Мерседес Рул
Мерседес Рул Mercedes Ruehl | ||
![]() Мерседес Рул 2009 онд | ||
Иргэншил | ![]() | |
Төрсөн огноо | 1948 оны 2 сарын 28 | |
Төрсөн газар | Нью-Йорк[1], Нью-Йорк Муж Улс, Америкийн Нэгдсэн Улс | |
Танил үе | 1976—одоо | |
Мэргэжлийн замнал | ||
---|---|---|
Мэргэжил | жүжигчин | |
Гавьяа шагнал | «Оскар» (1992) «Алтан бөмбөрцөг» (1992) |
Мерседес Рул (англ. Mercedes Ruehl, 1948 оны хоёрдугаар сарын 28-нд Нью-Йорк хотод төрсөн) — Америкийн театр, киноны жүжигчин эмэгтэй бөгөөд «Оскар», «Алтан бөмбөрцөг», «Сатурн», «Тони» шагналтай.
Нью-Рошеллийн коллежийг дүүргээд[2] Денвер, Бродвейн театрт ажиллах хугацаандаа «Дона Флор ба түүний хоёр нөхөр» (1976),«Дайчид» (1979), «Хардалт» (1986), «Радио эрин» (1987) кинонуудад тоглож байлаа. 1991 онд «Мартагдсан Йонкерчууд» жүжгийн гол дүрээр Тони, «Загасчин хаан» инээдмийн киноны туслах дүрээр «Оскар», «Алтан бөмбөрцөг», «Сатурн» гардан нийтэд алдаршиж байлаа.
Герман, ирланд, куба гарвальтай[3][4] Рул «Миний аав 'миний баатар'»-т (1993) Арнольд Шварценеггертэй хамтран тоглосон.
Хүртсэн шагналууд[засварлах | edit source]
- Оскар (1992) — «Эмэгтэй туслах дүр» («Загасчин хаан»)
- Алтан бөмбөрцөг (1992) — «Эмэгтэй туслах дүр» («Загасчин хаан»)
- Сатурн (1992) — «Эмэгтэй туслах дүр» («Загасчин хаан»)
- Тони (1991) — «Эмэгтэй гол дүр — жүжиг» («Мартагдсан Йонкерчууд»)
Цахим холбоос[засварлах | edit source]

- Мерседес Рул — Internet Movie Database
- Мерседес Рул (англ.) — Internet Broadway Database
- Мерседес Рул - allrovi (англ.)
Эшлэл[засварлах | edit source]
- ↑ Trescott, Jacqueline. "Mercedes Ruehl, Driven; The Manic Actress On the Road to Oscar", The Washington Post, HighBeam Research, 26 March 1992. 2013-10-25-нд авсан.
- ↑ About CNR. College of New Rochelle. 2013-10-25-д хандсан.
- ↑ Corliss, Richard. "That Old Feeling: The Oscar Race", Time, 6 April 2002. 2013-10-25-нд авсан.
- ↑ Buckley, Michael. "STAGE TO SCREENS: Mercedes Ruehl, the Macy-Mamet Connection and Remembering Brad Sullivan", Playbill. 2013-10-25-нд авсан.
1981—2000 оны Оскарын шагналтнууд (эмэгтэй туслах дүр) | |
---|---|
Морин Стэплтон (1981) · Жессика Лэнг (1982) · Линда Хант (1983) · Пегги Эшкрофт (1984) · Анжелика Хьюстон (1985) · Дайан Уист (1986) · Олимпиа Дукакис (1987) · Жина Дэвис (1988) · Бренда Фрикер (1989) · Вупи Голдберг (1990) · Мерседес Рул (1991) · Мариса Томей (1992) · Анна Пэкуин (1993) · Дайан Уист (1994) · Мира Сорвино (1995) · Жюльет Бинош (1996) · Ким Бейсингер (1997) · Жуди Денч (1998) · Анжелина Жоли (1999) · Марша Гей Харден (2000) Бүтэн жагсаалт · (1936—1940) · (1941—1960) · (1961—1980) · (1981—2000) · (2001 — одоо) |
1981—2000 оны АБ-ийн шагналтнууд (эмэгтэй туслах дүр) | |
---|---|
Жоан Хакетт (1981) • Жессика Лэнг (1982) • Шер (1983) • Пегги Эшкрофт (1984) • Мег Тилли (1985) • Мэгги Смит (1986) • Олимпиа Дукакис (1987) • Сигурни Уивер (1988) • Жулия Робертс (1989) • Вупи Голдберг (1990) • Мерседес Рул (1991) • Жоан Плаурайт (1992) • Вайнона Райдер (1993) • Дайан Уист (1994) • Мира Сорвино (1995) • Лорен Бэколл (1996) • Ким Бейсингер (1997) • Линн Редгрейв (1998) • Анжелина Жоли (1999) • Кейт Хадсон (2000) Бүтэн жагсаалт · (1943—1960) · (1961—1980) · (1981—2000) · (2001 — одоо) |