Лю Сун улс

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Лю Сун төрийн орон нутгийн хуваарь

Лю Сун улс нь (хятадаар: 劉宋) 420-479 оны хооронд хятадын өмнөд нутагт оршин тогтнож байсан хань үндэстэний улс юм. Лю Сун улсыг Зүүн Жинь улсын сайд Лю Ю (劉裕) (363–422) хэмээгч нь төрийн эргэлтээр Жинь улсын эзэн хааныг огцоруулж, төрийг нь мөхөөн Сун улсыг байгуулсан. Лю Ю бол Хань улсын Гаоди хааны дүү Лю Жяогийн хойчис юм. Лю Сунгийн төрд Лю Ю, Вэньди нарын цөөн хаад чадварлаг жанжин, төрийн зүтгэлтэн байсан ч, залгамжлагчид нь харгис хэрцгий, ахан дүүсээ эрх мэдлийн төлөө тэмцэлд устгаж, хэт үрэлгэн, алсын хараагүй шийдвэр нь энэ улсыг богино наслахад нөлөөлсөн. Лю Сунгийн төрийг жанжин Сяо Дачэн мөхөөж, Өмнөд Ци улсыг байгуулсан.

Нэрний тухай[засварлах | edit source]

Энэ улсын албан ёсны нэр нь Сун (宋) агаад Хятадын түүх бичлэгт 1127 он хүртэл Өмнөд Сун (南宋) гэж бичиж байснаа, Умард Сун улс 1127 онд Алтан улсад шахагдаж Жянканд шилжснээр Өмнөд Сун улс гэж нэрийдэх болсноор Лю овогтоны төрийг Лю Сун гэж бичиж эхэлсэн. Умард ба Өмнөд төрийн үеийн анхны улс гэж түүхэнд бичигдсэн.