Монгол-Умард Солонгосын харилцаа

Монгол-Умард Солонгосын харилцаа. БНАСАУ-ыг 1948 оны 9-р сарын 9-нд байгуулагдахад хоёр орон харилцан нэг нэгнийгээ хүлээн зөвшөөрч 1948 оны 10-р сарын 15-нд дипломат харилцааа тогтоосон байна. Улмаар 1951 онд хоёр талдаа ЭСЯ-аа байгуулсан түүхтэй ажээ. Монгол улсаас БНАСАУ-д суусан анхны Элчин сайдаар АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Жамсрангийн Самбуу, БНАСАУ-аас Монгол улсад сууж байсан анхны Элчин сайд нь Ким Ён Жин нар байсан түүхтэй.

1948-1990 оны харилцаа[засварлах | кодоор засварлах]

Солонгосын дайны үеэр Монгол нь коммунист орны хувьд умардынхны талд баттай зогсон эд материал болон сэтгэл санааны хувьд ихэд дэмжиж байсан бөгөөд дайны үед мал, махаар тусалснаас гадна адуу амьдаар нь гаргаж байсан. Мөн дайнд өнчирсөн олон хүүхдийг Монголд авч ирэн өсгөж өндийлгөж байсан юм. Энэ хугацаанд хоёр орны харилцаа хэвийн буюу ойр дотно байжээ. Төрийн болон коммунист намуудын харилцааны хүрээнд нам төрийн дээд хэмжээний айлчлал байнга зохиогдож, албан бусаар намын амрагч нар БНАСАУ-д зочилдог, Үйлдвэрчний эвлэлийн жуулчид, соёл урлагийн солилцоо хийдэг байжээ. БНАСА-ын удирдагч Ким Ир Сэн Монголд 1956 болон 1988 онд хоёр удаа айлчилж байжээ.

1990 оноос хойшхи харилцаа[засварлах | кодоор засварлах]

1990 он гарсаар хоёр орны харилцаа бараг зогсонги байдалд орсон боловч тэр үед Монгол улсын Ерөнхий сайд асан Шаравын Гунгаадоржийг БНАСАУ-д Элчин сайдаар томилсон явдал нь монголын тал хоёр орны харилцааг цаашид өндөр хэмжээнд хадгалах сонирхолтой байгаа илэрхийлэл болжээ.

1996 онд Монгол Улсын Их хуралд Монгол-Солонгосын парламентийн бүлэг байгуулагдсан байна.

1990-ээд оны дунд үеэс хойш Умард Солонгосоос Өмнөд Солонгост нийтдээ 20 мянган дүрвэгч очсоны 7-8 мянга нь Монголоор дамжиж очсон гэдэг тоо байна. /Энэ тухай Өмнөд Солонгосын баримтат кино байдаг/. 2008 оны Бээжингийн олимпоос эхлэн БНХАУ хилийн асуудлаа чангатгаснаар Монгол уруу ирэх дүрвэгчид эрс цөөрсөн ажээ.

Монгол улс, БНАСАУ-ын хоорондын өндөр, дээд хэмжээний айлчлалууд:[засварлах | кодоор засварлах]

Нэг. Монголын талаас[засварлах | кодоор засварлах]

1. 1953 онд БНМАУ-ын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Ч.Сүрэнжав тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид

2. 1956 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид

3. 1961 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу тэргүүтэй төлөөлөгчдийн төрийн айлчлал

4. 1975 онд БНМАУ-ын Гадаад явдлын яамны сайд Л.Ринчин

5. 1978 онд МАХН-ын Төв Хорооны УТТ-ны гишүүн, БНМАУ-ын СН3- ийн нэгдүгээр орлогч дарга Т.Рагчаа тэргүүтэй нам, засгийн төлөөлөгчид

6. 1979 онд БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгч гишүүн, МҮЭ-ийн Төз Зөвлөлийн дарга Г.Очирбат тэргүүтэй АИХ-ын төлөөлөгчид

7. 1980 онд МАХН-ын ТХ-ны УТТ-ны гишүүн, Намын Хянан шалгах Хорооны дарга С.Лувсанравдан тэргүүтэй МАХН-ын төлөөлөгчид

8. 1983 онд МАХН-ын Төв Хорооны УТТ-ны гишүүн, БНМАУ-ын СнЗ- ийн нэгдүгээр орлогч дарга Д.Майдар тэргүүтэй нам, засгийн төлөөлөгчид

9. 1984 онд БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгч гишүүн, МАХН-ын Төв Хорооны хэлтсийн эрхлэгч Б.Лхамжав тэргүүтэй АИХ-ын төлөөлөгчид

10.1986 онд Улаанбаатар хотын АДХГЗ-ны дарга С.Мөнхжаргал тэргүүтэй Улаанбаатар хотын төлөөлөгчид

11. 1986 онд БНМАУ-ын СнЗ-ийн орлогч дарга, АИХ-ын дарга Д.Цэвэгмид тэргүүтэй парламентын төлөөлөгчид

12. 1986 онд МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ж.Батмөнх тэргүүтэй нам, төрийн төлөөлөгчид

13. 1988 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Д.Содном тэргүүтэй нам, Засгийн төлөөлөгчид.

14. 1988 онд БНМАУ-ын ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Н.Содном

15. 1988 онд БНМАУ-ын СнЗ-ийн орлогч дарга Ч.Сүрэн тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид

16. 1989 онд БНМАУ-ын Гадаад явдлын яамны сайд Ц.Гомбосүрэн

17. 1989 онд МАХН-ын ТХ-ны УТТ-ны гишүүн, ТХ-ны нарийн бичгийн дарга Ц.Намсрай тэргүүтэй нам, засгийн төлөөлөгчид

18. 1992 онд Монгол Улсын Үндэсний хөгжлийн сайд Ж.Батсуурь тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид

19. 1996 онд Монгол Улсын Гадаад хэргийн дэд сайд Ч.Баатар

20. 1998 онд Монгол Улсын Гадаад хэргийн сайд Ш.Алтангэрэл

21. 1998 онд Монгол Улсын Сангийн сайд Б.Батбаяр

22. 1999 онд Монгол Улсын Ерөнхий сайд Р.Амаржаргал

23. 2003 онд Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун

24. 2003 онд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаяр

25. 2003 онд УИХ-ын Байгаль орчин, хөдөөгийн бодлогын байнгын Хорооны дарга Ш.Гунгаадорж

26. 2004 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди

27. 2005. Монгол Улсын Байгаль Орчны сайд У.Барсболд

28. 2005. Монгол Улсын ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Б.Чадраа

29. 2006 онд Монгол Улсын БСШУ-ны дэд сайд С.Төмөр-Очир

30. 2006 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн Р.Бадамдамдин

31. 2010 онд Гадаад Харилцааны сайд Г.Занданшатар

32. 2011 онд Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл

33. 2012 онд УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж

33. 2012 онд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин

34. 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж

35. 2014 онд Үйлдвэр, Хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга

36. 2014. Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав

37. 2017 онд Гадаад хэргийн дэд сайд Б.Батцэцэг

38. 2018 онд УИХ-ын гишүүн, Монгол, БНАСАУ-ын парламентын бүлгийн дарга О.Баасанхүү

39. 2008 онд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар

40. Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Зандаахүүгийн Энхболд айлчилсан.

Хоёр. БНАСАУ-ын талаас[засварлах | кодоор засварлах]

1. 1956. БНАСАУ-ын Сайд нарын Танхимын дарга Ким Ир Сен тэргүүтэй БНАСАУ-ын Засгийн газрын төлөөлөгчид

2. 1959. БНАСАУ-ын АДХ-ын Тэргүүлэгчдийн дарга Цой Ен Ген тэргүүтэй нам, төрийн төлөөлөгчид

3. 1959. БНАСАУ-ын АДХТ-ийн нарийн бичгийн дарга Пак Мун Гю тэргүүтэй АДХ-ын төлөөлөгчид

4. 1961. СХН-ын Төв Хорооны гишүүн, Сайд нарын Танхимын орлогч дарга Жөн Ил Рён тэргүүтэй СХН-ын төлөөлөгчид

5. 1966.6 СХН-ын Төв Хорооны УТТ-ны гишүүн, намын Төв Хорооны нарийн бичгийн дарга тэргүүтэй СХН-ын төлөөлөгчид

6. 1972. СХН-ын Төв Хорооны УТТ-ны гишүүн, АДХ-ын Тэргүүлэгчдийн орлогч дарга Кан Рян Ук

7. 1973. БНАСАУ-ын Засаг Захиргааны Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч, ГЯЯ-ны сайд Хѳ Дам

8. 1973. БНАСАУ-ын дэд Ерөнхийлөгч Кан Рян Ук

9. 1976. СХН-ын Төв Хорооны УТТ-ны гишүүн, СХН-ын Хянан шалгах хорооны дарга Сө Чөр тэргүүтэй СХН-ын төлөөлөгчид

10. 1981. СХН-ын Төв Хорооны УТТ-ны орлогч гишүүн, БНАСАУ-ын Засаг Захиргааны Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Жөн Жүн Ги тэргүүтэй СХН-ын төлөөлөгчид

11. 1981. СХН-ын Төв Хорооны гишүүн, БНАСАУ-ын Засаг Захиргааны Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ким Ген Рён тэргүүтэй БНАСАУ ын нам, засгийн төлөөлөгчид

12. 1985. БНАСАУ-ын Засаг захиргааны зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч, ГЯЯ-ны сайд Ким Ен Нам

13. 1986. БНАСАУ-ын АДХ-ын орлогч дарга Ре Ен Гу

14. 1986. СХН-ын Төв Хорооны УТТ-ны орлогч гишүүн, Пёньян хотын Захиргаа, Эдийн засгийг удирдах Хорооны дарга Кан Хи Вөн тэргүүтэй Пёньян хотын төлөөлөгчид

15. 1987. СХН-ын Төв Хорооны УТТ-ны гишүүн, СХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Ким Хван тэргүүтэй СХН-ын төлөөлөгчид

16. 1987. БНАСАУ-ын Гадаад Худалдааны яамны сайд Цой Жөн Гөн

17. 1988. СХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНАСАУ-ын Ерөнхийлөгч Ким Ир Сен

18. 1989. БНАСАУ-ын Ерөнхий сайдын орлогч Жо Сэ Ун тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид

19. 1995. БНАСАУ-ын Сангийн сайд Юн Ги Жон тэргүүтэй СМНН-ийн төлөөлөгчид

20. 1995. БНАСАУ-ын Орон нутгийн аж үйлдвэрийн сайд Ким Сөн Гү тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид

21. 1997. БНАСАУ-ын ГХЯ-ны дэд сайд Цой У Жип

22. 1998. БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Чон Жэ Хон 23. 2002. БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Пэк Нам Сун

24. 2004. БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ким Ен Ир

25. 2005.9 БНАСАУ-ын Сангийн сайд, СМНН-ийн дарга Мун Ир Бон

26. 2006.8 БНАСАУ-ын ГСХХ-ны даргын үүрэг гүйцэтгэгч Мун Жэ Чөр

27. 2007.7 БНАСАУ-ын АДХТ-ийн дарга Ким Ен Нам

28. 2011 Гадаад хэргийн сайд Пак Ы Чун

29. 2012 БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын дарга Цой Тхе Бок

30. 2013. БНАСАУ-ын Ард түмнийг аюулаас хамгаалахын сайд Цой Бу Ил

31. 2014. БНАСАУ-ын Гадаад худалдааны дэд сайд Гу Бон Тэ

32. 2014. БНАСАУ-ын Хөдөө аж ахуйн дэд сайд Хван Мин

33. 2015. БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ли Су Eн

34. 2015. БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ли Гил Сөн

35. 2015, 2018.БНАСАУ-ын АДХ дахь Солонгос, Монголын найрамдлын бүлгийн дарга, Дээд боловсролын Хорооны дарга Тэ Хён Чөл нар айлчилжээ.

Монгол улсаас БНАСАУ-д суусан Элчин сайд нар[засварлах | кодоор засварлах]

1. Жамсрангийн Самбуу /1951-1952/

2. Сандавын Равдан /1952-1955/

3. Пунцагийн Шагдарсүрэн /1955-1956/

4. Нүдэнхүүгийн Ядамжав /1956-1959/

5. Цэвэлмаагийн Даш /1959-1961/

6. Батын Дорж /1961-1963/

7. Дэндэвийн Шарав /1963-1967/

8. Гэлэгбармидын Вандан /1967-1971/

9. Дагдалын Барс /1971-1973/

10. Очирын Цэнд /1973-1976/

11. Бадамтарын Балдоо /1976-1978/

12. Нямжавын Баасанжав /1978-1981/

13. Цэвээнгомбын Дэмиддагва /1981-1984/

14. Пэрэнлэйн Үржинлхүндэв /1984-1989/

15. Жамбалдоржийн Бадраа /1989-1991/

16. Шаравын Гунгаадорж /1991-1995/

17. Дамдины Бямбаа /1995-2001/

18. Жанчивдоржийн Ломбо /2001-2008/

19. Содовжамцын Хүрэлбаатар /2008-2012/

20. Маньбадрахын Ганболд /2012-2016/

21.Сүрэнгийн Цоггэрэл /2016-2021/

22. Лувсанцэрэнгийн Эрдэнэдаваа /2021-/

БНАСАУ-аас Монгол улсад суусан Элчин сайд нар[засварлах | кодоор засварлах]

1. Ким Ен Жин /1951-1953/

2. Хон он Чор /1954-1956/

3. Пак Квон Сөн /1956-1959/

4. Хан Ил Му /1959-1961/

5. Ким Кван Сөб /1961-1964/

6. Пак Ин Гын /1964-1966/

7. Ким Дон Жин /1966-1967/

8. Пак Ген Бөм /1968-1970/

9. Пак Ким Бөм /1970-1972/

10. Цой Жон Ген /1972-1975/

11. Ким Рен Ха /1975-1977/

12. Ким И Хун /1977-1982/

13. Пак Си Гвөн /1982-1985/

14. Ким Тек Рюл /1985-1990/

15. Жөн Юн Хве /1990-1994/

16. Жөн Жан Хен /1994-1999/

17. Чөн Жан Ен /1999-2001/

18. Цой Жин Су /2001-2004/

19. Пак Жөн До /2005-2010/

20. Ли Чөн Гван /2010-2013/

21. Хон Гю /2013-2017/

22. О Сын Хо /2018- /