Мариса Томей

Мариса Томей
Marisa Tomei
Мариса Торонтогийн олон улсын кино наадам дээр зохиогдсон Inescapable киноны нээлтэд, (2012)
Мариса Торонтогийн олон улсын кино наадам дээр зохиогдсон Inescapable киноны нээлтэд, (2012)
Иргэншил Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улс
Төрсөн огноо 1964 оны 12 сарын 4
Төрсөн газар Бруклин, Нью-Йорк хотАмерикийн Нэгдсэн Улс
Танил үе 1983—одоо
Мэргэжлийн замнал
Мэргэжил жүжигчин
Гавьяа шагнал Оскар (1993)

Мариса Томей (англ. Marisa Tomei, 1964 оны арванхоёрдугаар сарын 4-нд Нью-Йоркийн Бруклин хотод төрсөн) — Америкийн тайз, дэлгэцийн жүжигчин юм.

Замналын товчоон[засварлах | кодоор засварлах]

Бостоны их сургуулийн оюутан байхдаа Мариса Томей «Дэлхийг хэрхэн эргүүлэв» (1983—1985) сериалаар алдаршжээ. Харин Мэтт Диллоны тоглосон «Фламингогийн хүү» (1984) инээдмийн драм бол түүний тоглосон анхны бүрэн хэмжээний кино.

Томей «Үеэл Винни»-гийн (1992) туслах дүрээр «Оскар» будлиантай гардсан хэмээн шүүмжлүүлдэг. Тодруулбал, 'Жуди Дэвис, Жоан Плаурайт, Ванесса Редгрейв, Миранда Ричардсон нарын бүтээсэн дүрүүдээс ялагч тодрох атал дугтуй задлагч ахмад жүжигчин Жек Пэланс будлиантуулан Томейг шалгарууллаа' хэмээн мэргэжилтэнүүд Академийн шийдвэрийг эсэргүүцсэн байв.[1][2][3][4][5]

«Унтлагын өрөөнд» (2001), «Бөх»-ийн (2001) туслах дүрээр «Оскар», «Алтан бөмбөрцөг», «БАФТА»-д дэвшсэн Томей «Линкольний өмгөөлөгч» (2011), «Тэнэг хайр» (2011), «Аврах чөлөө» (2011), «Сонгуулийн бартаа» (2011) зэрэг алдартай бүтээлүүдийг чимсэн.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Мариса Томей – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Return Tomei
  2. Young, Josh. "Return Tomei", Entertainment Weekly, March 6, 2002. June 2, 2011-нд авсан. 
  3. Marisa Tomei Awarded Oscar by Mistake?. snopes.com. July 31, 2010-д хандсан.
  4. "Marisa Tomei on 'The Wrestler' and that weird, pesky rumor that she didn't really win the Oscar for 'Vinny'", Los Angeles Times, December 15, 2008. May 29, 2010-нд авсан. 
  5. Roger Ebert, Movie Answer Man