Нэг шатлалт татвар
Нэг шатлалт татвар (Англи: flat tax)ыг тэнцүү буюу тэнцүүлсэн татвар ч гэдэг. Өөрөөр хэлбэл Татварын нэг шатлалын систем юм.
Нэг шатлалт татварыг санаачлагч буюу загалмайлсан эцэг гэгддэг эдийн засагч Э.Рабушка анх эдийн засгийн хувьд уналтад ороод байсан Хонконгод тус системийг амжилттай хэрэгжүүлж чадсан. Тэрээр тэнцүү татварын хувь 12-19 хувь байх нь хамгийн тохиромжтой гэж үздэг. Yүнийг А.Лафферын муруй буюу татварын хувь хэмжээг оновчтой тогтоож чадвал орлого хамгийн ихэсдэг хэмээх хуулиар тайлбарладаг. Татварын хувь их байх нь орлого нэмэгдүүлэх мэт боловч түүнээс зугтах, луйвардах оролдлогууд их гардгаас гадна эдийн засгийн хөгжлийг уядаг. Хэт бага татвар мэдээж хэрэг орлогыг багасгах ч бизнесийн хөгжилд маш их үр нөлөөтэй байдаг. Тийм болохоор эдгээрийн алтан дунджийг оновчтой тогтоож чадсан тохиолдолд татварын орлого хамгийн их болдог. Одоогоор Ирланд, Кипр, ОХУ, Румын, Польш, Ирак, Словак гээд дэлхийн олон орнууд тус системтэй, татварын хувь хэмжээ нь 10-24 хувь байдаг.
Шаталсан татварын системтэй харьцуулахад тус татварын сөрөг тал гэвэл томоохон компаниудад ээлтэй бодлого болж тэдэнтэй өрсөлдөхөөр өсч байгаа жижиг дунд хэмжээний компаниудын хөгжлийг сааруулдаг.
Тус системийг эдийн засгийн хөдөлгөгч хүч гэж сайшаан хэрэгжүүлсэн орнууд олширч, тодорхой хэмжээгээр дэлгэрсэн тул Монгол улсад ч нэг шатлалт татварыг нэвтрүүлэхээр орлогын албан татварыг хуульд өөрчлөлт оруулан 2006 оны 6 сард УИХ-р батлан гаргажээ.