Лорд
Лорд | |
---|---|
![]() Лорд 2021 онд | |
Төрсөн | Элла Мария Лени Елик-О'Коннор 1996 оны 11 сарын 7 Акланд, Шинэ Зеланд |
Иргэншил |
|
Мэргэжил |
|
Идэвхтэй | 2009–одоог хүртэл |
Шагналууд | Бүтэн жагсаалт |
Хөгжмийн карьер | |
Хөгжмийн урсгал |
|
Студи |
|
Цахим хуудас | lorde.co.nz |
Ella Marija Lani Yelich-O'Connor буюу Элла Мария Лени Елик-О'Коннор нь (1996 оны 11 сарын 7-нд төрсөн), Лорд (Lorde) хэмээх тайзны нэрээрээ уран бүтээл туурвидаг, Шинэ Зеланд гаралтай дуучин, дуу зохиогч, продюсер юм. Тэрбээр түлхүү поп, альтернатив, электропоп урсгалын хэв маягтай.
Лорд багаасаа л дуу бичих, дуулах сонирхолтой байсан ба анх 2009 онд Universal Music Group (UMG)-д элсэн, 2011 оноос продюсер Жоэл Литтлтэй хамтран дуу зохиож эхэлжээ. 2013 онд анхны сингл "Royals" дуугаа цацсан нь дэлхий даяар хит болж, АНУ-ын Billboard Hot 100 чартыг тэргүүлснээр Лорд тус чартыг тэргүүлсэн хамгийн залуу эмэгтэй дуучдын нэг болж байв. Мөн тус онд Pure Heroine нэртэй анхны цомгоо цацсан бөгөөд нэлээдгүй амжилтыг үзүүлж, түүний нэрийг олонд танигдахад чухал нөлөө үзүүлсэн юм.
2014 Лорд The Hunger Games: Mockingjay – Part 1 киноны цомгийн ажилд оролцсоныг эс тооцвол 3 жил нам гүм байж байгаад, 2017 онд Melodrama цомгоороо хөгжмийн ертөнцөд эргэн ирсэн. Түүний хоёр дахь цомог нь чамлалтгүй амжилт үзүүлснээс гадна, цацагдсан даруйдаа л бүх цаг үеийн шилдэг цомгуудын нэгээр нэрлэгдэж эхэлсэн билээ.
2021 онд гурав дахь цомгоо өмнө нь хэзээ ч туурвиж байгаагүй илүү акустик, инди фолк урсгалд төвлөрөн Solar Power нэртэйгээр цацсан. Тус цомог нь Австрали, Шинэ Зеланд улсуудын чартад тэргүүлж, бусад улсуудын чартын эхний аравт бичигдсэн ч, шүүмжлэгчид болон фенүүдээсээ өмнөх хоёр цомгоосоо тааруу үнэлгээ авсан байдаг.
Тэрбээр карьерынхаа туршид нэг Грэммийн шагнал, 2 BRIT шагнал зэрэг нийтдээ 50 гаруй шагнал хүртэж байсан ба 2013, 2014 онуудад Лорд Time сэтгүүлийн хамгийн нөлөө бүхий өсвөр настнуудын жагсаалтад багтаж байв. Мөн 2014 онд Forbes сэтгүүлийн 30-с дооших насны 30 алдартаны нэгээр тодорч байсан. Лорд өөрийн дуунуудыг бичихээс гадна Broods, Bleachers зэрэг уран бүтээлчдийн дууг хамтран бичилцэж байсан. 2017 оны зургаадугаар сарын байдлаар тэрбээр дэлхий даяар 5 сая цомог борлуулсан байна.
Карьер ба амьдрал[засварлах | кодоор засварлах]
1996-2009: Бага нас[засварлах | кодоор засварлах]
Тэрбээр 1996 оны 11-р сарын 7-нд Шинэ Зеланд улсын Акланд хотын Такапуна хэмээх тосгонд[1] инженер Вик О'Коннор болон яруу найрагч Сониа Елик нарын хоёр дахь охин болон мэндэлжээ.[2] 5 настайдаа Лорд жүжгийн дугуйланд явж эхэлснээр түүний урлагийн карьер эхэлсэн юм.[3] Лордын ээж Сониа нь зохиолч, яруу найрагч бөгөөд Лорд өөрийнх нь дуу бичих чадварт хамгийн их нөлөө үзүүлсэн хүн нь гэж тодорхойлж байв.[4]
2009-2011: Карьерын эхлэл[засварлах | кодоор засварлах]
2009 оны 5-р сард Лорд болон түүний найз Луй МкДоналд нар Белмонт дунд сургуулийн урлагийн тэмцээний ялагч болж байжээ.[5] 2009 оны 8-р сарын 13-нд тэд Шинэ Зеландын радиогийн нэвтрүүлэгч Жим Морагийн өдрийн ярилцлагад оролцож, Пикси Лотт-ийн "Mama Do (Uh Oh, Uh Oh)" болон Kings of Leon хамтлагийн "Use Somebody" дууг дуулж байв.[6] МкДоналдын аав тус үзүүлбэрийг Universal Music Group-ийн агент МкЛаклан руу илгээж байсан[7] ба 2009 онд тэд UMG-ийн академид элсэн оржээ.[8] 2010 онд тэд "Элла & Луй" нэртэй хамтлаг байгуулан, Шинэ Зеландын кафе болон нэвтрүүлгүүдэд дуулдаг байснаар түүний хөгжмийн карьер эхэлсэн юм.[9]
2011 оноос Лорд продюсер Жоэл Литтлтэй хамтран дуу бичиж эхэлсэн бөгөөд Акланд хотын Golden Age студид гурван долоо хоногийн турш 5 дуу зохиож байжээ.[10] Лорд дуу бичиж, студид их цагийг өнгөрөөх тусам хичээлдээ явах цаг нь багасч, ахлах сургуулийн сүүлийн жилдээ сурахгүй шийдвэр гаргасан байдаг.[11]
2012-2015: Pure Heroine[засварлах | кодоор засварлах]

2012 оны 11 сард Лорд The Love Club нэртэй EP-г өөрийн SoundCloud хаягтаа үнэгүй байршуулсан байна.[12] The Love Club ЕР нь Лордын хаягаас 60,000 таталт хийгдсэний дараагаар UMG тус EP-г потенциал сайтай гэж үзээд 2013 оны 3-р сард албан ёсоор худалдаанд гаргажээ.[8][13] Худалдаанд гарсаар удаагүй тус ЕР нь Шинэ Зеланд болон Австрали улсуудын чартад хоёрдугаарт бичигдэж оргил амжилтаа үзүүлж байв.[14] Тухайн жилийн 6-р сард тус ЕР-д багтсан "Royals" дуу нь зөвхөн Австрали, Шинэ Зеланд улсууд төдийгүй дэлхий даяар хит болж,[15] түүний олонд танигдах эхлэл болсон юм. Уг дуу нь Лордыг 16 настай байхад АНУ-ын Billboard Hot 100 чартыг 9 долоо хоног дараалан тэргүүлж, тэрбээр тус чартыг тэргүүлсэн 1987 оноос хойших хамгийн залуу дуучнаар нэрлэгдэж байв.[16] "Royals" дуу нь 2014 оны Грэммийн шагнал гардуулах ёслолын ажиллагаанд гурван төрөлд нэр дэвшиж, "Оны шилдэг дуу", "Шилдэг ганцаарчилсан поп үзүүлбэр" гэсэн хоёр төрөлд нь ялалт байгуулсан билээ.[17]
2013 оны 9 сард тэрбээр анхны студи цомог болох Pure Heroine цомгоо цацсан нь шүүмжлэгчдээс нэлээдгүй өндөр үнэлгээ аван,[7] 2013 оны шилдэг цомгуудын жагсаалтад нэрлэгдэж эхэлсэн.[18] Pure Heroine нь энгийн л нэг тосгоны болоод өсвөр насны хүүхдийн амьдралын хэв маягийн тухай түлхүү өгүүлдэг.[19] Тус цомог нь худалдаалагдаж эхэлсэн эхний долоо хоногтоо Австрали, Шинэ Зеланд улсуудын чартыг тэргүүлэхээс гадна АНУ, Их Британи, Канад, Ирланд, Норвеги зэрэг орнуудын чартын эхний тавд бичигдэж байжээ. АНУ-д Pure Heroine цомог нь зургаан сарын дотор нэг сая хувь борлогдсон нь 2008 онд Аделийн 19 цомгоос хойших АНУ-д нэг сая хувь борлогдсон анхны дебют цомог болсон юм.[20] Мөн тус цомог нь 56 дахь Грэммийн шагнал гардуулах ёслолд "Шилдэг поп цомог" төрөлд нэр дэвшсэн[17] бөгөөд 2017 оны байдлаар нийтдээ 4 сая хувь борлогджээ.[21]
"Royals"-ийн дараа Pure Heroine цомгоос дахин 3 сингл цацагдсан ба хоёр дахь сингл "Tennis Court" нь Шинэ Зеланд улсын чартыг тэргүүлж,[22] гурав дахь сингл "Team" нь мөн л нэлээдгүй олон улсуудын чартын эхний аравт багтсан байдаг.[23] Цомгийн сүүлийн бөгөөд дөрөв дэх синглээр "Glory And Gore" цацагдаж байв.[24] Мөн оны 9-р сард Lorde Tears for Fears хамтлагийн "Everybody Wants To Rule The World" дууг дахин дуулсан нь The Hunger Games: Catching Fire киноны дууны цомогт багтжээ.[25] Мөн энэ оноос эхлэн 2016 он хүртэл Лорд зурагчин Жеймс Ловтой үерхэж эхэлсэн байна.[26]

Мөн оны 12-р сард, Lorde 2 дахь цомгийнхоо ажилд орсон гэж мэдэгдсэн юм. Харин 2014 оны 6-р сард тэрээр хоёр дахь цомгийнхоо талаар хэлэхдээ яарахгүй байгаагаа, мөн дебют цомгоосоо шал өөр цомог болох байх гэж хэлсэн ажээ. 2014 оны эхний хагаст тэрбээр фестивалиудад оролцож эхэлсэн ба дурдвал, Сидней-н Laneway Festival, Хойд Америкийн Lollapalooza, мөн Калифорни мужид болсон Coachella наадмууд юм.
The Love Club EP болон Pure Heroine цомгуудын амжилтын дараа Lorde аялан тоглолт зарлаж эхэлжээ. Тухайлбал 2014 оны эхээр Хойд Америкт, зун Далайн орнуудаар, мөн 8-р сард дахин Хойд Америкт хийгджээ. Мөн 2014 оны 4-р сард тэрээр Нирвана хамтлагийн Рок-н-Ролл-ын алдрын танхимд бичигдэх ёслолд хамтлагийн хамтаар "All Apologies" дууг дуулсан байна.
2014 оны намар, Lorde дахин Lollapalooza наадамд оролцсон нь Чикаго хотод болжээ. Түүнийг шүүмжлэгчид өндрөөр үнэлж байсан бөгөөд Billboard тухайн наадмын шилдэг таван үзүүлбэрийн нэг хэмээн тодотгожээ.
Түүний дараагийн сингл "Yellow Flicker Beat" 2014 оны 9-р сарын 24-нд The Hunger Games: Mockingjay — Part 1 цомгийн эхний сингл болж худалдаалагдаж эхэлжээ. Энэ цомогт түүний 4 дуу байдаг бөгөөд тэрбээр продюсерээр ажилласан байна. 2014 оны 11-р сард буюу түүний төрсөн өдрөөр тэр 11 сая долларын орлоготой ажилласан гэсэн мэдээлэл гарчээ. 2015 онд Lorde Disclosure хамтлагийн "Magnets" дууг дуулсан бөгөөд энэ нь Disclosure хамтлагийн хоёр дахь цомог Caracal-ийн дөрөв дэх сингл болон цацагдсан юм.
2016-2018: Melodrama[засварлах | кодоор засварлах]

2016 оны Brit Awards-ын үеэр, Lorde дуучин Девид Боуи-д хүндлэл үзүүлэхээр түүний "Life on Mars" дууг дуулсан байна. Энэ нь Billboard сэтгүүлийн дурдсанаар Lorde 2013 оны өвөл шинэ цомгийн ажил эхэлсэн гэж хэлсэнтэй холбоотой гэж үзжээ. Харин 2016 оны 8-р сард өөрийн Instagram хаягаар шинэ цомгийн тухайд гэвэл дуунууд бичигдсэн, одоо продюсерлэлтийн шатандаа явж байгааг дуулгажээ. 11-р сард нь тэрбээр өөрийн Facebook аккаунтдаа "Pure Heroine цомог бол миний өсвөр насны амьдрал, ялалт, гутрал, баясал бүгдийг илтгэж чадсан. Амьдралд олдох боломж бүрийг ашиглаж чадвал бид хэзээ ч бүтэлгүйтэхгүйг би ойлгосон. Тиймээс л би та нарт өөрийнхөө шинэ ертөнцийг нээн харуулахыг хүссэн" хэмээн бичжээ.

Үүнээс ердөө 3 сарын дараа түүний лабел Republic Records Instagram-аар дамжуулан ойрын хугацаанд цацагдах дуунуудыг танилцуулахдаа 3-р сарын 7-нд түүний шинэ дууг "Гарчиг тодорхойгүй" хэмээн зарлаад, дараа нь устгажээ. Дараа нь буюу 2017 оны 2-р сарын 26-нд Lorde өөрийнхөө шинэ дууг Шинэ Зеландад удахгүй (3-р сарын 3-нд) цацагдана хэмээн зарлажээ. Хоёр өдрийн дараа тэрээр түүний хоёр дахь цомгийн эхний сингл "Green Light" нэртэй болохыг зарласан байна. 3-р сарын 3-нд тэр дараагийн цомгийнх нь нэр Melodrama болохыг, 2017 оны 6-р сарын 16-нд худалдаалагдаж эхлэхийг мэдэгдсэн байна. Долоо хоногийн дараа Lorde Melodrama цомгийн эхний промо сингл "Liability" -г сонсогчиддоо хүргэсэн аж. Lorde "Green Light" болон "Liability" дуунуудыг 3-р сарын 11-нд Saturday Night Live нэвтрүүлэгт анх удаа олон нийтийн өмнө амьдаар дуулжээ. Мөн тэрээр цомгийнхоо 11 дууны нэрийг 5-р сард зарласан бол цомгийн хоёр дахь сингл, "Perfect Places" 2017 оны 6-р сарын 1-нд худалдаалагдаж эхэлсэн байна. Харин сүүлийн промо сингл "Sober" 6-р сарын 9-нд цацагджээ. Одоогоор цомгоос "Green Light", "Perfect Places", "Homemade Dynamite" гэсэн гурван сингл цацагдаад байна. Гурав дахь сингл "Homemade Dynamite" нь соло хувилбараас гадна дуучин Khalid, Post Malone, SZA нартай хамтарсан remix хувилбараар цацагдсан билээ. Мөн Melodrama цомог нь 2018 оны Грэммийн шагнал гардуулах ёслолд "Оны шилдэг цомог" төрөлд нэр дэвшсэн байна.
Уран бүтээлийн хэв маяг[засварлах | кодоор засварлах]
Түүнд нөлөөлсөн уран бүтээлчид[засварлах | кодоор засварлах]
Lorde багаасаа жазз урсгалын Billie Holiday, соул хөгжмийн Sam Cooke, Etta James болон Otis Redding нарыг сонсож өсжээ. Тэрээр эцэг эхчүүдийнхээ дуртай дуучид буюу Cat Stevens, Neil Young мөн Fleetwood Mac нарыг сонсдог байжээ. Lorde Fleetwood Mac хамтлагийн Rumours цомгийг "төгс цомог" хэмээн үнэлж байсан ба тэр мөн реппер J.Cole, электроник хөгжмийн гайхалтай продюсеруудыг хүндэлдэг. Тэрбээр реп дууг таашаадаг ч үүнд ямар ч амьдралгүй, зүгээр л нэгэн баян тансаг зүйлсийн тухай дуулагддаг учраас өөрийнхөө дууны үгэн дээр түлхүү ач холбогдол өгөх болсон тухайгаа, "Би олон хип хоп дуунууд мэднэ. Гэхдээ тэдгээр дуунуудад миний болон найз нарын минь амьдралтай холбоотой нэг ч үг байгаагүйд би их гайхдаг. Би найз нартайгаа үе үе гарч, зугаацсаныхаа дараа шөнө болсон хойно ганцаараа гэрлүүгээ явган харьдаг байлаа. Энэ тухай яагаад нэг ч дуу байдаггүй юм бол оо? Яагаад би иймэрхүү дуу хийж болохгүй гэж би бодсон." хэмээн Rolling Stone сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Мөн тэрээр дуучин Кэти Перри, Жастин Тимберлэйк, Бруно Марс нарыг хүндэлдэгээ Грэммийн шагнал авах үедээ илэрхийлж байжээ.[27]
Түүний ээж нь зохиолч ба түүнийг дууны үг бичихэд нь хамгийн том туслалцаа үзүүлдэг хүн гэж тэр хэлжээ. Lorde хоёр дахь цомог, Melodrama-гаа бичиж байхдаа хөгжмийн олон акулууд болох Phil Collins, Don Henley, Tom Petty, Joni Mitchell, Leonard Cohen, and Robyn нарыг илүү сонсож, санаа авчээ. Frank Ocean-ийн 2016 онд цацагдсан цомог Blonde түүнийг дуунууддаа "анти-дахилт"-ийг тусгах санааг анх түүнийг хоёр дахь цомгоо бичүүлж байхад нь өгчээ. Тэрээр Paul Simon-ий 1986 онд цацагдсан цомог Graceland болон Рианна-ийн 2016 оны цомог Anti нарыг Нью-Йорк хотод метронд явж байхдаа, өөрийн төрөлх Акленд хотод таксинд явж байхдаа сонсож байсан нь Melodrama-г төгс болгоход их хувь нэмэр оруулсан юм.
Түүний хэв маяг[засварлах | кодоор засварлах]
|
|||||
Сонсч чадаагүй бол туслалцаа аваарай. |
Lorde-ийн хөгжмийн хэв маяг поп, дрим поп, инди поп, электропоп, инди-электро, альтернатив урсгалтай салшгүй холбоотой. The Guardian сэтгүүлийн Пол Лестер Lorde-ийн хэв маягийг Скай Феррейра, Лана Дел Рей, Grimes нартай адилтгасан байдаг аж.
"Royals" дуунд түүний хоолой меццо-сопрано урсгалаар дуулагддаг. Lorde өөрийнхөө дуунуудаас дууных нь аяыг бус өөрийнхөө хоолойг хүргэхийг илүү хичээдэг аж. Тэрээр нэгэнтээ өөрийн хоолойн талаар ярихдаа, "Би аяз нэг их хэрэглэдэггүй учир миний дуунууд миний хоолойн дээр тулгуурлагддаг. Тийм ч учраас надад миний хоолойны эффект маш чухал" хэмээж байжээ. PopMatters сэтгүүлийн Эван Севди түүний хоолойг тодорхойлохдоо "онцгой, зөөлөн гэвч хүчирхэг" хэмээн хэлсэн бол Billboard-ийн Жесон Липшүйц түүний хоолойг "тэсрэмтгий, эффектив" хэмээж тодорхойлсон байдаг. Түүний хоолойг шүүмжлэгчид "электро, чихэрлэг, давс нь таарсан хоол мэт", харин зарим нь "хэтэрхий хүнд мэдрэмж төрүүлэхээр" хэмээн онцгойлсон байдаг билээ.
Олонд танигдсан түүх[засварлах | кодоор засварлах]
Lorde хэмээх нэр нь түүний жинхэнэ нэр биш бөгөөд яагаад энэ нэрийг сонгосноо тайлбарлахдаа, "Би сургууль дээрээ найзуудтайгаа байхдаа, гэртээ даалгавраа хийгээд сууж байхдаа жирийн нэг дунд сургуулийн сурагч Элла, харин тайзан дээр гарахдаа Лорд болдог. Надад "Lord" гэдэг нэр эрхэмсэг хэдий ч бага зэрэг эршүүд санагддаг байсан. Би багаасаа л язгууртан угсааны зүйлс их татагддаг байсан болохоор энэ нэр надад таалагддаг. Харин арай эмэгтэйлэг болгохын тулд нэрнийхээ төгсгөлд "e" үсэг нэмчихсэн. Зарим хүмүүс үүнийг шашин шүтлэгтэй холбоотой гэж буруу ойлгодог юм шиг байна лээ." гэж хэлж байжээ. Мөн тэрээр 17 насандаа өөрийн найз залуугаас салсан бөгөөд, шалтгааныг нь тайлбарлахдаа, "Би найз залуугаасаа салчихсан. Миний анхны хайр байсан болохоор бид их дотно, бие биенийгээ дэмжигч байсан юм. Гэвч тэр намайг алдар нэрд хүрснийхээ дараа өөрийг нь тоохгүй, бусдад таалагдахыг хичээж эхэлсэн хэмээн намайг шүүмжилж, салсан. Тэр надад хүнд хэцүү зүйл тохиолдох болгонд дэмжлэг, урам зориг өгч байсан ачтан" хэмээн 2014 онд Teen Vogue сэтгүүлд өгч байсан ярилцлагандаа дурдаж байжээ.[28]

2013 оны намар, Lorde Time сэтгүүлийн хамгийн нөлөө бүхий өсвөр настнуудын жагсаалтад багтаж чадсан ба мөн тухайн жилдээ Форбс сэтгүүлийн "30 Under 30" буюу "30-с дооших насны 30 алдартан"-ы нэгээр тодорч байв. Тэрбээр энэ жагсаалтад багтсан хамгийн залуу алдартнуудын нэг билээ. Lorde-г Billboard сэтгүүлийн нүүрийг 2013 оны 9-р сард чимэхэд нь түүнийг "та нарын шинэ альтернатив рок шүтээн" хэмээн онцолж байжээ. Бритни Спирс түүний шүтэн бишрэгчдийн нэг бөгөөд "Lorde-ийн дуунууд маш онцгой, бас төгс" гэж хэлж байв.
Түүнийг One Direction хамтлагийн Харри Стайлс, Ниалл Хоран, дуучин Кэти Перри, Бритни Спирс, Тэйлор Свифт, Калид, Бруно Марс нараас эхлүүлээд маш олон алдартнууд түүнийг сонсох дуртай, шүтэн биширдгээ илэрхийлсэн юм.
Тэрээр тайзан дээр өөрийнхөөрөө байх дуртай ба эв хавгүй бүжгийн хөдөлгөөнөөрөө олонд танигдсан. Melodrama World Tour-д тэрээр дуунууддаа бүжгийн хөдөлгөөнүүд нэмсэн нь шүтэн бишрэгчдийнх нь сэтгэлийг ихээхэн хөдөлгөсөн байна. Тэрээр 2014 онд "Би бүжиглэхдээ тааруу. Магадгүй Girls' Generation хамтлагаар хичээл заалгуулах хэрэгтэй байх" хэмээн хэлж байжээ. Мөн Lorde К-Поп урсгалд дуртай ба "Солонгос хамтлагуудын дуунуудыг хааяа сонсоход тааламжтай, цоглог байдаг. Би нэг хамтлагт нь ч болтугай аяыг нь зохиож өгөх юм сан гэж боддог" гэж хэлж байв.
2017 оны сүүлчээр Lorde, Израил улсад болох байсан тоглолтоо Израйлын засгийн газрын улс төрийн бодлого, Палестины хүмүүст хандах хандлага зэргийг эсэргүүцэх соёлын тэмцэлд нэгдэн цуцалсан нь олон маргаан дагуулсан байдаг.
Нэр дэвшсэн шагналууд[засварлах | кодоор засварлах]
Түүний амжилтын хажуугаар түүнд очих шагналууд ч ихэссэн юм. 2013 оны Шинэ Зеландын хөгжмийн наадмаар тэрээр 4 шагнал хүртсэн байдаг. "Royals" дуу нь 2013 онд Шинэ Зеланд улсын тухайн жилийнхээ хамгийн шилдэг дуунд олгодог ARPA Silver Scroll Awards-ыг хүртсэн байна. Тэрээр мөн Грэмми, Brit Awards, MTV Video Music Awards гэх мэт шагналуудыг хүртэж байжээ.[29] Тэрээр 2013 онд 2 төрлөөр Грэммийн шагнал хүртсэн байдгаас "Оны шилдэг дуу", "Оны шилдэг поп соло үзүүлбэр" номинацуудыг өөрийн болгосон байна. Мөн тэрээр 2017 онд дахин нэг ARPA Silver Scroll Awards хүртсэн нь Жек Антонофф, Жоел Литтл нартай хамтран зохиосон "Green Light" дуу юм. 2017 оны ARPA Silver Scroll Awards-д эхний шатанд 20 дуу нэрлэгдэж, түүнээс шилдэг 5 дуу шалгарсны ялагч нь "Green Light" юм.
Бүтээлүүд[засварлах | кодоор засварлах]
- The Love Club EP (2013)
- Pure Heroine (2013)
- Melodrama (2017)
Аялан тоглолтууд[засварлах | кодоор засварлах]
- Pure Heroine Tour (2013-2014)
- Melodrama World Tour (2017-2018)
Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]
Холбооc[засварлах | кодоор засварлах]
- ↑ Carmichael, Emma (28 January 2014). "Here Is Lorde's Birth Certificate". The Hairpin. Archived from the original on 18 February 2019. Retrieved 19 February 2019.
- ↑ Ehrlich, Brenna (17 June 2014). "Lorde's Parents Finally Got Engaged – After 30 Years". MTV News. Archived from the original on 15 July 2014. Retrieved 6 July 2014.
- ↑ Weiner, Jonah (28 October 2013). "Lorde: The Rise of Pop's Edgiest Teen". Rolling Stone. Archived from the original on 21 December 2013. Retrieved 16 December 2013.
- ↑ Fell, Grant (30 January 2014). "Lorde, the year". Black Magazine. Archived from the original on 6 October 2014. Retrieved 30 August 2014.
- ↑ "Lorde returns to Belmont Intermediate School to judge talent show". Herald Sun. 17 November 2013. Archived from the original on 27 July 2019. Retrieved 17 November 2013.
- ↑ "Ella Yelich-O'Connor". Radio New Zealand. 17 March 2011. Archived from the original on 26 August 2014. Retrieved 8 September 2014.
- ↑ 7.0 7.1 McNulty, Bernadette (8 November 2013). "Lorde interview: Dream Teen". The Daily Telegraph. Archived from the original on 14 November 2013. Retrieved 14 November 2013.
- ↑ 8.0 8.1 Blumentrath, Jan (21 January 2014). "Interview with Scott MacLachlan, manager of Lorde". HitQuarters. Archived from the original on 4 June 2014.
- ↑ Brunt, Shelley; Stahl, Geoff (2018). Made in Australia and Aotearoa/New Zealand: Studies in Popular Music. Routledge. p. 72.
- ↑ Thorne, Richard (October–November 2013). "Joel Little – Rings of the Lorde". NZ Musician. 17 (9). Archived from the original on 19 July 2018. Retrieved 1 June 2014.
- ↑ "She's still our Lorde, say friends". Radio New Zealand. 28 January 2014. Archived from the original on 13 March 2014. Retrieved 13 March 2014.
- ↑ Lipshutz, Jason (6 September 2013). "Lorde: The Billboard Cover Story". Billboard. Archived from the original on 8 September 2013. Retrieved 20 June 2014.
- ↑ Cardy, Tom (10 May 2013). "Lorde: A Kiwi music mystery". Stuff. Archived from the original on 14 July 2014.
- ↑ "The Love Club EP". Hung Medien. Archived from the original on 10 September 2014. Retrieved 6 July 2014.
- ↑ Nippert, Matt (7 November 2014). "Birthday girl Lorde's earnings estimated at $11m-plus". The New Zealand Herald. Archived from the original on 30 July 2018.
- ↑ Newcomb, Tim (4 October 2013). "Lorde is Youngest Performer to Top Billboard Charts in 26 Years". Time. Archived from the original on 4 October 2013. Retrieved 27 December 2013.
- ↑ 17.0 17.1 "Grammys 2014: Winners list". CNN. 27 January 2014. Archived from the original on 15 April 2014. Retrieved 25 May 2014.
- ↑ Dietz, Jason (4 December 2013). "Music Critic Top 10 Lists". Metacritic. Archived from the original on 23 January 2018. Retrieved 8 January 2018.
- ↑ Zoladz, Lindsay (3 October 2013). "Lorde: Pure Heroine | Album Reviews". Pitchfork. Archived from the original on 19 December 2013. Retrieved 8 September 2014.Battan, Carrie (26 June 2017). "On 'Melodrama', Lorde Learns How Messy Adulthood Can Be". The New Yorker. Archived from the original on 24 October 2017. Retrieved 1 February 2019.Zadeh, Joe (11 October 2013). "Lorde – Pure Heroine | Reviews". Clash. Archived from the original on 17 December 2013. Retrieved 10 March 2014.
- ↑ Caulfield, Keith (28 February 2014). "Lorde's 'Pure Heroine' Hits 1 Million in Sales". Billboard. Archived from the original on 4 March 2014.
- ↑ Shah, Neil (9 May 2017). "Lorde Wonders How Much Fame Is Enough". The Wall Street Journal. Archived from the original on 18 December 2018. Retrieved 21 January 2019.
- ↑ "NZ Top 40 Singles Chart". Recorded Music NZ. Archived from the original on 19 October 2013. Retrieved 14 January 2014.
- ↑ Trust, Gary (26 February 2014). "Pharrell Williams' 'Happy' Hits No. 1 On Hot 100". Billboard. Archived from the original on 28 February 2014. Retrieved 27 February 2014.
- ↑ Cantor, Brian (1 March 2014). "Lorde's 'Glory and Gore' Confirmed As Next Single". Headline Planet. Archived from the original on 19 April 2021. Retrieved 28 January 2019.
- ↑ "Hunger Games: Catching Fire soundtrack features Coldplay, Lorde and Christina Aguilera". The Daily Telegraph. 12 November 2013. Archived from the original on 9 February 2019. Retrieved 8 February 2019.
- ↑ Roxborough, Scott (27 March 2014). "Lorde's Boyfriend on Singer's accomplishments: 'I Couldn't Be Prouder'". Billboard. Archived from the original on 31 August 2014. Retrieved 9 September 2014."Reports: Lorde has split from her boyfriend James Lowe after three years". Stuff. 19 January 2016. Archived from the original on 17 March 2018. Retrieved 14 March 2018.
- ↑ "Lorde-ийн Грэмми авах үедээ хэлсэн үг". Yahoo!. Archived from the original on 2018-04-09. Retrieved 2014 оны 1-р сарын 27.
{{cite web}}
: Check date values in:|accessdate=
(help) - ↑ "Lorde хэмээх нэрний тухай". New York. Retrieved 2013 оны 8-р сарын 19.
{{cite web}}
: Check date values in:|accessdate=
(help) - ↑ "Lorde MTV VMA-ийн шилдэг рок видео шагналыг хүртсэн анхны эмэгтэй хүн болжээ". MTV. Retrieved 2014 оны 8-р сарын 24.
{{cite web}}
: Check date values in:|accessdate=
(help)