Кент Бейзмор

Кеннет Ламонт «Кент» Бейзмор (Англи: Kenneth Lamont "Kent" Bazemore; 1989 оны долоодугаар сарын 1, Хойд Каролина, Келфорд) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн «Атланта Хокс» багт холбон тоглогчоор тоглодог.

Замнал[засварлах | кодоор засварлах]

2014 оны хоёрдугаар сарын 19-нд Маршон Брүүкстой «Лос-Анжелес Лейкерст» Стив Блэйкээр солигдон очсон.[1] 2014 оны хоёрдугаар сарын 25-нд хувийн дээд 23 оноогоо «Индиана Пэйсерсийн» эсрэг авч, гуравдугаар сарын 4-нд «Нью-Орлеан Пеликансийн» эсрэг давтсан.[2] 2014 оны дөрөвдүгээр сарын 7-нд баруун хөлнийхөө шөрмөсийг гэмтээсэнээр улирал дуусгавар болжээ.[3]

2014 оны есдүгээр сарын 23-нд «Атланта Хокстой» нэгдсэн.[4]

Лавлах холбоос[засварлах | кодоор засварлах]

  1. "Lakers Acquire Bazemore and Brooks". NBA.com. Turner Sports Interactive, Inc. February 19, 2014. Retrieved February 19, 2014.
  2. Notebook: Pelicans 132, Lakers 125
  3. Kent Bazemore Injury Update
  4. Hawks Sign Free Agent Guard Kent Bazemore

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]