Perfect Places
"Perfect Places" | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Лорд-ын Melodrama цомогт багтсан сингл | |||||||||||
Худалдаанд гарсан огноо | 2017 оны 06-р сарын 01 | ||||||||||
Формат |
| ||||||||||
Студи |
| ||||||||||
Жанр | электропоп | ||||||||||
Үргэлжлэх хугацаа |
| ||||||||||
Лабел |
| ||||||||||
Дуу зохиогч |
| ||||||||||
Продюсер |
| ||||||||||
|
"Perfect Places" нь Лордын хоёр дахь цомог Melodrama-д багтсан дуу бөгөөд 2017 оны 6-р сарын 1-нд "Green Light" дууны араас цомгийн хоёр дахь сингл болон цацагдсан билээ. Лорд энэ дууг Жек Антоноффтой хамтран зохиож, Эндрю Уят болон Френк Дюкес нартай хамтран продюсерлэжээ.[1] "Perfect Places" нь электропоп төрлийн басс дуугаралттай дуу юм. Дуун дээр Лорд өсвөр насандаа хэрхэн партиддаг байсан тухайгаа болон түүнд тохирсон "үзэсгэлэнтэй газрууд" ямар байж болохыг төсөөлж байгаа тухайгаа дуулдаг.[1]
Энэ дуу нь шүүмжлэгчдээс эерэг сэтгэгдлүүд хүртсэн ба ихэнх шүүмжлэгчид Лордын дуу зохиох чадварыг өндрөөр үнэлсэн. "Perfect Places" АНУ-д төдийлөн сайн амжилт үзүүлж чадаагүй ч, Австрали, Канад, Шинэ Зеланд, Их Британи улсуудын чартад бичигдэж чадсан. Дууны дүрс бичлэгийг түүний өмнөх сингл "Green Light"-ийн дүрс бичлэгийг мөн найруулсан Грент Сингер найруулсан бөгөөд 2017 оны 8-р сарын 3-ны өдөр Лордын Vevo аккаунтаар дамжуулагдан цацагдсан юм. Дүрс бичлэгт дуучин бүсгүй ганцаараа далайн эрэг, завь, ресторанд үзэсгэлэнтэй даашинзууд өмсөн амарч, гүйж, бүжиглэж байгаа тухай гардаг. Лорд дуугаа хэд хэдэн телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо дуулсан билээ.
Үүсэл болон дуу бүтээгдэх үйл явц
[засварлах | кодоор засварлах]The New York Times сэтгүүлд дуу хэрхэн бүтсэн талаар ярьж байхдаа Лорд, "Жек [Антонофф] бид хоёр энэ дуун дээр өөр дуугаралт, өөр хоолойг туршиж үзсэн ч сэтгэлд нэг л хүрээгүй. Энэ дуу нь маш гүн агуулгатай. Энэ дууг төгс болгохын тулд би яах вэ гэж бодож байхдаа дахилтын өмнөх хэсгийг хасчихвал яах бол гэж бодсон. Гэхдээ энэ санаа ч гэсэн сэтгэлд хүрээгүй."
Дууг зохиогчид дууны дахилтан дээр ажиллаж байхдаа дахилтыг "маш олон Лордтой" байлгахаар шийдсэн. Лорд дахилт хэсгээ бичүүлж байхдаа хэд хэдэн удаа дуулан, дууны дахилт хэсэг дээр найрал дуучид ард нь байгаа юм шиг продюсерлэлт хийгдсэн ажээ. Мөн дууны продюсерлэлт хийгдэж дууссаны дараа Лорд дууны "Now I don't know which way to go / Би одоо аль зүг рүү явахаа мэдэхгүй байна" гэдэг мөрийг "Now I can't stand to be alone / Би одоо ганцаараа байж чадахгүй" гэж сольсон байдаг.[2] Лорд дараа нь зуны нэгэн өдөр Бруклины гүүрэн дээгүүр дугутай явж байхдаа энэ дууны санааг олсон гэдгээ дэлгэсэн билээ.[3]
Лорд, Жек Антонофф хоёр дууг зохиосон ба Эндрю Вят, Френк Дюкес нарын тусламжтай дууг продюсерлэсэн.[1] "Perfect Places" нь цоглог, хүчтэй электропоп дуу бөгөөд басс, электрон бөмбөрөн машины дуугаралттай билээ.[4][5] Sony/ATV Music Publishing-ийн Musicnotes.com сайтад байршуулсан мэдээллийн дагуу "Perfect Places" дуу нь минутад 105 цохилттой дуу юм. Энэхүү дуу нь E мажор түлхүүр дээр зохиогдсон ба Лордын хоолойн хүрээ C3 болон C5 нотуудын хооронд дуулагдсан юм.[6]
Лорд Genius хөгжмийн сайтад "Pefect Places" дууны үгийг тайлбарлсан бөгөөд "I hate the headlines and the weather / Би гарчиг болон цаг агаарыг үзэн ядаж байна" гэх мөрийг бичсэн тухайгаа "Нью-Йорк хотод байхдаа сонингийн гарчгуудыг анзаараад байхад өдөр ирэх тусам аймшигтай болж байсан" хэмээн тайлбарлсан юм. Тэрээр өөр нэг мөрийн утгыг тайлбарлсан нь "Now I can't stand to be alone / Би одоо ганцаараа байж чадахгүй" бөгөөд "Миний партидах зуршил ердөө л гэртээ ганцаараа суугаад байхаас "айдаг" учраас" гэж тайлбарлажээ.[7][8]
Мэргэжлийн шүүмж
[засварлах | кодоор засварлах]"Perfect Places" шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан. Зарим шүүмжлэгчид энэ дууг түүний 2013 оны сингл "Team"-тэй адилтгаж үзсэн байна. Pitchfork сэтгүүлийн шүүмжлэгч Женн Пели энэхүү дууг "Шилдэг шинэ дуу" гэж гарчиглаад, "Pure Heroine цомгийн "Team"-ийн цохилттой төстэй гэхдээ улам ширүүн"[9] гэж бичсэн бол Spin сэтгүүлийн шүүмжлэгч Уинстон Күүк "Үүнд ямар ч төгс газар эсвэл төгс төсөөлөл байхгүй. "Perfect Places"-ийн төгс чанар бол чи өөрийнхөө юу хийх ёстой, юу хийх шаардлагатайг чи өөрөө л мэдэх ёстой." хэмээжээ.[10]
PopMatters сайтын 5 шүүмжлэгч тус бүрдээ дууг шүүн тунгаасан бөгөөд тэд "Perfect Places"-д 10-аас 7.4 оноо өгсөн байдаг. Крис Тессэн "Дууны аялгуу, Лордын хоолой гээд бүх зүйл төгс" гээд, Лордыг "өөрийн оргил үе дээрээ байгаа хүчтэй эмэгтэй" хэмээжээ. Гэвч, сэтгүүлч Стив Хоровитз энэ дуунд дунд үнэлгээг өгсөн бол Крис Ингалс дууг "шинэ боловч сонсоход тааламжтай, дээр үеийн мэт" гэж онцолсон. Харин Адриан Понтекорво "зуны сүүл үед цацагдахад тохиромжтой сингл" гэж үзсэн байна.[11]
National Public Radio өөрсдийн 2017 оны жилийн эцсийн тайлан болох "2017 оны шилдэг 100 дуу"-ны жагсаалтад "Perfect Places"-ийг 36-р байранд жагсаасан байна.[12] The Guardian сайтын шүүмжлэгч "Зуны шилдэг дуунууд" жагсаалтдаа "Perfect Places"-ийг багтаагаад дууны дахилтыг Тейлор Свифтын "Blank Space" дуутай адилтгаад "Лордын цорын ганц гунигтай дуу" хэмээн онцолжээ.[13] Pigeons and Planes өөрсдийн 2017 оны шилдэг дууны жагсаалтдаа "Perfect Places"-ийг 4-р байранд жагсаасан[14] бол Complex сэтгүүл мөн жилийн эцсийн тайлангийнхаа 22-р байранд жагсаагаад "Pure Heroine цомгийн шилдэг дуу байж болох байсан хүсэл тэмүүлэлтэй поп дуу" гэж үзсэн байна.[15] Энэ дуу мөн Австралийн хамгийн алдартай радио Triple J-ийн сонсогчдын санал өгсөн "2017 оны шилдэг 100 дуу"-ны жагсаалтын 71-р байранд бичигдсэн билээ.[16]
Амьд тоглолтууд
[засварлах | кодоор засварлах]Лорд хамгийн анх буюу 2017 оны 6-р сарын 16-нд The Tonight Show Starring Jimmy Fallon нэвтрүүлэгт энэхүү синглээ дуулсан ба төд удалгүй түүний 2 дахь цомог Melodrama дэлхий даяар цацагдсан билээ. Тэрээр томдсон цагаан хослол, хүрэмнийхээ ард цэцэг наасан байсан бөгөөд энэ нь 1984 оны кино Stop Making Sense дээр гардаг Америкийн рок дуучин Девид Бюрнегийн өмссөн хувцастай ижил байсан юм.[17] Зарим шүүмжлэгчдийн хараанд энэ үзүүлбэр өртсөн ба тэд "хүчирхэг", "гайхалтай" хэмээн магтаж байсан юм. Үүний дараа буюу 6-р сарын 18-нд тэрбээр 2017 оны Much Music Video Awards-д өөрийн "Green Light" дуутайгаа холбон дуулсан[18] ба тэрээр мөн NOVA FM, Late Night with Seth Meyers нэвтрүүлгүүдэд оролцохдоо энэхүү дуугаа дуулж байжээ.
Дүрс бичлэг
[засварлах | кодоор засварлах]Үүсэл
[засварлах | кодоор засварлах]Дууны дүрс бичлэгийг түүний өмнөх сингл "Green Light"-ийн дүрс бичлэгийг мөн найруулсан Грент Сингер найруулсан. Энэ дүрс бичлэгний зураг авалт Ямайк улсад хийгдсэн байна.[19] Дүрс бичлэг 2017 оны 8-р сарын 3-нд Лордын YouTube хуудсаар дамжуулагдан цацагдсан юм.[20]
Дүрс бичлэг цацагдахын өмнө Лорд өөрийн Instagram болон Twitter хуудсууддаа зарим зургуудыг хуваалцаж байсан. Дүрс бичлэгний нэгэн хэсэгт Лорд гэрлийн чийдэнг микрофон гэж төсөөлөн дуулдаг бөгөөд энэ хэсэг нь Парамор хамтлагийн 2009 оны "Ignorance" дууны дүрс бичлэгээс санаа авсан хийгдсэн юм. Өөр нэгэн хэсэгт тэрээр нэгэн жижиг цөөрөмд байх бөгөөд тэр хэсгийг мөн Парамор хамтлагийн "Monster" дууны дүрс бичлэгээс санаа авсан байна. Мөн зарим бусад хэсгүүдийнхээ зургийг Лорд Лана Дэл Рей, Леди Гага, Биёонсэ нараас санаа авсан байдаг.[21][22]
Үйл явдал
[засварлах | кодоор засварлах]Дүрс бичлэг Лордын өндөр өвсөн дундуур сүрлэн малгай өмсөн гүйж байгаагаар эхэлдэг бөгөөд дараагийн хэсэгт Лорд автоматаар онгойдог төмөр хаалгыг налж, урд нь харагдах далайг ширтэж байх зуур Лордын нэр, "Perfect Places" гэсэн ретро маягийн фонттой бичиг гардаг ба улмаар дуу явж эхэлдэг. Яг дараагийн хэсэгт Лорд нүсэр улаан даашинз өмсөн далайн эргийн элсэн дээр ганцаараа зогсож байдаг. Тэрбээр өөрийн төсөөлдөг үзэсгэлэнт газруудад дуугаа дүрсжүүлсэн юм.
Дууг бүтээлцсэн
[засварлах | кодоор засварлах]Дуу бичилт болон эвлүүлэг
- Conway Recording Studios, Westlake Recording Studios болон Electric Lady Studios-д бичүүлсэн
- Виржиниад байрлах Mixstar Studio-д эвлүүлсэн
- Sony Music-р дамжуулан цацагдсан
Дууг бүтээлцсэн
- Lorde - гоцлол дуучин, дуу зохиогч, продюсер
- Жек Антонофф - дуу зохиогч, продюсер
- Грег Элиасон - туслах инженер
- Френк Дюкес - нэмэлт продюсерлэлт
- Сербан Гена - эвлүүлэгч
- Эндрю Виатт - продюсер
Чартад үзүүлсэн амжилт
[засварлах | кодоор засварлах]Чарт (2017 он) | Оргил амжилт |
---|---|
Австрали (ARIA) | 44 |
АНУ Bubbling Under Hot 100 Singles (Billboard) | 13 |
АНУ Rock Airplay (Billboard) | 24 |
Бельги (Ultratip Flanders) | 10 |
Бельги (Ultratip Wallonia) | 23 |
Их Британи (Official Charts Company) | 95 |
Канад (Canadian Hot 100) | 76 |
Словак (Singles Digitál Top 100) | 76 |
Хорват (HRT) | 64 |
Чех (Singles Digitál Top 100) | 83 |
Шинэ Зеланд (Recorded Music NZ)[23] | 11 |
Шинэ Зеланд дуучдын сингл (Recorded Music NZ)[24] | 1 |
Холбоос
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1.0 1.1 1.2 "Lorde-ийн шинэ парти дуулал 'Perfect Places'-г сонс". Rolling Stone. Татаж авсан: 2017 оны 6-р сарын 18.
{{cite web}}
: Check date values in:|accessdate=
(help); Italic or bold markup not allowed in:|publisher=
(help) - ↑ Weiner, Jonah (12 April 2017). "The Return of Lorde". The New York Times. Татаж авсан: 18 December 2017.
- ↑ Kaufman, Gil (1 June 2017). "Lorde Releases Booming Summer Party Anthem, 'Perfect Places'". Billboard. Татаж авсан: 18 December 2017.
- ↑ Murphy, Sarah (1 June 2017). "Lorde "Perfect Places"". Exclaim. Татаж авсан: 18 December 2017.
- ↑ Sharples, Grant (1 June 2017). "Lorde Releases New Single, "Perfect Places"". Paste. Archived from the original on 23 Аравдугаар сар 2017. Татаж авсан: 18 December 2017.
- ↑ "Lorde "Perfect Places" Sheet Music (Piano Solo) in E Major – Download & Print". Musicnotes.com. Татаж авсан: 17 December 2017.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|website=
(help) - ↑ Nostro, Laura (2 June 2017). "Lorde Breaks Down Her New Single "Perfect Places"". Татаж авсан: 18 December 2017.
- ↑ Strauss, Matthew (2 June 2017). "Lorde Annotates New Song "Perfect Places": "I'm a Mess"". Pitchfork. Татаж авсан: 18 December 2017.
- ↑ ""Perfect Places" дууны шүүмж". Pitchfork. Татаж авсан: 2017 оны 6-р сарын 22.
{{cite web}}
: Check date values in:|accessdate=
(help) - ↑ ""Perfect Places" дээр Lorde өөрийн хаана байх ёстойг олжээ". Spin. Татаж авсан: 2017 оны 6- сарын 22.
{{cite web}}
: Check date values in:|accessdate=
(help) - ↑ PopMatters Staff (25 August 2017). "Lorde - "Perfect Places" (Singles Going Steady)". PopMatters. Татаж авсан: 18 December 2017.
- ↑ McKenna, Lyndsey (13 December 2017). "The 100 Best Songs Of 2017". NPR. Татаж авсан: 18 December 2017.
- ↑ Hutchinson, Kate; Beaumont-Thomas, Ben; Gibsone, Harriet; Elan, Priya; Bakare, Lanre; Lee, Benjamin; Mumford, Gwilym (21 June 2017). "Sounds like summer: our writers pick their songs of the season". The Guardian. Татаж авсан: 18 December 2017.
- ↑ Gardner, Alex; Corrigan, Graham; Siber, Alex; n.a., Joyce; Kelly, Katie; Walaszek, John; Moore, Jacob; Black, Adrienne; Skelton, Eric; Price, Joe; n.a., Khal (19 December 2017). "Best Songs of 2017". Pigeons and Planes. Татаж авсан: 20 December 2017.
- ↑ Klinkenberg, Brendan (19 December 2017). "The Best Songs of 2017". Complex. Archived from the original on 22 Арван хоёрдугаар сар 2017. Татаж авсан: 21 December 2017.
{{cite news}}
: Check date values in:|archive-date=
(help) - ↑ "Humble winner: Kendrick Lamar's hit single tops the hottest 100". Sydney Morning Herald. 27 January 2018. Татаж авсан: 29 January 2018.
- ↑ Kaye, Ben (16 June 2017). "Lorde performs "Perfect Places", admits to Onion Ring-gate on Fallon — watch". Consequence of Sound. Татаж авсан: 24 February 2018.
- ↑ Breihan, Tom (19 June 2017). "Watch Lorde Perform "Green Light" & "Perfect Places" At MMVAs". Stereogum. Татаж авсан: 24 February 2018.
- ↑ Whitehead, Mat (8 August 2017). "Lorde Challenged The Internet To Find 'Easter Eggs' In Her 'Perfect Places' Video". The Huffington Post. Татаж авсан: 2 June 2018.
- ↑ - YouTubeLorde - Perfect Places
- ↑ Gaca, Anna (3 August 2017). "Can You Find the Easter Eggs in Lorde's New "Perfect Places" Video?". Spin. Татаж авсан: 18 December 2017.
- ↑ Bartleet, Larry (4 August 2017). "Did you spot all the easter eggs in Lorde's new video?". NME. Татаж авсан: 18 December 2017.
- ↑ "Шинэ Зеландын хөгжмийн чарт". Шинэ Зеландын Хөгжмийн Холбоо. Татаж авсан: 2017 оны 6-р сарын 26.
{{cite web}}
: Check date values in:|accessdate=
(help) - ↑ "Шинэ Зеланд дуучдын хөгжмийн чарт". Шинэ Зеландын Хөгжмийн Холбоо. Татаж авсан: 2017 оны 6-р сарын 26.
{{cite web}}
: Check date values in:|accessdate=
(help)