Jump to content

Малайз улс Олимпод

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Малайз Улс Олимпод
Малайзын төрийн далбаа
ОУОХ-ны код:MAS
ҮОХ: Малайзын Олимпын Зөвлөл
Албан ёсны сайт
Олимп
Медаль
Алт
0
Мөнгө
2
Хүрэл
2
Нийт
4
Малайз - Зуны олимпод
1956* 1960* 1964 1968 1972 1976 1980 1984 1988 1992 1996 2000 2004 2008

*Малай гэсэн нэрээр оролцсон

Холбогдох баг
 Хойд Борнео (1956)

Малайз Улс олимпын наадам-д анх 1956 онд оролцсон бөгөөд 1980 оны олимпын Америкаар удирдуулсан бойкотыг эс тооцвол түүнээс хойшхи бүх зуны олимпод тамирчдаа илгээжээ. Малайз нь өвлийн олимпод оролцож байгаагүй.

Малайн Холбоо гэсэн нэртэй байсан үедээ Малай (MAL) гэсэн нэрээр 1956, 1960 оны олимпод оролцсон бөгөөд 1956 оны зуны олимпод Хойд Борнео тусдаа баг илгээжээ. Мөн Малайн Холбоонд багтаж байсан Сингапур нь 1948-аас 1960 оны олимпод оролцсон байдаг. Тэдгээр Британийн колониуд 1963 онд тусгаар тогтнож, Малайз гэдэг нэртэй болсны дараа 1964 оны Токиогийн олимпод анх удаа оролцжээ. Сингапур нь 1965 онд Малайзаас тусгаар тогтносон тул 1968 оноос Сингапур гэдэг нэрээрээ оролцох болсон.

Малайзын тамирчид олимпын наадмаас 4 медаль хүртсэнийг цөмийг бадминтоны төрлөөр хүртжээ[1].

Малайзын Үндэсний Олимпын Хороо 1953 онд байгуулагдаж, 1954 онд Олон Улсын Олимпын Хороогоор хүлээн зөвшөөрөгджээ.


Медаль Нэр Олимп Спорт Төрөл
 ХүрэлРазиф Сидек & Жалани Сидек1992 БарселонаБадминтонЭрэгтэй хос
 МөнгөЧеа Сүн Кит & Яп Ким Хок1996 АтлантаБадминтонЭрэгтэй хос
 ХүрэлРашид Сидек1996 АтлантаБадминтонЭрэгтэй ганцаарчилсан
 МөнгөЛи Чон Вэй2008 БээжинБадминтонЭрэгтэй ганцаарчилсан

Медалийн хүснэгт

[засварлах | кодоор засварлах]

Зуны олимпын наадмаар

[засварлах | кодоор засварлах]
Олимп Алт Мөнгө Хүрэл Нийт
1992 Барселона0011
1996 Атланта0112
2008 Бээжин0101
Нийт0224

Спортын төрлөөр

[засварлах | кодоор засварлах]
Спорт Алт Мөнгө Хүрэл Нийт
Бадминтон0224
Нийт0224
  1. "Previous Olympic Games Medal Tally" (Memento 12. Дөрөвдүгээр сар 2010 цахим архивт), Olympic Council of Malaysia
  • "Olympic Medal Winners". International Olympic Committee. Татаж авсан: 2007-12-20.
  • "Olympic Council of Malaysia". International Olympic Committee. Татаж авсан: 2007-12-20.