Magnets

"Magnets"
Disclosure болон Лорд-ын Caracal цомогт багтсан сингл
Худалдаанд гарсан огноо2015 оны 09-р сарын 23 (2015-09-23)
Формат
  • Дижитал худалдан авалт
Бичүүлсэн2015
Жанр
  • Электропоп
  • хаус
Үргэлжлэх хугацаа
  • 3:19
Лабел
  • PMR
  • Island
Дуу зохиогч
Продюсер
  • Disclosure
Diclosure chronology
"Jaded"
(2015)
"Magnets"
(2015)
"Nocturnal"
(2016)
Лорд chronology
"Yellow Flicker Beat"
(2014)
"Magnets"
(2015)
"Green Light"
(2017)

"Magnets" нь Их Британи электроник хослол Disclosure болон Шинэ Зеланд дуучин Лорд нарын хамтарсан дуу юм. 2015 оны 9-р сарын 23-нд цацагдсан энэхүү сингл хамтлагийн 3 дахь студи цомог Caracal (2015)-ийн дөрөв дэх сингл болон цацагджээ.[1][2] "Magnets" нь Австрали улсад 14-р байранд, Шинэ Зеланд улсад 2-р байранд бичигдсэн бөгөөд Disclosure хамтлагийн тус тивд үзүүлсэн хамгийн өндөр амжилт үзүүлсэн дуу болсон юм. АНУ-д, "Magnets" дуу нь Disclosure хамтлагийн анхны альтернатив радионы захиалга авч, Rock Airplay чартын 21-р байранд, Alternative Songs чартын 13-р байранд бичигдэж байжээ.

Disclosure болон Лорд нар дуугаа Saturday Night Live нэвтрүүлэгт 2015 оны 11-р сарын 14-нд амьдаар дуулсан байна.[3] Мөн "Magnets" дуу нь Австралийн альтернатив радио Triple J-ийн 2015 оны шилдэг 100 дууны санал хураалтад 10-р байранд бичигдсэн байна.[4]

Үүсэл болон цацалт[засварлах | кодоор засварлах]

Disclosure хамтлаг болон дуучин Лорд нар анх Их Британийн шилдэг хөгжмийн шагнал гардуулах ёслол болох 2014 оны Brit Awards-д "Royals" болон "White Noise" дууг хамтран дуулсан билээ. Улмаар долоо хоногийн дараа электроник хослол дуучин Лордоос дуудлага хүлээн авснаар энэ дуу бүтсэн түүхтэй. Мөн Disclosure хамтлаг, дуучин бүсгүй ямар ч бие хамгаалагчгүй, менежерийн тусламжгүй ганцаараа хамтлагтай холбогдсон байдгийг дараа нь ярилцлагадаа дурдсан байдаг. Үүнээс жилийн дараа буюу 2015 оны 6-р сард Лорд өөрийн Инстаграм хуудсандаа Disclosure хамтлагтай шейк ууж байгаа зургаа оруулсан юм. Тэд өөрсдийн дуугаа сюрприз байлгахын тулд хамтран ажилласнаа нэг жилийн хугацаанд нуусан байна.[5]

Хоуард Лоренс цомгийн ажил ид дундаа явагдаж байхад хамтрагсдаасаа "Та нарт ямар нэгэн сонирхолтой зүйлс тохиолдож байсан уу?" гэх асуултыг дуунд санаа олохын тулд байн байн асууж байсныг дараа нь Entertainment Weekly сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.[6] Түүнд дараа нь "the point of no return" (эргэж ирэхгүй байхын утга учир) хэмээх мөрийг ашиглах санаа орж ирсэн бөгөөд энэ нь одоогийн "Magnets" дууны анхны гарчиг байжээ. Гая дараа нь энэ мөрийг нэг хүн гэрээсээ маш хол явчхаад буцах гэтэл өөрт нь байгаа шатахуун хүрэлцэхгүй байхтай холбон тайлбарласан юм.[6]

Дуу бүтээгдэх үйл явц[засварлах | кодоор засварлах]

"Magnets" дуу нь А минор дээр түлхүү бичигдсэн, Лордын хоолойн хүрээ A3 ба E5 ноотуудын хүрээнд дуулагдсан бөгөөд Sony/ATV Music Publishing-ийн Musicnotes.com сайтад байршуулсан мэдээллийн дагуу энэ дуу нь минутад 92 цохилттой[7] бөгөөд хаус,[8] электропоп[9] жанрын дуу бөгөөд техно-поп[9][10] болон R&B[9] урсгалуудын элементүүдийг агуулсан юм. Энэ дуу нь нэгэн шалтгаанаас болоод өөрсдийгөө илчилж чадахгүй байгаа хоёр хосын тухай өгүүлдэг. Digital Spy болон Vice сэтгүүл дууны үгийг ихээхэн сайшаасан юм.[11][12]

Disclosure Spin сэтгүүлд ярилцлага өгч байхдаа энэ дууг анх дурдсан юм. Тэд энэ дуун дээр жинхэнэ утгаараа хамтран ажилласан бөгөөд тэд Лордоор зөвхөн дуугаа дуулуулах биш үг, ая, мөн бөмбөрийн хэмнэлийг хүртэл хамтдаа зохиосон гэдгээ хэлсэн юм.[5] Тэд мөн Лордтой хамтран ажиллах нь тэдэнд нэг томоохон сорил байсан гэдгийг ч мөн хэлээд амжжээ. Энэ дуу нь Caracal цомгийн хамгийн богинохон дуу юм.[13] "Magnets" дууны нэгэн хэсэг 2015 оны 9-р сарын 13-нд анх цацагдсан ба улмаар 10 хоногийн дараа буюу 9-р сарын 23-нд албан ёсоор цацагдсан юм.

Мэргэжлийн шүүмж[засварлах | кодоор засварлах]

"Magnets" шүүмжлэгчдээс сайн үнэлгээг авсан. Rolling Stone "Magnets" дууг 2015 оны шилдэг 50 дууны жагсаалтдаа 32-р байранд нэрлэсэн нь "энэ жилийн хамгийн шилдэг бүжгийн ертөнц" хэмээх тодорхойлолт авсантай холбоотой.[14] Гэвч эсрэгээрээ, Billboard сэтгүүлийн Микеланжело Мотас дууг "толгойд наалдацгүй" хэмээн дүгнэжээ.[15]

Дэлхийн хөгжмийн зах зээлд[засварлах | кодоор засварлах]

Америкийн Нэгдсэн Улсад, "Magnets" дуу нь Rock Airplay чартын 41-р байранд дебют хийсэн ба Alternative Songs чартын 13-р байранд бичигдэж чадсан юм. Энэ дуу нь Avicii-ийн "Wake Me Up" (2013) болон Daft Punk хамтлагийн "Get Lucky" (2013) дуунуудын адил АНУ-ын рок дууны радиод тоглогдож байсан цөөхөн хэдэн рок бус дуунуудын нэг юм.

"Magnets" нь улмаар Австрали болон Шинэ Зеланд улсын чартуудад 14 болон 2-р байранд тус бүр бичигдсэнээр Disclosure хамтлагийн Австрали тивд хамгийн өндөр амжилт олсон дуу болсон юм. Мөн энэ дуу нь 2016 оны 1-р сарын 26-нд зарлагдсан Австралийн радио Triple J-ийн 2015 оны шилдэг дуунуудын жагсаалтын 10-р байрын эзэн болсон юм.[16]

Дүрс бичлэг[засварлах | кодоор засварлах]

Дууны дүрс бичлэгийг найруулагч Райан Хөүп[17] найруулсан бөгөөд дуу цацагдсанаас 6 хоногийн дараа буюу 2015 оны 9-р сарын 29-ний өдөр цацагдсан юм. Зураг авалтыг Калифорни мужийн Hollywood Hills-д хийжээ.[18] Шүүмжлэгчид энэ видеог Лордын хувьд ахиц гарсан хэмээн дүгнэсэн байна. Дүрс бичлэгт гардаг эмэгтэйн дүр нь мэдээж Лордын ердийн зан авираас өөр байсан ч тэрбээр секси, шартай хүчтэй эмэгтэйн дүрд тоглоход хүндрэл учраагүй талаар хэлсэн юм.[19]

Дүрс бичлэг, Лорд усан сангийн хажууд талд цагаан гоёлын даашинз өмссөн байгааг уулын дээрээс харуулж байгаагаар эхэлдэг. Лордын ард хоёр үзмэн ягаан өнгөтэй сар болон хоёр нисдэг тэрэг байдаг.[20] Дараа нь тэрбээр хажууд нь байгаа байшинд болж байгаа парти руу явдаг ба камер тэр зуур гэрлэсэн хосууд зочидтой ярьж байхыг харуулдаг. Улмаар хоёр хосын эрэгтэй нь Лорд руу дурласан мэт хардаг. Маргааш нь тэд хосын гэрт үнсэлцэж байдаг бөгөөд Лорд түүнийг түлхээд, явангуут камер түүний эхнэр, нөхөртөө зангиаг нь зангидаж байгаагаар гарна. Улмаар орой нь ч тэд хамтдаа уулзаж, дахин үнсэлцэж байх зуур түүний эхнэрийг уйлж буйгаар харуулдаг. Гэвч өөр нэгэн өдөр залуу сандалд хүлээтэй байх зуур түүний эхнэр болон Лорд нар хамт түүний өөдөөс алхан ирдэг.[21] Энэ нь залуугийн эхнэр Лордыг түүнтэй учир ургуул хэмээн захиалсан байдаг нь сүүлд илэрдэг.[22] Энэхүү дүрс бичлэг Лорд залууг усан сан руу түлхэн, эцэст нь усан сангаа шатааж байгаагаар дуусдаг.[18]

Шүүмжлэгчид дүрс бичлэгийн өнгө төрх болон зохиолыг өндрөөр үнэлсэн бөгөөд, Лордын дүрийг femme fatale хэмээгээд түүний стилийг The Chronicles of Narnia киноны цагаан шулам болон The Matrix франчайзын Trinity гэх дүрүүдтэй зүйрлэсэн юм.[23] Consequence of Sound сэтгүүл Disclosure хамтлаг өөрсдийн видеондоо байхгүй байгаа ч тэдний үүргийг Лорд "ядах зүйлгүй авч гарсан" хэмээсэн юм.[24] The Atlantic сэтгүүлийн эрхлэгч Спенсэр Корньабер энэ дүрс бичлэгийг Тэйлор Свифт-ийн "Bad Blood" (2015) болон "Blank Space" (2014), мөн дуучин Рианна-ын "Bitch Better Have My Money" хэмээх дүрс бичлэгүүдтэй жишиж, "эмэгтэйчүүдийн хүч" хэмээх тодорхойлолтыг өгсөн байна.[25]

Дууны жагсаалт[засварлах | кодоор засварлах]

Дижитал худалдан авалт
Нэр Үргэлжлэх хугацаа
1. "Magnets" (featuring Lorde) 3:19
Дижитал худалдан авалт — Magnets (Ремиксүүд)
Нэр Үргэлжлэх хугацаа
1. "Magnets" (Disclosure V.I.P.) 6:16
2. "Magnets" (A-Trak remix) 4:20
3. "Magnets" (Loco Dice remix) 6:56
4. "Magnets" (Tiga remix) 4:34
5. "Magnets" (SG Lewis remix) 4:46
6. "Magnets" (Jon Hopkins remix) 6:55

Дууг бүтээлцсэн[засварлах | кодоор засварлах]

Дуу бичилт болон эвлүүлэг[засварлах | кодоор засварлах]
  • Нью-Йорк хотын Sterling Sound Studios-д мастер хийсэн
  • Salli Isaak Songs (SESAC), Universal Music Publishing (UMPG), Songs Music Publishilng (ASCAP)-р дамжуулагдан нийтлэгдсэн
Дууг бүтээлцсэн[засварлах | кодоор засварлах]
  • Хоуард Лоренс – продюсер, дуу зохиогч, эвлүүлэгч
  • Гая Лоренс – продюсер, дуу зохиогч, эвлүүлэгч
  • Элла Елик-О'Коннор – гоцлол дуучин, хамтарсан уран бүтээлч, дуу зохиогч
  • Жеймс Напьер – дуу зохиогч
  • Гүс Пирели – инженер

Чартад үзүүлсэн амжилт[засварлах | кодоор засварлах]

Долоо хоног тутмын чарт[засварлах | кодоор засварлах]

Чарт (2015/16 он) Оргил
амжилт
Австрали Австрали (ARIA) 14
Америкийн Нэгдсэн Улс АНУ Bubbling Under Hot 100 Singles (Billboard) 2
Америкийн Нэгдсэн Улс АНУ Dance Club Songs (Billboard) 1
Америкийн Нэгдсэн Улс АНУ Hot Dance/Electronic Songs (Billboard) 8
Америкийн Нэгдсэн Улс АНУ Alternative Songs (Billboard) 13
Америкийн Нэгдсэн Улс АНУ Rock Airplay (Billboard) 21
Бельги Бельги (Ultratop 50 Flanders) 36
Ирландын Бүгд Найрамдах Улс Ирланд (IRMA) 64
Их Британи Их Британи (Official Charts Company) 71
Их Британи Их Британи Dance (Official Charts Company) 20
Канад Канад (Canadian Hot 100) 58
Нидерланд Нидерланд (Single Top 100) 74
Словак Словак (Singles Digitál Top 100) 49
Франц Франц (SNEP) 87
Чех Чех (Rádio Top 100) 50
Чех Чех (Singles Digitál Top 100) 74
Шинэ Зеланд Шинэ Зеланд (Recorded Music NZ) 2
Шинэ Зеланд Шинэ Зеланд Digital Songs (Billboard) 1
Шотланд Шотланд (Official Charts Company) 63

Жилийн эцсийн чарт[засварлах | кодоор засварлах]

Чарт (2016 он) Оргил
амжилт
Америкийн Нэгдсэн Улс АНУ Dance Club Songs (Billboard) 33
Америкийн Нэгдсэн Улс АНУ Hot Dance/Electronic Songs (Billboard) 29

Гэрчилгээнүүд[засварлах | кодоор засварлах]

Улс Гэрчилгээ Гэрчилгээний шалгуур
Австрали Австрали (ARIA) Platinum/Платинум 70,000^
Их Британи Их Британи (BPI) Silver/Мөнгө 200,000‡
Шинэ Зеланд Шинэ Зеланд (RMNZ) 2× Platinum/2× Платинум 60,000*
^тухайн улсад орж ирсэн тоо ширхэг дээр үндэслэн гэрчилгээг олгосон
*зарагдсан тоо ширхэг дээр үндэслэн гэрчилгээг олгосон
‡зарагдсан тоо ширхэг+стриминг дээр үндэслэн гэрчилгээг олгосон

Цацагдсан түүх[засварлах | кодоор засварлах]

Улс Огноо Хэлбэр Лабел Холбоос
Дэлхий даяар 2015 оны 9-р сарын 23 Дижитал худалдан авалт
  • PMR
  • Island
[26]
АНУ 2015 оны 11-р сарын 10 Альтернатив радио
  • Capitol
[27]
2015 оны 11-р сарын 16 Дижитал худалдан авалт
  • PMR
  • Island
2015 оны 11-р сарын 24 Dance радио
  • Capitol
[28]
Итали 2015 оны 12-р сарын 5 Contemporary hit радио Universal [29]

Холбоос[засварлах | кодоор засварлах]

  1. "Disclosure болон Lorde "Magnets" дуун дээр хамтдаа - Сонс". Consequence of Sound. Retrieved 2015 оны 9-р сарын 26. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help)
  2. "Caracal - Disclosure хамтлагийн цомог". iTunes. Retrieved 2015 оны 9-р сарын 26. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help)
  3. "Disclosure Saturday Night Live нэвтрүүлэгт Sam Smith & Lorde нартай хамтарна". Your EDM. Retrieved 2015 оны 11- сарын 11. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help)
  4. "2015 оны шилдэг 100 - Тriple J". ABC. Retrieved 2016 оны 9-р сарын 13. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help)
  5. 5.0 5.1 Carley, Brennan (24 August 2015). "Бид Disclosure хамтлагаас 'Caracal' цомогт хамтран ажилласан том нэрнүүдийн талаар асуулаа". Spin. Retrieved 11 January 2018.
  6. 6.0 6.1 Anderson, Kyle (4 September 2015). "Disclosure хамтлаг 'Caracal' цомгийн хөшигний ар дахь Sam Smith, Lorde нарын тухай". Entertainment Weekly. Retrieved 11 January 2018.
  7. "Disclosure-ийн "Magnets" дуу нь А минор дээр бичигджээ". Musicnotes.com. Retrieved 11 January 2018.
  8. Grebey, James (23 September 2015). "Disclosure болон Lorde хамтдаа хүчирхэг 'Magnets' дуун дээр". Spin. Retrieved 11 January 2018.
  9. 9.0 9.1 9.2 PopMatters Staff (28 October 2015). "Disclosure - "Magnets" ft. Lorde (Синглүүд тогтвортой болж байна)". PopMatters. Retrieved 11 January 2018.
  10. L. Smith, Troy (25 September 2015). "Disclosure-ийн 'Caracal' цомгийн шүүмж". Cleveland. Retrieved 11 January 2018.
  11. Harp, Justin (23 September 2015). "Лорд эргэн ирлээ! "Royals" дууны од Disclosure хамтлагийн шинэхэн "Magnets"-д". Digital Spy. Retrieved 11 January 2018.
  12. Iadarola, Alexandra (29 September 2015). "Лорд, Disclosure-ийн шинэ бичлэгт хүн алав". Vice. Thump. Retrieved 11 January 2018.
  13. Morgan Britton, Luke (26 August 2015). "Disclosure: Лордтой хамтран ажиллах нь нэгэн том сорил байлаа". NME. Retrieved 11 January 2018.
  14. "2015 оны шилдэг 50 дуу". Rolling Stone.
  15. "Disclosure өөрсдийн хэмнэлүүдийг оддуудтай холбосон Caracal цомгийн шүүмж". Billboard. Retrieved 2016 оны 9-р сарын 13. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help)
  16. "triple j-н 2015 оны Hottest 100". 11 January 2014. Retrieved 13 September 2016.
  17. Breihan, Tom (2 October 2015). "Энэ долоо хоногийн шилдэг 5 видео". Stereogum. Retrieved 10 January 2018.
  18. 18.0 18.1 Blistein, Jon (29 September 2015). "Лорд болон Disclosure-н "Magnets" дууны видео цацагдлаа". Rolling Stone. Retrieved 31 January 2018.
  19. The New Zealand Herald Staff (1 October 2015). "Лордын шинэ видеогийн нууцууд". The New Zealand Herald. Retrieved 11 January 2018.
  20. Barna, Ben (29 September 2015). "Лордын шинэ бичлэгийн тухай". Nylon. Retrieved 11 January 2018.
  21. Lipshutz, Jason (29 September 2015). "Лорд, Disclosure-н 'Magnets' дууны видеонд зэвүүн эмэгтэйгийн дүрд тогложээ". Billboard. Retrieved 11 January 2018.
  22. Syren Couture Staff (23 November 2015). "Лорд Syren Latex брэндийг цоо шинэ Disclosure-н дүрс бичлэгт өмслөө". Syren Couture. Archived from the original on 13 Аравдугаар сар 2017. Retrieved 31 January 2018.
  23. Holub, Christian (29 September 2015). "Лордын шинэ видео". Entertainment Weekly. Retrieved 11 January 2018.Cinquemani, Sal (29 September 2015). "Лорд Femme Fatale-н дүрийг шинэ Disclosurе-н клип "Magnets"-д бүтээжээ". Slant. Retrieved 11 January 2018.Noisey Staff (30 September 2015). "Disclosure-н "Magnets" видеонд Лорд маш их гал болон 'The Matrix' шиг хувцаслажээ". Vice. Noisey. Retrieved 11 January 2018.
  24. Geslani, Michelle (29 September 2015). "Disclosure болон Лорд, "Magnets"-т". Consequence of Sound. Retrieved 11 January 2018.
  25. Kornhaber, Spencer (1 October 2015). "Эмэгтэйчүүдийн дүрс бичлэгүүд". The Atlantic. Retrieved 11 January 2018.
  26. "Magnets – Apple Music дэх Disclosure & Lorde-ийн сингл". iTunes Store. Retrieved 2015 оны 12-р сарын 3. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help)
  27. "Хуулбар". All Access. Retrieved 2014 оны 9-р сарын 12. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help)
  28. "Mainstream Rhythmic Top 40 радиогийн цацалтын хуваарь". AllAccess Music Group. Retrieved 2017 оны 3-р сарын 6. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help)
  29. "DISCLOSURE болон LORDE: Magnets радиогийн хуваарь". Radiodate. Retrieved 2016 оны 9-р сарын 13. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help)