Линда Хант
Линда Хант Linda Hunt | ||
![]() Линда Хант, 2015 | ||
Бүтэн нэр | Лидиа Сюзанна Хантер | |
Иргэншил | ![]() | |
Төрсөн огноо | 19745 оны 4 сарын 2 | |
Төрсөн газар | Морристаун, Нью-Жерси, Америкийн Нэгдсэн Улс | |
Танил үе | 1976—одоо | |
Мэргэжлийн замнал | ||
---|---|---|
Мэргэжил | жүжигчин | |
Гавьяа шагнал | Оскар (1984) |
Линда Хант (англ. Lydia Susanna Hunter; Лидиа Сюзанна Хантер, англ. Linda Hunt, 1945 оны дөрөвдүгээр сарын 2-нд Нью-Жерси мужийн Морристаун хотод төрсөн) — Америкийн эмэгтэй жүжигчин.
Замналын товчоон[засварлах | кодоор засварлах]
Лидиа Хантер төгөлдөр хуурын багш, газрын тосны бизнесмэний гэр бүлд дүүгийнхээ хамтаар өсч торнижээ.
Роберт Олтмений «Попай»-д анхлан тоглосон Линда Питер Уирийн зохиолоос сэдэвлэсэн «Түгшүүрт он жил»-д (1982) эрэгтэй туслах дүрээр 'Оскар гардсан анхны эмэгтэй жүжигчин'. Тайзны урлагаар хоёр «Оби» гардан, «Тони»-д дэвшсэн.
«Тэнгисийн цагдаа: Лос-Анжелес» (2009) сериалын Хенриетт «Хэтти» Ланжийн дүрээр «Teen Choice Award»-д дэвшив.
145 сантиметр одой биетэй Линда Хант — 1987 онд ижил хүйстэн гэдгээ зарлажээ.[1][2]
Түүний тоглосон «Цэцэрлэгийн цагдаа» (1990), «Аянгагүй бороо» (1992), «Загварынхан» (1994), «Покахонтас» (1995), «Покахонтас 2: Шинэ дэлхийгээр аялсан нь» (1998), «Тэмээлзгэнэ» (2002) бүтээлүүд алдартай.
Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]
Commons: Линда Хант – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
- Линда Хант — Internet Movie Database
- Линда Хант - City Arts & Lectures
Эшлэл[засварлах | кодоор засварлах]
- ↑ WeHo Marriages Go On на сайте bilerico.com, 10 августа 2008
- ↑ IMDB
1981—2000 оны Оскарын шагналтнууд (эмэгтэй туслах дүр) | |
---|---|
Морин Стэплтон (1981) · Жессика Лэнг (1982) · Линда Хант (1983) · Пегги Эшкрофт (1984) · Анжелика Хьюстон (1985) · Дайан Уист (1986) · Олимпиа Дукакис (1987) · Жина Дэвис (1988) · Бренда Фрикер (1989) · Вупи Голдберг (1990) · Мерседес Рул (1991) · Мариса Томей (1992) · Анна Пэкуин (1993) · Дайан Уист (1994) · Мира Сорвино (1995) · Жюльет Бинош (1996) · Ким Бейсингер (1997) · Жуди Денч (1998) · Анжелина Жоли (1999) · Марша Гей Харден (2000) Бүтэн жагсаалт · (1936—1940) · (1941—1960) · (1961—1980) · (1981—2000) · (2001 — одоо) |