Мэнзян

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Мэнзян
тоглоомын улс

1939–1945

төрийн далбаа

байршил
Нийслэл Хаалган
Хэл аялгуу хятад, монгол, манж
Төр засаг дарангуй засаг
Төрийн тэргүүн Дэмчигдонров
Түүх
 - Үүсэн байгуулагдсан 1939 он
 - Татан буугдсан 1945 он
Мөнгөний нэгж Мэнзян төгрөг

Мэнзян[1][2] (хят. 蒙疆 ~ «монгол нутаг») — 1939-1945 онд Өвөр Монгол оронд тогтсон, Японы тоглоомын улс байв.

Нэр[засварлах | edit source]

Энэ улсын бүтэн нэр нь янз бүр солигдож байсан бөгөөд «монгол хязгаар нутаг» гэсэн утгатай Мэнзян (Мэнжян, Мэнзян, Мэнцян) гэсэн товч, оноосон, хятад нэрээр түүхэн дэх бусад монгол улсаас ялган таньдаг.

Оршил[засварлах | edit source]

1931 онд Японы эзэнт гүрэн Дундад иргэн улс руу дайран Манжуурыг эзлэн авж Манж-гог үүсгэсэн бөгөөд цааш Өвөр Монголын болон Бээжин хавийн мужуудад нэвтэрчээ.

1933 оноос Цахар мужийг эзэлж 1936 онд Дэмчигдонров вангийн тэргүүлсэн «Монголын цэрэгжсэн засгийн газар» байгуулагдав. 1939-1937 онд Суйюань мужийн нутгийг авсан. 1937 онд «Монголын нэгдсэн автономит засгийн газар» гэх болсон.

Түүх[засварлах | edit source]

1939 онд Цахарын өмнөд хэсэг, Шаньсигийн умард хэсэг автономит засгийн газарт нэгдэж шинээр «Мэнзяний нэгдсэн автономит засгийн газар» гэдэг болов. Засгийн газар Хаалган хотын ойр Жанбэйд байсан.

1941 онд «Монголын өөртөө засах холбоо» нэртээ болсон ба Ван Жинвэйн Наньжинд байгуулсан, Японы мэдлийн Хятадын засгийн газарт нэр төдий хамаарах болжээ. Үнэндээ бол өөрийгөө бүрэн засч байв.

1945 оны Зөвлөлтийн үүсгэсэн Чөлөөлөх дайнд Япон ялагдан бууж өгсний хамт дуусаж татан буугдсан.

Зураг[засварлах | edit source]

Викимедиа зургийн сан:
«Мэнзян»
  1. Монгол ба Япон: Хүчирхэг улс төрийн бодлогын цаана юу байна вэ
  2. Д.Цэрэнбалжир - Нанука нутаг буцсан нь