Лешек Бальцерович
Лешек Бальцерович | |
---|---|
Польшийн ерөнхий сайдын орлогч | |
Албан тушаал хашсан 1997 оны 10 сарын 31 – 2000 оны 6 сарын 8 | |
Ерөнхийлөгч | Александр Квасньевски |
Ерөнхий Сайд | Ежи Бузек |
Албан тушаал хашсан 1989 оны 9 сарын 12 – 1991 оны 12 сарын 23 | |
Ерөнхийлөгч | Войцех Яруцелски Лех Валенса |
Ерөнхий Сайд | Тадеуш Мазовецки Ян Кристоф Биелецки |
Сангийн сайд | |
Албан тушаал хашсан 1997 оны 10 сарын 31 – 2000 оны 6 сарын 8 | |
Ерөнхий Сайд | Ежи Бузек |
Өмнөх | Марек Белка |
Дараах | Ярослав Бауц |
Албан тушаал хашсан 1989 оны 9 сарын 12 – 1991 оны 12 сарын 23 | |
Ерөнхий Сайд | Тадеуш Мазовецки Ян Кристоф Биелецки |
Өмнөх | Анджей Вроблевски |
Дараах | Карол Лутовски |
Польшийн үндэсний банкны ерөнхийлөгч | |
Албан тушаал хашсан 2001 оны 1 сарын 10 – 2007 оны 1 сарын 10 | |
Ерөнхийлөгч | Александр Квасньевски Лех Качински |
Ерөнхий Сайд | Ежи Бузек Лешек Миллер Марек Белка Казимир Марцинкевич Ярослав Качински |
Өмнөх | Ханна Гронкевич-Валц |
Дараах | Славомир Скрипек |
Эрх чөлөөний холбооны дарга | |
Албан тушаал хашсан 1995 оны 4 сарын 1 – 2000 оны 12 сарын 18 | |
Өмнөх | Тадеуш Мазовецки |
Дараах | Бронислав Геремек |
Хувийн мэдээлэл | |
Төрсөн | 1947 оны 1 сарын 19 |
Улс төрийн нам | Эрх чөлөөний холбоо, Ардчилсан нам |
Эхнэр, Нөхөр | Ева Бальцерович |
Хүүхэд | Мачей (1972), Войцэх (1980), Анна (1984) |
Мэргэжил | Эдийн засагч |
Лешек Хенрик Бальцерович (пол. Leszek Henryk Balcerowicz; 1947 оны 1-р сарын 19-нд Польшийн Липно хотод төрсөн) - Польшийн эдийн засагч, улс төрч, монетаризмын төлөөлөгч. Тадеуш Мазовецки (1989—1991), Ян Биелецки (1991) болон Ежи Бузекийн (1997—2000) Засгийн газарт Ерөнхий сайдын орлогч бөгөөд Сангийн сайд байсан. Польшийн Төв банкны үүрэг гүйцэтгэдэг Польшийн Ардын банкны (польш. Narodowy Bank Polski) ерөнхийлөгч (2001—2007). Улс орноо социалист төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн эдийн засаг руу хурдан шилжүүлэх Польшийн эдийн засгийн өөрчлөн байгуулалтын («Шок эмчилгээ» буюу «Бальцеровичийн төлөвлөгөө») санаачлагч бөгөөд зохион байгуулагч. Өнөөгийн байдлаар Варшавын эдийн засгийн сургуулийн профессор.
Л.Бальцерович 1969 онд тухайн социализмын үеийн эрх баригч нам болох Польшийн ажилчны нэгдсэн намд (Polskiej Zjednoczonej Partii Robotniczej -ПАНН-коммунист нам) элссэн байна.
Боловсрол
[засварлах | кодоор засварлах]1965-1970 онд Варшав хотын Төлөвлөгөө статистикийн Ерөнхий сургуулийн гадаад худалдааны ангид суралцаж онц дүнтэй төгссөн (1990 оноос хойш Варшавын Худалдааны төв сургууль, польш. Szkoła Główna Handlowa w Warszawie). Төгсөөд сургуульдаа эрдэм шинжилгээний ажил хийхийн сацуу багшилсан байна.
1972-1974 онуудад АНУ-ын Нью-Йорк хот дахь Сент Жонс Их сургуульд тэтгэлгээр суралцаж магистр хамгаалсан.
1975 онд Варшавын Худалдааны төв сургуульд Докторын зэрэг хамгаалсан байна.
Ажил
[засварлах | кодоор засварлах]1978-1980 онуудад Польшийн Ажилчны Нэгдсэн Намын (ПАНН) дэргэдэх Варшав хотын Марксизм-Ленинизмийн сургуульд ажилласан.
1981 онд Польшид цэргийн дэглэм тотоох үед ПАНН-аас гарсан байна. Польшийн Үйлдвэрчний Эвлэлийн "Эв санааны нэгдэл" үүсэхэд тэнд эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж эхэлсэн байна.
1989 оны 2-4 дүгээр сард болсон ПАНН, сөрөг хүчний "Дугуй ширээний уулзалт"-ад Л.Бальцерович оролцсон.
1989 оны 9 дүгээр срын 12-нд Тадеуш Мазовецкийн Засгийн газарт Ерөнхий сайдын орлогч бөгөөд Сангийн сайдын албан тушаалд томилогдсон. Энэ үед тэрбээр Польшийг төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн эдийн засаг руу хурдан шилжүүлэх төлөвлөгөөгөө («шокон эмчилгээ» буюу «Бальцеровичийн төлөвлөгөө» ) танилцуулж хэрэгжүүлж эхлүүлсэн.
"Бальцеровичийн төлөвлөгөө"-нд инфляцийг хатуу хязгаарлаж, улсын төсөв, түүхий эд, мөнгөний зах зээлийг нэг жилийн дотор тэнцвэрт байдалд оруулж, эдийн засгийн бүх салбарыг зах зээлийн зарчимд шилжүүлэхээр тусгасан юм. Үүний тулд жижиглэнгийн үнийг нэмэгдүүлж, төсвийн татаасыг бууруулж, бэлэн мөнгөний орлогыг хязгаарлаж, аж ахуйн нэгжүүдэд злотын хэсэгчилсэн дотоод буцаах чадварыг нэвтрүүлж, жигд хэмжээг тогтоосон юм. Шинэчлэл амжилттай болсон хэдий ч нийгэмд таалагдаагүй алхмууд байсан нь ойлгомжтой байсан тул тэр дараагийн Засгийн газарт орж чадаагүй юм.
Л.Бальцерович эргээд 1997 онд Ежи Бузекийн Засгийн газарт орж, 2000 он хүртэл ажилласан.
Тэрбээр 2001-2007 онд Польшийн Ардын банкны тэргүүнээр ажилласан байна. Тэр үедээ 2006 онд Монгол Банкны Ерөнхийлөгч О.Чулуунбатын урилгаар Монгол Улсад ажлын айлчлал хийсэн.
2016 оны 4-р сараас 2017 оны 7-р сарын хооронд Украины Ерөнхийлөгч Петро Порошенко-гийн стратегийн зөвлөхөөр уригдан ажилласан байна.
Хувийн амьдрал
[засварлах | кодоор засварлах]Түний эцгийг Вацлав, эхийг Барбара гэдэг байсан. Лешекийг 2 настай байхад тэдний гэр бүл Торунь хот руу нүүсэн байна. Лешек Бальцерович хүүхэд болон залуу насандаа хөнгөн атлетикаар хичээлдэг байжээ. 1977 оны 11-р сарын 3-нд Ева Бальцеровичтай гэрэлсэн, тэд хүү Мачэй (1972-), хүү Войцэх (1980-) болон охин Анна (1984-) гэх 3 хүүхэдтэй.
"Хүндэт доктор" хүртээсэн Их, Дээд сургуулиуд
[засварлах | кодоор засварлах]- 1993: Université de Provence Aix-Marseille I (Франц)
- 1994: University of Sussex, Их Британи
- 1996: De Paul University, Chicago (АНУ)
- 1998: Uniwersytet Szczeciński, Uniwersytet Mikołaja Kopernika w Toruniu-Польш, Abertay University, Staffordshire University- Их Британи
- 1999: Uniwersytet Ekonomiczny w Bratysławie (Словак)
- 2001: Uniwersytet Europejski Viadrina we Frankfurcie nad Odrą (ХБНГУ)
- 2002: Universidad del Pacífico w Limie (Перу), Uniwersytet Aleksandra Jana Cuzy w Jassach (Румын)
- 2004: Universität Duisburg-Essen (ХБНГУ)
- 2006: Akademia Ekonomiczna im. Karola Adamieckiego w Katowicach, Akademia Ekonomiczna w Poznaniu, Akademia Ekonomiczna im. Oskara Langego we Wrocławiu, Uniwersytet Gdański-Польш
- 2007: Szkoła Główna Handlowa w Warszawie. -Польш
- 2008: Uniwersytet Warszawski, Uniwersytet Nowej Południowej Walii -Австрали
- 2010: Uniwersytet Ekonomiczny w Krakowie-Польш
- 2015: Universidad Francisco- Марроко
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Commons: Лешек Бальцерович – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
- Польшийн шадар сайд
- Польшийн сангийн сайд
- Польшийн эдийн засагч
- Польшийн үндэсний банкны ерөнхийлөгч
- Сеймийн гишүүн (Гуравдугаар Бүгд Найрамдах Улс)
- Польшийн Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- Польшийн Нэгдсэн Ажилчдын Намын гишүүн
- Польшийн намын дарга
- Эрх Чөлөөний Холбооны гишүүн
- 20-р зууны эдийн засагч
- Банкны менежер
- Төлөвлөгөө ба Статистикийн Дээд Сургуулийн багш
- Мон Пелерин нийгэмлэгийн гишүүн
- Цагаан Бүргэд одон шагналтан
- Марийн орны загалмай одон шагналтан (2-р зэрэг)
- Гданьск Их Сургуулийн хүндэт доктор
- Европа Их Сургууль Виадринагийн хүндэт доктор
- Николай Коперник Их Сургуулийн хүндэт доктор
- Төлөвлөгөө ба Статистикийн Дээд Сургуулийн хүндэт доктор
- Шчецин Их Сургуулийн хүндэт доктор
- Лудвиг Эрхард шагналтан
- Польшууд
- 1947 онд төрсөн