Никола Калинич
![]() Калинич 2013 онд | |||||||||||||||||
Хувийн мэдээлэл | |||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Бүтэн нэр | Никола Калинич[1] | ||||||||||||||||
Төрсөн огноо | 1988 оны 1 сарын 5 | ||||||||||||||||
Төрсөн газар | Сплит, Хорват, Югослав | ||||||||||||||||
Өндөр | 1.87 м[2] | ||||||||||||||||
Байрлал(ууд) | Довтлогч | ||||||||||||||||
Өсвөрийн баг | |||||||||||||||||
1998–2005 | Хайдук Сплит | ||||||||||||||||
Мэргэжлийн замнал* | |||||||||||||||||
Он | Баг | Гараа | (Гоол) | ||||||||||||||
2005–2009 | Хайдук Сплит | 79 | (44) | ||||||||||||||
2006 | → Пула (зээл) | 12 | (3) | ||||||||||||||
2007 | → Шибеник (зээл) | 8 | (3) | ||||||||||||||
2009–2011 | Блэкберн Роверс | 44 | (7) | ||||||||||||||
2011–2015 | Днепр Днепропетровск | 86 | (37) | ||||||||||||||
2015–2018 | Фиорентина | 69 | (27) | ||||||||||||||
2017–2018 | → Милан (зээл) | 31 | (6) | ||||||||||||||
2018 | Милан | 0 | (0) | ||||||||||||||
2018–2020 | Атлетико Мадрид | 17 | (2) | ||||||||||||||
2019–2020 | → Рома (зээл) | 15 | (5) | ||||||||||||||
2020–2022 | Эллас Верона | 33 | (6) | ||||||||||||||
2022–2023 | Хайдук Сплит | 29 | (8) | ||||||||||||||
2024 | Хайдук Сплит | 10 | (2) | ||||||||||||||
Шигшээ баг | |||||||||||||||||
2003 | Хорват U16 | 2 | (1) | ||||||||||||||
2004–2005 | Хорват U17 | 18 | (15) | ||||||||||||||
2005–2007 | Хорват U19 | 12 | (11) | ||||||||||||||
2006 | Хорват U20 | 1 | (0) | ||||||||||||||
2007–2010 | Хорват U21 | 9 | (4) | ||||||||||||||
2007–2018 | Хорват | 42 | (15) | ||||||||||||||
Медалийн хураангуй
| |||||||||||||||||
*Клубын дотоодын лигийн тоглолт, гоолууд, сүүлд шинэчилсэн: 2024 оны 5 сарын 27 |
Никола Калинич (хор. Nikola Kalinić; 1988 оны нэгдүгээр сарын 5-нд Солин хотод төрсөн) — Хорватын хөлбөмбөгчин бөгөөд «Днепр» болон Хорватын шигшээд довтлогчоор тоглодог.
Хорватын шигшээн дасгалжуулагч Славен Билич 'Хорватын хөлбөмбөгийн ирээдүй' хэмээжээ.[3]
Замнал
[засварлах | кодоор засварлах]2005 оны арваннэгдүгээр сарын 19-нээс эхлэн Хорватын хөлбөмбөгийн «Хайдук Сплит» багаас гараагаа эхэлсэн Калинич анхныхаа улирал боломжийн довтлогч болохоо 2005-06 оны улирлын туршид «Пула» багт зээллэгээр тоглох хугацаандаа 12 тоглолтонд оролцож, 3 гоол оруулан харуулж байжээ. Улмаар 2006-07 оны улиралд «Хайдук Сплит» багаасаа дахин «Шибеник» багт мөн л зээллэгээр тоглож байжээ. Хорватын тэргүүн лигт «Хайдук Сплит» багтаа 2007 оноос эхлэн гараанд тогтмол гарах болж, тухайн улирлаа 17 гоол оруулсан амжилтаараа 19 настай Калинич лигийн «мэргэн буучдын» жагсаалтад аман хүзүүдэж[4] байсан бол 2007-08 оны улиралд нийт 26 гоол оруулж багийнхаа мэргэн бууч нь болж байсан байна.
Европын томоохон тэмцээнд оролцох боломжийг 2007-08 оны улиралд олж авсан бөгөөд хангалттай сайн тоглолтыг Калинич үзүүлэн гоол хүртэл оруулаад авсан бөгөөд энэ үеэс Европын зарим лигүүд түүнийг багтаа элсүүлэх талаар яригдаж эхэлсэн байх юм. Улмаар 2009 оны долоодугаар сард Английн Блэкберн Роверс багт 6 сая стерлингийн гэрээгээр шилжжээ.
Шигшээ
[засварлах | кодоор засварлах]Калинич 21-ээс доошхи насныхны шигшээ багт сайн тоглолтыг үзүүлж байсан тул залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Славен Биличийн санаанд хүрч 2008 оны Евро тэмцээнд Марио Манзукичийн оронд оролцохоор дуудагдаж байлаа.[5]
Лавлах холбоос
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Хөлбөмбөгийн ДАШТ 2018 Орос: Тоглогчдын жагсаалт: Хорват" (PDF). ОУХБХ. 2018-07-15. p. 7. Эх хувилбараас (PDF) архивласан: 2019-06-11.
- ↑ "Никола Калинич: Тойм". Премьер лиг. Татаж авсан: 2022-06-25.
- ↑ "Kalinić cool amid Hajduk crisis". UEFA. 2007-11-13. Татаж авсан: 2008-05-24.
- ↑ "Croatian Leading Goal Scorers". 2008-05-10. Эх хувилбараас архивласан: 2009-08-02. Татаж авсан: 2008-05-24.
- ↑ "Kalinić ruled out for Croatia". SkySports. 2000-05-05. Татаж авсан: 2008-07-10.
Гадны холбоос
[засварлах | кодоор засварлах]Энэ Хорватын хөлбөмбөгчиний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Загвар:Днепр Днепропетровск багийн бүрэлдэхүүн
Хорват улсын хөлбөмбөгийн шигшээ баг — 2012 оны ЕАШТ
| ||
---|---|---|
![]() |
1 Плетикоса (х) • 2 Стринич • 3 Шимунич • 4 Булят • 5 Чорлука • 6 Праньич • 7 Ракитич • 8 Вукоевич • 9 Елавич • 10 Модрич • 11 Срна (а) • 12 Келава (х) • 13 Шильденфельд • 14 Калинич • 15 Врсалько • 16 Дуймович • 17 Манжукич • 18 Бадель • 19 Кранчар • 20 Перишич • 21 Вида • 22 Эдуардо • 23 Субашич (х) • дасгалжуулагч: Славен Билич |