Олон Улсын Олимпын Хороо
| Олон Улсын Олимпын Хороо Comité international olympique (фр.) International Olympic Committee (англ.) (ОУОХ) | |
|---|---|
| Зорилго: | Олимпын наадмыг зохион явуулах, үйл ажиллагааны хангалтыг хянах |
| Удирдлага: | Томас Бах, ерөнхийлөгч |
| Байгуулагдсан огноо: | 1894 оны 6 сарын 23 |
| Гишүүдийн тоо: | 107 хүн (Мэдээ: 2014 оны хоёрдугаар сар, сайн дурын гишүүдийг оролцуулаагүй) |
| Төв байр: | Лозанна, Швейцари |
| Цахим хуудас: | www.olympic.org |
Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ) (Франц: Comité international olympique, Англи: International Olympic Committee) нь Швейцарийн Лозанна хотод төвтэй Олимпын наадмын төрөл багтдаг спортын холбоодын эрх барих дээд байгууллага юм. Энэхүү байгууллагыг 1894 оны зургаадугаар сарын 23-нд Францын багш, түүхч мэргэжилтэй Пьер де Кубертэн болон Грекийн бизнесмен, зохиолч Деметриус Викелас нар үүсгэн байгуулжээ.
МЭӨ 393 - МЭӨ 776 оны хооронд зохион байгуулагдаж байсан олимпын наадмын түүчээ ОУОХ-ны удирдлаган дор 1896 оны дөрөвдүгээр сарын 6-нд Грекийн нийслэл Афин хотноо зохион байгуулагдсан нь орчин үеийн анхны олимпын наадам хэмээн түүхнээ тэмдэглэн үлджээ.
Дэлхийн 203 орон ОУОХ-ны хөдөлгөөнд гишүүн орноор нэгдсэн байдаг ба 134 нэр зүтгэлтэн хүмүүс олимпын хөдөлгөөний бэлгэ тэмдгийн гишүүн алдрыг зүүжээ.
Тэргүүнүүд
[засварлах | кодоор засварлах]| Тэргүүн | Улс | Ажилласан огноо |
|---|---|---|
| Деметриус Викелас | 1894—1896 | |
| Барон Пьер де Кубертен | 1896—1916 болон 1919—1925 | |
| Барон Годфруа де Блоне | 1916—1919 | |
| Каунт Анри де Байе-Латур | 1925—1942 | |
| Зигфрид Эдстрём | 1946—1952 (1942—1946) | |
| Эвери Брендеж | 1952—1972 | |
| Лорд Майкл Моррис | 1972—1980 | |
| Маркиз Хуан Антонио Самаранч | 1980—2001 | |
| Граф Жак Рогге | 2001—2013 | |
| Томас Бах[1] | 2013- |