Лувр
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |

- Тус музейн байрлах ордоны талаар Луврын ордон-с
Лувр (Франц: Musée du Louvre) - Дэлхийн хамгий том бөгөөд хамгийн алдартай урлагийн музейнүүдийн нэг юм. Францын нийслэл Парис хотын төвд Сена мөрний баруун эрэгт Риволи гудамжинд байрладаг энэхүү түүхэн бахархалт музей оршдог юм. Луврын музей нь хамгийн олон жуулчид зочилсон музей бөгөөд 2018 онд нийт 10 сая гаруй хүмүүс зочилж дээд амжилт тогтоож байжээ.
Тус музей нь анх 13-р зууны сүүлчээр II Филипп хааны үед баригдсан Луврын ордонд (франц. Palais du Louvre) байрладаг. Музей доор дундад зууны үеийн Луврын цайзын үлдэгдэл одоо ч хадаглагдсан хэвээр байдаг.
Мүзэйн түүх
[засварлах | кодоор засварлах]Луврын музей байгуулж хааны цуглуулгын шилдэг бүтээлүүдийг дэлгэн үзүүлэх санаа "Францын хувьсгал"-аас өмнө гарч байжээ. 1792 онд музейг нээх шийдвэр гарч, түүний анхны эрхлэгчээр Үбэр Робэр (франц. Hubert Robert 1733-1808) томилогдсон бөгөөд тэр даруй ирээдүйн үзэсгэлэнг нээх ажил эхэлсэн байна. 1793 оны 8-р сарын 10-нд "Францын хувьсгал"-ын дараа музейг анх удаа олон нийтэд 537 уран зураг дэлгэн нээжээ. Анхны эзэнт гүрний үед "Наполеоны музей" гэж нэрлэгддэг байсан ажээ.
Лувр байгуулагдсаны эхэн үед I Франциск (Италийн уран зураг) болон XIV Луи (хамгийн том худалдан авалт нь банкир Эверард Жабахын 200 зураг) хаад нарын цуглуулгаас сангаа бүрдүүлсэн түүхтэй. Музей байгуулагдсанаас хойш хааны цуглуулга яг 2500 уран зурагнаас бүрдсэн байв. Францын уран баримлын музей (франц. musée des Monuments français) болон хувьсгалын үеэр олон тооны эд хөрөнгийг хурааж авсны дараа асар олон тооны уран барималууд цугларсан ажээ.
Үзмэрүүд
[засварлах | кодоор засварлах]Өдгөө балар эртнээс 19-р зууныг хүртэлх үеийн 35,000 гаруй үзмэр, 380,000 эд зүйлс хадгалагддаг. Үүнд гол төлөв уран баримал, уран зураг болон бусад дүрслэх урлагийн бүтээл, эртний судлалын олдворууд байна. Өдөрт 15 мянга, жилдээ 8 сая 500 мянган үзэгчтэй байдгаас 66% нь гадаадын жуулчид байдаг ажээ.
Үзмэрүүдийг дараах хэсгүүдэд хуваасан байна. Үүнд:
- Эртний Дорнод
- Эртний Египет
- Эртний Грек, Этруриа, Ром
- Исламын урлаг
- Уран барималууд
- Урлагийн эд зүйлс
- Дүрслэх урлаг
- График урлаг
- Луврын түүх
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]
1911 оны 8-р сарын 22-нд Луврын музейд хадгалагдаж байсан Леонардо да Винчигийн алдарт "Мона Лиза"-г хулгайлсан хэрэг гарсан байна. 1914 оны эхээр Мона Лизаг зургийг хулгайлсан Италийн Винченцо Перужиа анхны Мона Лизаг худалдахыг зарлав. Худалдааны тухай цуглуулагч цагдаад мэдэгдж удалгүй баривчлахад Леонардо хожим нь түүний санаа эх оронч байсан тул Мона Лизаг эх орон Италид нь буцааж өгөхийг хүсч байгаагаа мэдэгдэж байжээ. Дахин зургаан сарын турш "Жоконда"-г Италийн музейд дэлгэн үзүүлсний дараа тусгай өндөр хамгаалалтын дор Лувр руу буцаасан байна.
Мөн тус музейд "Милос арлын Афродита" буюу "Милосын Венера" /Милос арлын Сугар/ (франц. La Vénus de Milo, грек. Αφροδίτη της Μήλου) хэмээх МЭӨ 130-100 оны хооронд бүтээсэн 2 метр өндөртэй алдартай эртний уран баримал хадаглагдаж байдаг байна. Эртний грекууд Афродита бурхан гэдэг бол ромчууд Венера гэж нэрэлдэг.
Захиралууд
[засварлах | кодоор засварлах]- Барон Доминик Виван-Денон (1804—1816),
- гүн Луи де Форбен (1816—1841),
- Альфонс де Кайё (1841—1848),
- Эмилиан де Ньёверкерке (1850—1852),
- Фредерик Вилло (1870—1874),
- Жорж Салль (1945—1957),
- Андре Парро (1958-1962, 1968-1972),
- Жан-Люк Мартинес (2013-2021),
- Лоранс де Кар (2021 оны 9 дүгээр сараас), (франц. Laurence des Cars).