Jump to content

Нагачу

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Нагачу чинсан-с чиглүүлэгдэв)
Кайюань ван (开元王)[1],
Хайши хоу (海西侯)[2]

Нагачу
Төрсөн1320 он
Юань Улс
Нас барсан1388 оны 8 сарын 31
Учан хот
Үхлийн шалтгаанАрхи хэтрүүлэн хэрэглэсэн
Оршуулагдсан газарНаньжин хотын ойролцоо
Яс үндэсЖалайр аймгийн Жата овог
ҮндэстэнМонгол үндэстэн
ХүүхэдЦагаан (?-1389)

Нагачу (1320-1388) бол Юань улсын сүүл үеийн Жалайр аймгийн Мухулайн удмын жанжин мөн юм. Тэр 1350-иад онд хятад нутагт цэрэг захиран сууж байсан бөгөөд Жу Юань Жаний захирсан улаан алчууртны цэрэгт олзлогдож байсан ч, эсрэг тал нь хэд хэдэн удаа тавьж явуулсан. 1360-аад оны сүүлээр Ляоян төлөөний яамнаа томилогдож, цэрэг захирсан. 1368 оноос хойш Кай Юань хотоор төвлөрч, 10 түмэн цэрэг захирч байсан. 1368-1387 оны хооронд Монгол-Гүрё улсын хооронд зуучлагчын үүрэг гүйцэтгэж байсан. Нэг талаар их хаанд зүтгэж, нөгөө талаар өөрийн бие даасан байдлаа хадгалж, Гүрё улсыг эзлэх бодолтой байв. 1387 онд Мин улсын 200,000 их цэрэгт ялагдаж, бууж өгөөд цол хэргэмээр шагнуулсан. 1388 оны 8 сарын 31-ний өдөр Учан хотноо архи хэтрүүлэн уснаас нас барсан. Түүний захирсан цэргийг 2 хэсэг болгож, Фуюй, Дойн харуул гэж нэрлээд Хянганы нурууны орчимд байрлуулсан нь хожим Урианхайн гурван харуул гэж нэрлэгдсэн.

Холбоотой мэдээ

[засварлах | кодоор засварлах]
  1. Юань Улсын сүүл үед Тогоонтөмөр хааны шагнасан цол
  2. Мин улсад бууж өгсний дараа шагнасан цол