Лувр

Төвдөө шилэн пирамидтай Лувр, 2010
Төвдөө шилэн пирамидтай Лувр, 2010
Лувр, 2023
Лувр, 2023
Лувр, 2023
Лувр, 2023
Лувр, 2023
Лувр, 2023
Лувр, 2023
Лувр, 2023
Лувр, 2023
Лувр, 2023
Тус музейн байрлах ордоны талаар Луврын ордон

Лувр (Франц: Musée du Louvre) - Дэлхийн хамгий том бөгөөд хамгийн алдартай урлагийн музейнүүдийн нэг юм. Францын нийслэл Парис хотын төвд Сена мөрний баруун эрэгт Риволи гудамжинд байрладаг түүхэн бахархалт газруудын нэг юм. Луврын музей нь хамгийн олон жуулчид зочилсон музей бөгөөд 2018 онд нийт 10 сая гаруй хүмүүс зочилж дээд амжилт тогтоож байжээ.

Тус музей нь анх 13-р зууны сүүлчээр Филипп II-ийн үед баригдсан Луврын ордонд байрладаг. Музей доор дундад зууны үеийн Луврын цайзын үлдэгдэл одоо ч хадаглагдаж байдаг.

Мүзэйн түүх[засварлах | кодоор засварлах]

Луврын музей байгуулж хааны цуглуулгын шилдэг бүтээлүүдийг дэлгэн үзүүлэх санаа "Францын хувьсгал"-аас өмнө гарч байжээ. 1792 онд музейг нээх шийдвэр гарч, түүний анхны эрхлэгчээр Юбе́р Робе́р (фр. Hubert Robert 1733-1808) томилогдсон бөгөөд тэр даруй ирээдүйн үзэсгэлэнг нээх ажил эхэлсэн ажээ. 1793 оны 8 дугаар сарын 10-нд "Францын хувьсгал"-ын дараа музейг анх удаа олон нийтэд 537 зураг дэлгэн нээжээ. Анхны эзэнт гүрний үед Наполеоны музей гэж нэрлэгддэг байсан ажээ.

Лувр байгуулагдсаны эхэн үед Франциск I (Италийн уран зураг) болон Людовик XIV (хамгийн том худалдан авалт нь банкир Эверард Жабахын 200 зураг) хаад нарын цуглуулгаас сангаа бүрдүүлж байжээ. Музей байгуулагдсанаас хойш хааны цуглуулга яг 2500 зурагнаас бүрдсэн байв. Францын уран баримлын музей (musée des Monuments français) болон хувьсгалын үеэр олон тооны эд хөрөнгийг хурааж авсны дараа асар олон тооны барималууд цугларсан ажээ.


Өдгөө балар эртнээс 19-р зууныг хүртэлх үеийн 35,000 гаруй үзмэрийн 380,000 эд зүйлс хадгалагддаг. Үүнд гол төлөв уран баримал, уран зураг болон бусад дүрслэх урлагийн бүтээл, эртний судлалын олдворууд байна. Өдөртөө 15,000, жилдээ 8,500,000 үзэгчтэй байдгаас 66% нь гадаадын жуулчид байдаг ажээ.

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]

1911 оны наймдугаар сарын 22-нд Луврт хадгалагдаж байсан Леонардо да Винчигийн "Мона Лиза"-г хулгайлсан байна. 1914 оны эхээр Мона Лизагийн хулгайч Италийн Винченцо Перуджиа анхны Мона Лизаг худалдахыг зарлав. Худалдааны тухай цуглуулагч цагдаад мэдэгджээ. Удалгүй баривчлагдсан зургийн хулгайч Леонардо хожим нь түүний санаа эх оронч байсан тул Мона Лизаг эх орон Италид нь буцааж өгөхийг хүсч байгаагаа мэдэгдэж байжээ. Дахин зургаан сарын турш "Жоконда"-г Италийн музейд дэлгэн үзүүлсний дараа тусгай өндөр хамгаалалтын арга хэмжээ аван Лувр руу буцаасан байна.

Мөн тус музейд "Милос арлын Афродита" буюу "Милосын Венера" /Милос арлын Сугар/ (фран. La Vénus de Milo, грек. Αφροδίτη της Μήλου) хэмээх МЭӨ 130-100 оны хооронд бүтээсэн 2 метр өндөртэй алдартай эртний уран баримал хадаглагдаж байдаг байна. Эртний грекууд Афродита бурхан гэдэг, ромчууд Венера гэж нэрэлдэг байжээ.

Захиралууд[засварлах | кодоор засварлах]

  • Барон Доминик Виван-Денон (1804—1816),
  • граф Луи де Форбен (1816—1841),
  • Альфонс де Кайё (1841—1848),
  • Эмилиан де Ньёверкерке (1850—1852),
  • Фредерик Вилло (1870—1874),
  • Жорж Салль (1945—1957),
  • Андре Парро (1958-1962, 1968-1972),
  • Жан-Люк Мартинес (2013-2021),
  • Лоренс де Кар (2021 оны 9 дүгээр сараас), (франц. Laurence des Cars).

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Лувр – Викимедиа дуу дүрсний сан