Jump to content

Орос улс Олимпод

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Орос Улс Олимпод
Оросын төрийн далбаа
ОУОХ-ны код:RUS
ҮОХ: Оросын Олимпын Хороо
Албан ёсны сайт
Олимп
Медаль
Алт
145
Мөнгө
130
Хүрэл
141
Нийт
416
Орос - Зуны олимпод
1900 1904 1908 1912

1996 2000 2004 2008

Орос - Өвлийн олимпод
1994 1998 2002 2006 2010
Холбогдох баг
 Зөвлөлт Холбоот Улс (1952–1988)
 Нэгдсэн баг (1992)

Оросын Холбооны Улс орчин үеийн олимпын наадамд олон удаа оролцож байсан боловч түүхэндээ олон янзын нэрээр оролцож байв. Оросын Хаант Улсын үед тус улс анх 1900 оны наадамд оролцсон бөгөөд мөн 1908, 1912 онуудад оролцож байв. 1917 оны Оросын хувьсгалын дараа Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд 1922 онд орсон ч Оросын тамирчид 40 жилийн дараа л олимпын тавцанд буцаж иржээ. Ингэхдээ тэд Зөвлөлт Холбоот Улсын багт багтаж байсан юм. 1991 оны Зөвлөлт Холбоот Улсын задралын дараа 1992 онд Нэгдсэн баг буюу ТУХН-ийн багийн бүрэлдэхүүнд багтаж байгаад 1994 оны өвлийн олимпоос Орос гэдэг нэрээрээ оролцох болжэ.

Зөвлөлт Холбоот Улсын үед Москва хотноо 1980 оны зуны олимпыг зохион байгуулж байсан бол Сочи хотод 2014 оны өвлийн олимп болно.

Оросын тамирчид зуны олимпоос нийт 324 медаль (1994 оноос хойш 316), өвлийн олимпоос 76 медаль хүртээд байна. Сүүлийн 8 олимпын наадамд (1994 оноос хойш) Орос улс 141 алтан медалийг оролцуулаад нийт 392 медаль хүртсэн амжилтаараа зөвхөн Америкийн Нэгдсэн Улс (183 алт, нийт 489)-ын дараа л ордог.

Оросын Олимпын Хороо 1991 онд байгуулагдаж, 1993 онд хүлээн зөвшөөрөгджээ.

Медалийн хүснэгт

[засварлах | кодоор засварлах]
Олимп Алт Мөнгө Хүрэл Нийт Байр
Парис 19000000-
Сент-Луйс 1904оролцоогүй
Лондон 1908120312
Стокхольм 1912023516
1920–1948оролцоогүй
1952–1988 Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд
Барселона 1992 Нэгдсэн багийн бүрэлдэхүүнд
Атланта 1996262116632
Сидней 2000322829892
Афин 2004272738923
Бээжин 2008232129733
Нийт*10910111532513
Олимп Алт Мөнгө Хүрэл Нийт Байр
1924–1952оролцоогүй
1956–1988 Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд
Альбервилль 1992 Нэгдсэн багийн бүрэлдэхүүнд
Лиллехаммер 19941184231
Нагано 1998963183
Солт-Лэйк Сити 2002544135
Турин 2006868224
Ванкувер 20103571511
Нийт*3629269113

Зуны спортын төрлүүд

[засварлах | кодоор засварлах]

     Тухайн төрлөөр тэргүүлэгч

Спорт Алт Мөнгө Хүрэл Нийт
Бөх2111840
Хөнгөн атлетик18222161
Гимнастик16111441
Туялзуур сэлэм92516
Бокс83920
Буудлага712928
Уран сайхны сэлэлт6006
Усанд сэлэлт55515
Дугуй44614
Хүндийн өргөлт381021
Усанд үсрэлт37616
Орчин үеийн таван төрөлт3104
Теннис2215
Каноэ1348
Гандбол1113
Сэлүүрт завь1034
Жүдо0358
Волейбол0325
Усны поло0123
Далбаат завь0112
Тэквондо0101
Сагсан бөмбөг0022
Байт харваа0011
Нийт*108101115324

Өвлийн спортын төрлүүд

[засварлах | кодоор засварлах]
Спорт Алт Мөнгө Хүрэл Нийт
Цана137828
Уран гулгалт128222
Биатлон94720
Тэшүүр34310
Фристайль0123
Бобслей0112
Хоккей0112
Уулын цана0101
Чарга0101
Сноуборд0101
Цанын хоёр төрөлт0011
Скелетон0011
Нийт*37292692

*Орос улс 1908 оны зуны олимпын уран гулгалтын төрөлд алтан медаль хүртсэн бөгөөд уг медаль нь зуны олимпын медалийн тоо, өвлийн спортын медалийн тоонд тоологдож буй учир өвөл зуны олимпын наадмаас хүртсэн медалиудын нийлбэр нь өвөл, зуны спортоор хүртсэн медалиудын нийлбэрээс ялгаатай гарч байгаа юм.

  • "Olympic Medal Winners". International Olympic Committee. Татаж авсан: 2007-10-11.
  • "Russian Olympic Committee". International Olympic Committee. Татаж авсан: 2007-10-11.