Луис Фернандо Суарес

Луис Фернандо Суарес
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрЛуис Фернандо Суарес
Төрсөн огноо1959 оны 12 сарын 23 (1959-12-23) (64 настай)
Төрсөн газарКолумб, Медельин
БайрлалХамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн багХондурас (дасгалжуулагч)
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
1987–1993Атлетико
Насьональ
1994–1995Депортиво
Перейра
Дасгалжуулсан багууд
1999–2000Атлетико
Насьональ
2001Депортиво Кали
2001Депортес Толима
2003–2004Аукас
2004–2007Эквадор
2008Аукас
2009Атлетико
Насьональ
2009–2010Хуан Аурич
2011–Хондурас
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно.
† Гараа (Гоол).

Луис Фернандо Суарес (исп. Luis Fernando Suárez, 1959 оны арванхоёрдугаар сарын 23-нд Медельин хотод төрсөн) — Колумбын зодог тайлсан хөлбөмбөгчин бөгөөд Хондурасын шигшээ багийн дасгалжуулагч юм.

Замнал[засварлах | кодоор засварлах]

Атлетико Насьональ баг 1989 онд Олимпиа багтай Либертадоресийн цомын шувтаргад тунахад Суарес тоглож байлаа. Нэг жил тоглоод Депортиво Перейра багаасаа 1995 онд зодог тайлсан түүхтэй.

Суарес Атлетико багийг 1999 онд дасгалжуулан Колумбын аварга болгосон ч дараа жилдээ халагдсан байдаг. Суарес 2001 онд Депортиво Кали, Депортес Толима гэх хоёр ч багийн дасгалжуулагчийн ажлыг хийв. 2003 онд Эквадорт ирээд Сосьедад Депортива Аукас, 2004 онд шигшээд нь дасгалжуулагчаар очсон. 2006 оны ДАШТ-д багаа удирдан хэсгээс хоёроор шалгарч хасагдах шатанд Англитай тунаж 1-0 харьцаагаар ялагдсан ч[1] чамгүй амжилт гаргасан юм. Харин дараагийн ДАШТ-ий эрхээ алдсан тул Суарес ажлаа өгчээ. 2011 оноос Хондурасын шигшээг удирдах болсон.

Амжилт[засварлах | кодоор засварлах]

Тоглогч[засварлах | кодоор засварлах]

Дасгалжуулагч[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

Холбоос[засварлах | кодоор засварлах]