Монгол-Хасагийн харилцаа

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Монгол-Казахын харилцаа
Map indicating locations of Казах and Монгол улс
Казах
Монгол улс
Дипломат төлөөлөгчийн газар
Астана дахь Монголын элчин сайдын яам Улаанбаатар дахь Казахстаны элчин сайдын яам
Элчин
Кобландин Калыбек Ибрагимович Лувсангийн Баттулга

Монгол-Казахстаны ХарилцааМонгол Улс болон Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын хоёр талт дипломат харилцаа.
Монгол улс нь Казахстан улстай 1992 оны 1 сарын 22-нд дипломат харилцаа тогтоосон. Монгол Улсын Элчин сайдын яам Алматы хотноо 1992 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаад 2010 оноос шинэ нийслэл Астана хотод үйл ажиллагаагаа явуулж байна. 2017 оны 4 сараас эхлэн Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайдаар Лувсангийн Баттулга томилогдон ажиллаж байна.[1][2]
Бүгд Найрамдах Казахстан Улсын Дипломат төлөөлөгчийн газар 1992 онд Улаанбаатар хотноо нээгдсэн. БНКазУ-ын Ерөнхийлөгчийн 2006 оны 12-р сарын 2-ны өдрийн Зарлигаар (2007 оны 1-р сарын 1-нд хүчин төгөлдөр болсон) БНКазУ-ын Монгол Улс дахь Дипломат төлөөлөгчийн газар БНКазУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон өөрчлөгдсөн. БНКазУ-ын Ерөнхийлөгчийн 2013 оны 4-р сарын 1-ний Зарлигаар Кобландин Калыбек Ибрагимович БНКазУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажиллаж байна.[3]

Улс төрийн хамтын ажиллагаа[засварлах | edit source]

1998 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Нацагийн Багабанди Казахстанд, 1991 онд БНКазУ-ын Ерөнхийлөгч Н.Назарбаев Монгол Улсад тус тус айлчилсан. 2007 оны 8-р сарын 14-15-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр Казахстан улсад анх удаа айлчилсан бол 2008 оны 8-р сарын 6-7-нд БНКазУ-ын Ерөнхийлөгч Н.Назарбаев Монгол Улсад Төрийн айлчлал хийв.
Хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд нөлөөлсөн айлчлал, яриа хэлэлцээрүүд:
Казахстаны талаас – Ерөнхий сайдын (1992 оны 10-р сард), Ерөнхий сайдын орлогчийн (1997 оны 7-р сард), Төрийн Нарийн бичгийн даргын (2005 оны 6-р сард), Гадаад хэргийн сайдын (2006 оны 11-р сард) айлчлалууд;
Монголын талаас – Ерөнхий сайдын (1994 оны 12-р сард), Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын (2000 оны 11-рсард), Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал (2006 оны 6-р сард) болон Ази, Номхон Далайн бүс нутгийн Эдийн Засаг-Нийгмийн Комиссийн (ЭСКАТО) хуралд оролцсон Ерөнхий сайдын орлогчдын (Шадар сайд) айлчлал.

  • 2015 оны 5-р сарын 26-ндБНКазУ-ын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Б.Сагынтаев тэргүүтэй казахстаны төлөөлөгчид Монгол Улсад айлчлал хийсэн. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Шадар сайд У.Хүрэлсүх нарт бараалхсан.
  • 2015 оны 8-р сарын 29-нд Монгол Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан Астана хотод зохиогдсон ШХАБ-ын гишүүн орнуудын ерөнхий прокуроруудын хуралд оролцов.
  • 2015 оны 5-р сарын 26-нд Казахстан, Монгол улсын гадаад бодлогын байгууллагууд хооронд БНКазУ-ын Гадаад хэргийн сайдын нэгдүгээр орлогч Р.Жошыбаевын оролцоотой улс төрийн зөвлөгөөн зохиогдсон. Үүний үр дүнд талууд Бүгд Найрамдах Казахстан Улс болон Монгол Улсын Гадаад хэргийн яамд хоорондын 2015-2016 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурсан юм.

Парламент хоорондын хамтын ажиллагаа
2002 оны 8-р сард БНКазУ-ын Парламентын Мажилисийн Даргын орлогч Монгол улсад, харин 2003 оны 12-р сард Монгол Улсын Их Хурлын Дарга тэргүүтэй парламентийн төлөөлөгчид Казахстан улсад тус тус айлчилж, үр дүнд нь БНКазУ-ынПарламентийн Мажилис болон Монгол Улсын Их Хурал хоорондын хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурсан.[4]

Эдийн засгийн хамтын ажиллагаа[засварлах | edit source]

БНКазУ, Монгол Улс хоорондын худалдааны эргэлт 2016 онд 77,9 сая ам.долларт хүржээ. Казахстан, Монголын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны тухай засгийн газар хоорондын комисс (цаашид ЗГХК) ажилладаг.[5]
Монгол улсад экспортод гаргадаг үндсэн бүтээгдэхүүнүүд: тамхи (20,3%), ариун цэвэр, эрүүл ахуйн бүтээгдэхүүн (19,1%), угаалгын нунтаг, цэвэрлэгээний бодис (12,6%), улаан буудай, хөх тарианы гурил (7,8%), бусад хүнсний бүтээгдэхүүн болон газрын тосны бүтээгдэхүүн (4,1%) г.м.[6]
Монгол улсаас импортоор оруулдаг үндсэн бүтээгдэхүүнүүд: ан амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, сүлжмэл хувцас эдлэлүүд, мод, модон материалууд болон целлюлоз болон цаасан бүтээгдэхүүнүүд г.м.[7]

Соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа[засварлах | edit source]

Соёл, хүмүүнлэгийн харилцааны салбарын Казахстан, Монгол улс хооронд 10 гаруй хэлэлцээрт гарын үсэг зурагджээ.
Засгийн газар хоорондын боловсролын салбарын гэрээ хэлэлцээрийн дагуу жил болгон хоёр улсын их, дээд сургуулиуд хооронд оюутан солилцооны хөтөлбөр хэрэгждэг.[8]
2016 оны 7-р сарын 14-ний өдөр БНКазУ-ын Засгийн газрын тэргүүн Монгол Улсын, Баян-Өлгий аймагт айлчилж, орон нутгийн казах иргэдтэй уулзав (90 мянга гаруй). Энэ үеэр 2016 оны 7-р сарын 10-нд тус аймагт болсон үерийн гамшгаас хохирогчдод 200 мянга гаруй ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн.[9]

Мөн үзэх[засварлах | edit source]

Монгол улсын гадаад харилцаа
БНКазУ-ын гадаад харилцаа

Эшлэл[засварлах | edit source]