Jump to content

Марокко улс Олимпод

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Марокко Улс Олимпод
Марокко улсын төрийн далбаа
ОУОХ-ны код:MAR
ҮОХ: Мароккогийн Олимпын Хороо
Олимп
Медаль
Алт
6
Мөнгө
5
Хүрэл
10
Нийт
21
Марокко - Зуны олимпод
1960 1964 1968 1972 1976 1980 1984 1988 1992 1996 2000 2004 2008
Марокко - Өвлийн олимпод
1968 1972 1976 1980 1984 1988 1992 1994 1998 2002 2006 2010

Марокко улс Олимпын наадамд анх 1960 онд оролцсон бөгөөд түүнээс хойш Америкаар удирдуулсан 1980 оны зуны олимпын бойкотод оролцсоныг эс тооцвол бүх зуны олимпод оролцож ирсэн. Гэхдээ Марокко улс 1976 оны зуны олимпод төлөөлөгчдөө илгээсэн ч эгүүлэн татжээ. Шинэ Зеланд улсын рагбигийн шигшээ баг апартеид дэглэм бүхий Өмнөд Африкийн шигшээ багтай тоглолт хийснийг эсэргүүцэн тамирчдаа татсан тул Африкийн ихэнх орнуудын оролцсон бойкотод оролцсон гэж үздэг[1]. Марокко улс тус олимпоос тамирчдаа татахаас өмнө боксчин Абдерахим Нажим л эхний тулаанаа хийн, ялагдал хүлээгээд байв. Бусад тамирчид нь тэмцээндээ оролцож амжилгүй буцсан байна.

Марокко улс өвлийн олимпод 1968 оноос хойш 5 удаа оролцоод байгаа.

Мароккогийн тамирчид олимпоос 21 медаль хүртсэний 18-ыг нь хөнгөн атлетикчид, 3-ыг нь боксчид хүртжээ. Олимпын олон медальтай 3 тамирчин байдаг нь Хишам Эл Герруж (2 алт, 1 мөнгө), Саид Ауйта (1 алт, 1 мөнгө), Хасна Бенхасси (1 мөнгө, 1 хүрэл) нар юм.

Мароккогийн Үндэсний Олимпын Хороо нь 1959 онд байгуулагджээ.

Медаль Нэр Олимп Спорт Төрөл
 МөнгөРади Бен Абдесселам1960 РомХөнгөн атлетикЭрэгтэй марафон
 АлтНавал Эл Мутавакел1984 Лос-АнжелесХөнгөн атлетикЭмэгтэй халхалттай 400 м
 АлтСаид Ауйта1984 Лос-АнжелесХөнгөн атлетикЭрэгтэй 5000 м
 АлтБрахим Бутаеб1988 СөүлХөнгөн атлетикЭрэгтэй 10000 м
 ХүрэлСаид Ауйта1988 СөүлХөнгөн атлетикЭрэгтэй 800 м
 ХүрэлАбделхак Ачик1988 СөүлБокс-57 кг
 АлтХалид Сках1992 БарселонаХөнгөн атлетикЭрэгтэй 10000 м
 МөнгөРашид Эл Басир1992 БарселонаХөнгөн атлетикЭрэгтэй 1500 м
 ХүрэлМохаммед Ачик1992 БарселонаБокс-54 кг
 ХүрэлСалах Хиссу1996 АтлантаХөнгөн атлетикЭрэгтэй 10000 м
 ХүрэлХалид Булами1996 АтлантаХөнгөн атлетикЭрэгтэй 5000 м
 МөнгөХишам Эл Герруж2000 СиднейХөнгөн атлетикЭрэгтэй 1500 м
 ХүрэлАли Эззине2000 СиднейХөнгөн атлетикЭрэгтэй 3000 м саадтай
 ХүрэлНежа Бидуане2000 СиднейХөнгөн атлетикЭмэгтэй 400 м халхалттай
 ХүрэлБрахим Лахлафи2000 СиднейХөнгөн атлетикЭрэгтэй 5000 м
 ХүрэлТахар Тамсамани2000 СиднейБокс-57 кг
 АлтХишам Эл Герруж2004 АфинХөнгөн атлетикЭрэгтэй 1500 м
 АлтХишам Эл Герруж2004 АфинХөнгөн атлетикЭрэгтэй 5000 м
 МөнгөХасна Бенхасси2004 АфинХөнгөн атлетикЭмэгтэй 800 м
 МөнгөЖауад Гариб2008 БээжинХөнгөн атлетикЭрэгтэй марафон
 ХүрэлХасна Бенхасси2008 БээжинХөнгөн атлетикЭмэгтэй 800 м

Медалийн хүснэгт

[засварлах | кодоор засварлах]

Олимпын наадмаар

[засварлах | кодоор засварлах]
Олимп Алт Мөнгө Хүрэл Нийт
1960 Ром0101
1964 Токио0000
1968 Мехико0000
1972 Мюнхен0000
1976 Монреаль0000
1980 Москваоролцоогүй
1984 Лос-Анжелес2002
1988 Сөүл1023
1992 Барселона1113
1996 Атланта0022
2000 Сидней0145
2004 Афин2103
2008 Бээжин0112
Нийт651021

Спортын төрлөөр

[засварлах | кодоор засварлах]
Спорт Алт Мөнгө Хүрэл Нийт
Хөнгөн атлетик65718
Бокс0033
Нийт651021
  1. Africa and the XXIst Olympiad (Memento 8. Дөрөвдүгээр сар 2008 цахим архивт), Olympic Review
  • "Olympic Medal Winners". International Olympic Committee. Татаж авсан: 2007-12-15.
  • "Comité Olympique Marocain". International Olympic Committee. Татаж авсан: 2007-12-15.