Jump to content

Монгол-Казахстаны харилцаа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Монгол-Казахын харилцаа
Map indicating locations of Kazakhstan and Монгол улс

Казахстан

Монгол
Дипломат төлөөлөгчийн газар
Астана дахь Монголын элчин сайдын яамУлаанбаатар дахь Казахстаны элчин сайдын яам
Элчин
Кобландин Калыбек ИбрагимовичЛувсангийн Баттулга

Монгол-Казахстаны ХарилцааМонгол Улс болон Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын дипломат харилцаа юм. 1991 онд ЗХУ задарч БНКазУ тусгаар тогносоны дараа Монгол улс нь Казахстан улсыг хүлээн зөвшөөрч 1992 оны 1-р сарын 22-нд анх дипломат харилцаа тогтоосон юм.

Монгол Улсын Элчин сайдын яам Алматы хотноо 1992 онд нээгдэж сүүлд 2010 онд шинэ нийслэл Астана хот руу нүүж үйл ажиллагаагаа явуулж байна.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайдаар Ш.Гунгаадаорж (1992-1996), Т.Хатанбаатар (1997-2001), Х.Аюурзана (2006-2009), Ж.Сүхээ (2009-2013), Л.Баттулга (2013-2021), Д.Баярхүү (2021 оны 10-р сарын 14-ээс) томилогдон ажиллаж байна.[1][2]

2021 оны байдлаар Монгол Улсаас БНКазУ-д сууга ЭСЯ нь Гүрж Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс, Туркменистан Улсыг хавсран суудаг ажээ.

Бүгд Найрамдах Казахстан Улсын Дипломат төлөөлөгчийн газар 1997 онд, ЭСЯ-аа Улаанбаатар хотноо 2007 онд нээсэн. БНКазУ-ын Ерөнхийлөгчийн 2006 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн Зарлигаар (2007 оны 1 дүгээр сарын 1-нд хүчин төгөлдөр болсон) БНКазУ-ын Монгол Улс дахь Дипломат төлөөлөгчийн газрын түвшин дээшлүүлж БНКазУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон өөрчлөгдсөн байна.

БНКазУ-ын Ерөнхийлөгчийн зарилгаар Орман Каримович Нурбаев (2007-2012), Кобландин Калыбек Ибрагимович (2014-2019), Жалгас Жумаевич Адылбаев (2019 оны 10-р сарын 2-ноос) нар БНКазУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар тус тус томилогдон ажиллаж байна.[3]

Хоёр улс хил залгадаггүй гэхдээ Монгол улсын хамгийн баруун цэгээс Казахстаны зүүн цэгийн хооронд 40 км байдаг.

Улс төрийн хамтын ажиллагаа

[засварлах | кодоор засварлах]

1998 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Нацагийн Багабанди Казахстанд, 1993, 1999 онуудад БНКазУ-ын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев Монгол Улсад тус тус албан ёсоор айлчилсан. 2007 оны 8 дугаар сарын 14-15-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, 2019 оны 10 дугаар сарын 10-12-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Казахстан улсад тус тус айлчилсан бол 2008 оны 8 дугаар сарын 6-7-нд БНКазУ-ын Ерөнхийлөгч Н.Назарбаев Монгол Улсад Төрийн айлчлал хийсэн байна.


Хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд нөлөөлсөн айлчлал, яриа хэлэлцээрүүд:
Казахстаны талаас – Ерөнхий сайдын (1992 оны 10-р сард), Ерөнхий сайдын орлогчийн (1997 оны 7-р сард), Төрийн Нарийн бичгийн даргын (2005 оны 6-р сард), Гадаад хэргийн сайдын (2006 оны 11-р сард) айлчлалууд;
Монголын талаас – Ерөнхий сайдын (1994 оны 12-р сард), Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын (2000 оны 11-рсард), Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал (2006 оны 6-р сард) болон Ази, Номхон Далайн бүс нутгийн Эдийн Засаг-Нийгмийн Комиссийн (ЭСКАТО) хуралд оролцсон Ерөнхий сайдын орлогчдын (Шадар сайд) айлчлал.

2016 оны 7 дугаар сард Монгол Улсад болсон АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад Казахстаны ерөнхий сайд Карим Масимов тэргүүтэй төлөөлөгчид оролцсон байна.

  • 2015 оны 5-р сарын 26-ндБНКазУ-ын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Б.Сагынтаев тэргүүтэй казахстаны төлөөлөгчид Монгол Улсад айлчлал хийсэн. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Шадар сайд У.Хүрэлсүх нарт бараалхсан.
  • 2015 оны 8-р сарын 29-нд Монгол Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан Астана хотод зохиогдсон Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын Ерөнхий прокуроруудын хуралд оролцов.
  • 2015 оны 5-р сарын 26-нд Монгол, Казахстаны гадаад бодлогын байгууллагууд хооронд БНКазУ-ын Гадаад хэргийн сайдын нэгдүгээр орлогч Р.Жошыбаевын оролцоотой улс төрийн зөвлөгөөн зохиогдсон. Үүний үр дүнд талууд Монгол, Казахстаны Гадаад хэргийн яамд хоорондын 2015-2016 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурсан юм.
  • 2020 оны 10 дугаар сарын 14-нд Монгол Улсын Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос болон БНКазУ-ын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Н.Арыстанов нарын Гадаад харилцааны яам хоорондын зөвлөлдөх уулзалт цахим хэлбэрээр болсон байна.
  • 2021 оны 10 дугаар сарын 13-нд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Казахстан Улсад албан ёсоор айлчилж тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевт бараалхсан байна.

Парламент хоорондын хамтын ажиллагаа
2002 оны 8-р сард БНКазУ-ын Парламентын Мажилисийн Даргын орлогч Монгол улсад, харин 2003 оны 12 дугаар сард Монгол Улсын Их Хурлын Дарга тэргүүтэй парламентийн төлөөлөгчид Казахстан улсад тус тус айлчилж, үр дүнд нь Монгол Улсын Их Хурал болон БНКазУ-ын Парламентийн Мажилис хоорондын хамтын ажиллагааны Протоколд гарын үсэг зурсан.[4]

Монгол, Казахстаны Парламентын бүлгийн дарга УИХ-ын гишүүн Х.Баделхан, гишүүд Г.Амартүвшин, Т.Аубакир, Б.Баттөмөр, Б.Бейсен, Ш.Раднаасэд, Г.Тэмүүлэн, О.Цогтгэрэл нар;

Казахстан, Монголын Парламентын бүлгийн дарга М.К.Пишембаев, дэд дарга А.А.Смагулов, гишүүд С.А.Абдрахманов, А.Е.Бектурганов, М.Д.Бопазов, К.Т.Ержан, А.Н.Жаилганова, С.Д.Кусайынов, М.М.Махамбетов, А.С.Платонов, С.Т.Сейдуманов, Б.К.Тилеухан, П.А.Шарапаев. /2016 оноос/.

Эдийн засгийн хамтын ажиллагаа

[засварлах | кодоор засварлах]

Монгол Улс, БНКазУ-ын хоорондын худалдааны эргэлт 2016 онд 77,9 сая ам.долларт хүржээ. Монгол, Казахстаны худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны тухай засгийн газар хоорондын комисс (цаашид ЗГХК) ажилладаг.[5]
Монгол улсад экспортод гаргадаг үндсэн бүтээгдэхүүнүүд: тамхи (20,3%), ариун цэвэр, эрүүл ахуйн бүтээгдэхүүн (19,1%), угаалгын нунтаг, цэвэрлэгээний бодис (12,6%), улаан буудай, хөх тарианы гурил (7,8%), бусад хүнсний бүтээгдэхүүн болон газрын тосны бүтээгдэхүүн (4,1%) г.м.[6]
Монгол улсаас импортоор оруулдаг үндсэн бүтээгдэхүүнүүд: ан амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, сүлжмэл хувцас эдлэлүүд, мод, модон материалууд болон целлюлоз болон цаасан бүтээгдэхүүнүүд г.м.[7]

2020 оны 11 дүгээр сарын 25-нд хоёр талын Худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан техник болон соёлын тухай Засгийн газар хоорондын 8 дугаар хуралдаан цахим хэлбэрээр зохион байгуулагдсан байна.

2020 оны 1-11 дүгээр саруудад хоёр талт худалдааны эргэлт 47,6 сая ам.доллар /экспорт 46,5 сая ам.доллар, импорт 1,04 сая ам.доллар/ байлаа гэж Элчин сайд Ж.Ж.Адилбаев 2021 оны 1 сард https://kaznews.mn-д мэдэгдсэн байна. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын IX хуралдаан 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдав. Хуралдааныг Монгол Улсын Сангийн сайд, комиссын монголын хэсгийн дарга Б.Жавхлан, Бүгд Найрамдах Казахстан Улсын Мэдээлэл, нийгмийн хөгжлийн сайд, комиссын казахстаны хэсгийн дарга Д.Кыдырали нар ахалж оролцов.

Соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа

[засварлах | кодоор засварлах]

Соёл, хүмүүнлэгийн харилцааны салбарын Казахстан, Монгол улс хооронд 10 гаруй хэлэлцээрт гарын үсэг зурагджээ.
Засгийн газар хоорондын боловсролын салбарын гэрээ хэлэлцээрийн дагуу жил болгон хоёр улсын их, дээд сургуулиуд хооронд оюутан солилцооны хөтөлбөр хэрэгждэг.[8]
2016 оны 7-р сарын 14-ний өдөр БНКазУ-ын Засгийн газрын тэргүүн Монгол Улсын, Баян-Өлгий аймагт айлчилж, орон нутгийн казах иргэдтэй уулзав (90 мянга гаруй). Энэ үеэр 2016 оны 7-р сарын 10-нд тус аймагт болсон үерийн гамшгаас хохирогчдод 200 мянга гаруй ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн.[9]
- Өнөөдрийн байдлаар манай нийт 4028 иргэн Казахстанд амьдарч байна. Үүнээс 1383 хүн хууль ёсны дагуу, 1600 хүн хууль бусаар оршин сууж, нийт 1045 оюутан сурч байна. Түүнчлэн давхар иргэншилтэй байж болзошгүй 500 гаруй хүн байна.

- Монгол Улсад 300 орчим Казахстаны иргэд оршин суудаг.



Монгол улсын гадаад харилцаа
БНКазУ-ын гадаад харилцаа

  1. "Archive copy". Эх хувилбараас архивласан: 2018-12-24. Татаж авсан: 2018-12-17.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  2. http://mfa.gov.kz/mn/ulaanbaatar/content-view/dvustoronnie-otnosenia
  3. http://mfa.gov.kz/mn/ulaanbaatar/content-view/dvustoronnie-otnosenia
  4. http://mfa.gov.kz/mn/ulaanbaatar/content-view/dvustoronnie-otnosenia
  5. http://mfa.gov.kz/mn/ulaanbaatar/content-view/ekonomiceskoe-sotrudnicestvo
  6. http://mfa.gov.kz/mn/ulaanbaatar/content-view/ekonomiceskoe-sotrudnicestvo
  7. http://mfa.gov.kz/mn/ulaanbaatar/content-view/ekonomiceskoe-sotrudnicestvo
  8. http://mfa.gov.kz/mn/ulaanbaatar/content-view/kulturno-gumanitarnoe-sotrudnicestvo
  9. http://mfa.gov.kz/mn/ulaanbaatar/content-view/dvustoronnie-otnosenia