivan Perisic.jpg
Перишич Боруссиа Дортмундад байхдаа (2012)
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрИван Перишич
Төрсөн огноо1989 оны 2 сарын 2 (1989-02-02) (29 настай)
Төрсөн газарЮгославын БНУ, Сплит
Өндөр1.87 метр
Байрлалжигүүрийн тоглогч
Багийн мэдээлэл
Одоогийн багВольфсбург
Дугаар9
Өсвөрийн баг
2000–2006Хайдук Сплит
2006–2007Сошо
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
2007–2009Сошо36(8)
2009Руселаре
(зээл)
18(5)
2009–2011Брюгге70(31)
2011–2013Боруссиа Дортмунд42(9)
2013–Вольфсбург44(12)
Шигшээ баг
2005Хорват (17-)7(0)
2007Хорват (19-)2(0)
2009–2010Хорват (21-)8(3)
2011–Хорват31(4)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 5 сарын 10.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2014 оны 6 сарын 19

Иван Перишич (хор. Ivan Perišić, 1989 оны хоёрдугаар сарын 2-нд Югославын БНУ-ын Сплит хотод төрсөн) — Хорватын хөлбөмбөгчин бөгөөд Вольфсбург болон Хорватын шигшээд тоглодог.

Замналын товчоон[засварлах | edit source]

2009 оны наймдугаар сарын 26-нд Бельгийн Брюгге Сошод 250,000 евро төлж, Перишичтэй гурван жилээр гэрээлэв.[1] Брюгге 2011 онд лигт дөтгөөр байрт шалгарахад хорват довтлогч 37 тоглолтын 22 гоол, 10 дамжуулалтаар тэргүүлэн 2 дахь жилдээ үнэнхүү гялалзав.

2011 оны тавдугаар сарын 23-нд Германы Боруссиа Дортмунд 5 сая еврогоор элсүүлэн түүнтэй таван жилээр гэрээлжээ.[2]

2013 оны нэгдүгээр сарын 6-нд Вольфсбургт 8 сая еврогоор гэрээлэв.

Шигшээ[засварлах | edit source]

Перишич 2011 оны гуравдугаар сарын 26-нд Хорват, Горжийн тоглолтонд эхний гараагаа хийжээ.[3] 2008 оны ЕАШТ-д Ирланд болон Италитай тоглоход үндсэн, Испанийн тоглолтонд сэлгээний тоглогчоор оролцсон.[4]

2014 оны ДАШТ-ий сонгонд Бельгид анх гоолдсон түүнийг зургаадугаар сарын 2-нд Бразил зорих 23 тоглогчид багтаажээ.[5]

Бразилд ялагдсаны (3:1) удаад Камеруныг ялахад (4:0) Перишич гоолдсон.[6]

Амжилт[засварлах | edit source]

Багийн
Хувийн
  • Бельгийн лигийн мэргэн бууч: 2010/2011
  • Бельгийн лигийн шилдэг тоглогч: 2010/2011[7]

Эшлэл[засварлах | edit source]

  1. Ivan Perisic tekent bij Club voor drie seizoenen ! (Dutch). Club Brugge.[үхмэл линк]
  2. BVB verpflichtet kroatischen Nationalspieler Ivan Perisic (German). Borussia Dortmund (30 May 2011). 30 May 2011-д хандсан.
  3. Template error: argument title is required. 
  4. "Jesus Navas helps Spain edge Croatia", Fox Sports. 20 June 2014-нд авсан. 
  5. "Croatia World Cup 2014 squad", The Telegraph, 2 June 2014. 19 June 2014-нд авсан. 
  6. "Cameroon 0-4 Croatia", BBC, 19 June 2014. 19 June 2014-нд авсан. 
  7. Перишич ярче всех. Официальный сайт УЕФА. the original on 2012-08-15-с архивлагдсан. 2011-07-24-д хандсан.

Холбоос[засварлах | edit source]